Хойд зүгийн цагаан хирс өнөөдрийн байдлаар дэлхийд, тэр дундаа Кени улсад ердөө гурав байгаа юм. Үүний нэг нь эрэгчин бол, үлдсэн хоёр нь эмэгчин ба тэднийг 24 цагийн туршид цэргүүд хамгаалдаг ажээ.
Харамсалтай нь Судан гэх нэртэй эр хирс өвдсөн тул хамгаалагчид түүнийг удаан амьдрахгүй гэж дүгнэсэн байна. Энэ төрлийн хирс 40-50 жил насалдаг бол Судан 45 настай юм.
“Олон нийтийн болон буяны байгууллагын тусламжтайгаар Хойд зүгийн цагаан хирсний тоо толгойг сэргээхийн тулд олон арга хэмжээ авсан.
Амьд байгаа хоёр эмэгчин хирс хээлтэж чадаагүй учир төдийлөн эерэг дүн гараагүй байна. Иймд уг төрлийг аврах хамгийн сүүлийн арга нь хиймлээр үр хөврөл бий болгох юм” хэмээн хирсийг хамгаалагчид мэдэгджээ.
1960 онд энэ төрлийн хирсний тоо толгой 2000 байсан бол хирсний эврийн төлөөх хүмүүсийн зэрлэг үйлдлээс болоод ердөө 24 жилийн дараа буюу 1984 онд 15 хирс л үлдсэн байна.
Харин бусад төрлийн хирснүүд одоогийн байдлаар устах аюулд ороогүй байгаа ч тоо толгой нь хурдацтай цөөрсөөр байгаа юм.
Эх сурвалж: HuffingtonPost
Д.Түшигт-Эрдэнэ