Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарсныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хууль үйлчлэх бөгөөд энэ талаар өнөөдөр 14.00 Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.
Коронавирусийн халдвар олон улсад архсан энэ үед аюулыг даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй, айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. ЭМЯ болон ДЭМБ-наас тогтмол өгч байгаа мэдээллийг дагах хэрэгтэй гэв.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гарлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшингийн гаргасан үйл ажиллагааны удирдамж гарлаа. Удирдамжид:
-Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд топотгол хийж, Шуурхай штаб байгуулах
-Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг бэлэн байдлыг хангах
-Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг 13-ны 16.00 цагаас эхлэн зогсоох
-Хот хоорондын нийтийн тээврээр зорчигчдын тээврийн хэрэгслийг ариутгах хэрэгслээр хангаж, ариутгах
-Олон нийтийг хамарсан
-Шашны байгууллагуудын зан үйл, цуглаан иргэд олон нийтийг оролцуулахгүй байх
-Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 10 заалт тусгажээ.
ЦЕГ-ын албаны дарга Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл, цуурхал гаргаж нийт ард түмнийг айдаст автуулахгүй байхыг анхааруулмаар байна. Чингэлтэй дүүрэгт амьдардаг нэг нөхөр худал мэдээлэл тараасныг олж тогтоогоод шалгаж байна. Өвчин гарлаа гэхэд төрийн байгууллага нууж хаана гэж байхгүй. Ямар нэг хаягаар явж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж байгаа. Худал мэдээлэл тараасан 30 гаруй хүнд холбогдох 10 гаруй хэрэг зөрчлийг шалган, эхнээс нь шийдвэрлэж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ямар ч шаардлага байхгүй. Захуудыг хаахгүй. Монгол Улс мах, гурилаа дотоодоосоо хангадаг учир хүнсний хомсдол үүсэхгүй.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн. Энэ зөвлөлд Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. Зөвлөлийн хуралдаанаар хүүгийн дарамттай холбоотой гарц шийдлийг хангаж ажиллах чиглэл өгсөн. Дэлхий нийтийг хамарсан энэ халдварын үед топ эдийн засагтай улс орнууд ч их хэмжээний хохирол амсаж байгаа. Монгол Улс ч гэсэн аль болох эдийн засгийн хохирол аль бага амсаж, нөхцөл байдлыг давж гарахаар мэргэжлийн байгууллага тооцоо судалгаа хийн ажиллаж байна гэв.