Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын “Тэнгэрийн цаг” дурдатгал номыг англи хэл дээр орчуулжээ.
Монгол Нийгэмлэг ТББ-аас эрхлэн гаргасан англи хэл дээрх орчуулгын хувилбарын нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд аравдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагт болно.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсад 2003-2006 онд сууж байсан Элчин сайд Памела Слуц болон анхны Ерөнхийлөгч П. Очирбат нар оролцон нийтэд үг хэлэх ажээ.
Энэхүү ном нь П. Очирбатын хөдөө орон нутгийн амьдралаас улс төрийн дээд албан тушаалд хэрхэн очсон, ардчиллын цогц асуудлын талаар, социализмын өв уламжлал, иргэншил, ёсзүй, болон засгийн газрын иргэдийнхээ өмнө хүлээдэг хариуцлагын талаар өгүүлдэг юм.
Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй.