gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийд чансаагаараа тавд бичигддэг миссийн тэмцээн Монголд болно

А.Наранцацрал
Соёл урлаг
2016-03-29
0
Twitter logo
 
"Мисс Монголиа Консалтинг" ТББ дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг "Face of beauty international-2016" тэмцээн Монголд анх удаа ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион явуулах гэж байна.

Монгол улс Шинэ Зеланд, Австрали, Тайван улсуудтай өрсөлдөж  анх удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг авчээ.

"Face of beauty international 2016" төслийн удирдагч Ж.Анхбаяр:

"Өмнө нь ийм тэмцээн зохион байгуулж байсан туршлага байхгүй учраас эдгээр орнуудтай өрсөлдөх маш хүнд байсан. 2013 оноос энэ тэмцээнийг зохион байгуулах орноор нэрээ өгч байсан ч миссүүдийг хүлээн авах нөөц бололцоо байгаа эсэх асуудалд унаж байсан бол энэ жил чанартай төсөл бичээд шалгарч чадлаа" гэлээ.

Энэ жил дэлхийн 60 гаруй орны миссүүд 14 хоногийн хугацаатай Улаанбаатар хотноо ирэхээр болжээ. Харин Монгол улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд гоо бүсгүйчүүд 2013 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2016 оны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг ирэх зургаадугаар сард шалгаруулах юм байна.

Тэмцээнийг дэлхийн 10 гаруй улсын телевиз, Youtube  сайт   болон UBS  сувгаар шууд дамжуулах гэнэ.

"Энэ нь эх орноо олон улсад сурталчлах, дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах чадвартай гэдгээ олон улсад батлан харуулах, гадны хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах, үндэснийхээ соёл урлаг, зан заншил, уламжлалт онцлогоо сурталчлан Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой" гэж Ж.Анхбаяр хэллээ.

Зүүн гар талаас Паве Вентура /"Missisilogy" сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал/, Даймонд Ланги /Face of beauty international 2013/ тэмцээний тэргүүн байрын шагналт , Далма Карман /Face of beauty international 2015/ тэмцээний тэргүүн байрын шагналт/

2012 оноос зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээнийг Тайланд, Тайван зэрэг Азийн улс орнуудад амжилттай зохион байгулж байсан бөгөөд Дани, Тонга, Мексик, Аргентин улсын гоо бүсгүйчүүд тэргүүн байрын шагналыг хүртэж байсан түүхтэй юм байна.

Монгол улсыг дэлхий нийтэд зохион байгуулагч орноор сонгогдсоныг зарлах, тэмцээний ач холбогдол, цар хүрээг олон нийтэд таниулах, есдүгээр сарын үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцтай танилцахаар ирсэн "Face of beauty international 2013" тэмцээний тэргүүн байрын шагналт, Тонга улсын мисс Даймонд Ланги:

"Энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Би ирээд хоёр хонохдоо олон сайхан хүнтэй танилцлаа. Мөн Монгол улсын түүх соёлтой танилцлаа. Бишрээд баршгүй юм" гэлээ.

"Face of beauty international 2015" тэмцээний тэргүүн байрын шагналт, Унгарын мисс Далма Карма:

"Бусад тэмцээнтэй харьцуулахад Face of beauty international нь миссүүдийг зөвхөн гадаад төрхөөр нь бус дотоод хүнийг дүгнэж шалгаруулдгаараа онцлог юм" гэлээ.

Мөн энэДэлхийн гоо сайхны салбарын акул гэгддэг "Missosology" сардаа 100 сая гаруй хүн уншдаг, 600 мянган дагагчтай, дэлхийн томоохон тэмцээн уралдааныг сурвалжилж, миссийн тэмцээнд хэн түрүүлэх вэ гэх анализыг хийдэг бөгөөд тэдгээр  нь 80-90 хувьтай таардаг юм байна. Энэхүү сайтыг үүсгэн байгуулагч Паве Вентура Монголд ирснээр Монголоос дэлхийн тэмцээн уралдаанд орж байгаа миссүүдийн амжилт гаргах үүдийг нээх боломжтой гэж Ж.Анхбаяр хэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан