Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа:
"Хичээлийн шинэ жилийг угтан наймдугаар сарын 25 буюу энэ бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ. Иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаагаас гадна энэ бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх болсонтой холбогдуулаад энэ арга хэмжээг авч байна.
Автобус хоорондын зай богиносч, хотын төвд 7-8 минутын хүлээгдлийн хугацаатай болж байна
Ажлын өдрүүдэд нийт 959 автобус, троллейбус явж, энэ утгаараа автобус хоорондын зай богиносч байна. Өөрөөр хэлбэл хотын төвд 7-8 минутын хүлээгдлийн хугацаатай болж байна." гэлээ.
Мөн нэр бүхий 12 чиглэлд автобусны оройн буух цагийг 22:30-23:00 болгон нэмэгдүүллээ.
Үүнд:
- Шархад
- Хужирбулан
- Тахилт,
- Улаан-Хуаран,
- Их тойруу,
- Гачуурт,
- Дэнжийн мянга
- Зайсан,
- Улиастай чиглэлийн автобуснууд 23 цаг хүртэл үйлчилнэ.
АВТОБУС, ТРОЛЛЕЙБУСНУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Түүнчлэн автобус, троллейбусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдалд хоёр үе шаттай шалгалтыг наймдугаар сарын 13-31-ний өдрүүдэд хийж байна.
Шалгалтыг нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадны талын цэвэрлэгээ, суудлын бүрээсний угаалга, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг байгууллага дээр нь өглөөний эх авах үед хийж гүйцэтгэнэ.
ХҮҮХДИЙН АВТОБУСЫГ ШАЛГАЛАА
ЕБС-ийн, цэцэрлэгийн "Хүүхдийн автобус"-ны стандарт, хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран шалгалт зохион байгуулж, нийт 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдахаас 36 сургуулийн 46 автобус хамрагдлаа.
Тэдгээрээс 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж "Хүүхдийн автобус"-ны зөвшөөрөл авсан.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨЛС ТӨЛӨЛТӨД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, хууль, журмыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шалгалт хийж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг 24 цагийн турш Нийслэлийн тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004-4040 утсаар өгөх боломжтой.