Хүн ам нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэг өсөх нь ойлгомжтой. Гэтэл цагдаагийнхны ажлын тайланд жил ирэх бүр гэмт хэргийн илрүүлэлт төчнөөн хувиар нэмэгдсэн гэж өгүүлдэг. Харин хөдөө орон нутагт энэ байдал хэрхдэгийг тэр бүр мэдэхгүй. Жижигхэн газар болоод ч тэр үү оршин суугчид нь бүгд бие биеэ таньж мэддэг. Зальтай, овсгоотой нь хоорондоо сүжирхэн албан тушаалтныг ямар нэгэн аргаар өөрсдийн талд уургалан элсүүлж найзархдаг. Тэдний хэн нэг нь гэмт хэрэг үйлдлээ ч илрэх нь тун ховор. Сургууль дөнгөж төгссөн залуу боловсон хүчин ажлын анхны гараагаа эхлэхдээ нутгийнхантай нийлэн, үй зайгүй дотносч, шударга бус үйлдэлтэй нь хутгалдан гэмтнийг нуун дарагдуулдагтай холбоотой. Бүр Шүүхийн танхимаас аймгийн төвөөс томилолтоор цагдаа ирүүллээ ч энэ мэт сүлжээнд мөн л автсанаас нүдэн балай, чихэн дүлий болж өнгөрөөдөг. Ийм жишээ аль ч аймаг, суманд түгээмэл гэхэд хилсдэхгүй. Саяхан Төв аймгийн Угтаалцайдам суманд саахалт айлынхаа үхрийг махалж, сэвсийг нь жалганд хаясныг эзэд нь олоод, ачиж явсан машиных нь мөрөөр мөшгиж хулгайч айлыг олчихсон байдаг. Гэтэл үхэр хулгайлагдах тэр үед сумын цагдаа н.Палам гадагш ажлаар явсан байсан гэх. 20 гаруйхан настай сумын цагдаа тус нутагт ирсэн цагаасаа л тэр айлын залуутай нөхөрлөдөг байсан болохоор гэмт этгээдийн хэргийг илрүүлэхийг хүсээгүй байна. Тэрбээр энэ шалтгаанаа "Үхэр хулгайлсан гэх баримт нотолгоо олдохгүй байгаа учир баривчилж болохгүй" хэмээн тайлбарлажээ.
Гэтэл Угтаалцайдам суманд хоёрхон цагдаа ажилладаг бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ мэтээр цаг хугацаа өнгөрөх тусам гэмт хэргийн халуун мөр бүдгэрч, олны хэл ам дарагдан, мартагдах дөхсөн үед хохирогч болсон нэг нь "алдсан хүн арван тамтай" гэгчийн үлгэрийг эдлэн надаас гарах гарлага маань байж хэмээн цөхөрч тухайн байдалтай эвлэрэхээс өөр аргагүйд хүрдэг.
Мал битгий хэл хүний амь нас бүрэлгэсэн хэргийг хүртэл сунжруулан дарагдуулж буй явдал бий. Үүнийг өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга н.Цог-Өрнөх нь дүүгийнхээ амийг хөнөөсөн хэргээс харж болно. Тэрхэн үедээ олныг цочирдуулан шуугиулж байсан тухайн хэрэг гарахад мөн л сумын цагдаа аймаг руу яваад эзгүй байжээ. Харин одоо эл хэрэг аль шатандаа яваа, гэмт хэргийн сэжигтэн хаана байгааг хэн ч мэдэхгүй, бүр зарим нь санах ч үгүй биз. Тиймээс дээр өгүүлсэн шиг буйдхан газрын илэршгүй гэмт хэрэгтнүүд цээжээ дэлдэн омогшиж, жирийн иргэдийн эрхэнд бүдүүлгээр халдан, жижигхэн нутагт үүрлэн бяцхан мафи үүсгээд байгаа юм биш үү.
Хүний амь насыг бүрэлгэсэн хэргийн эзнийг одоо болтол илрүүлж зохих ял шийтгэлийг нь оноохгүй байгаа юм чинь мал хулгайлж махлах зэргийг бол ч юман чинээ тоож үзэхгүй байгаа нь ойлгомжтой.
Зах хязгаар болон хөдөө орон нутагт үүрлэсэн гэмт хэрэгтэн, авлигачдыг илрүүлж, иймэрхүү байдлыг газар авахуулахгүй таслан зогсоох цаг болжээ.
Б.Өлзий