Ерөнхий
сайд гадаадад айлчилж байна. Түүнийг мордохоос өмнө айлчлалыг хойшлуулах
талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөл сануулсан боловч анзаарч авч үзээгүй
гэнэ.
Сөрөг хүчин эрх баригчдаас шаардаж парламент дээр тунараад байгаа дөрвөн
сайдыг хэлэлцэж хариуцлага тооцох ёстой гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв
гаригт мэдэгдэж байсан юм.Тэр дагуу ийм санал гаргасан байх.
Ерөнхий сайд гурван сайдыг огцруулах тухай саналыг эхлээд оруулсан. Харин дараа
нь эгүүлэн татсан байгаа. Ийм алхам хийхдээ огцруулах сайд нар дээр хүн нэг бүрээр
үндэслэлийг нь сайжруулж буцааж УИХ-д оруулахаар амласан гэх. Гэвч одоогоор түүний
зүгээс ийм алхам хийгээгүй байна. Энэ нь сөрөг хүчний төлөөлөгчдийг төрийн
албан ёсны айлчлалаас гэдийхэд хүргэсэн биз.
Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах
санал оруулсан боловч цоохор Засгийн газрын гишүүд ирц бүрдүүлээд авч үлдлээ.
Парламентын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьдаг. Энэ талаар Ерөнхийлөгчийн
хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхамаас тодруулахад “Ерөнхийлөгчийн
хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй байна. Гэвч өнөөдөр энэ талаар яригдаагүй”
гэсэн хариу өглөө. Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН) УИХ-ын гурван
гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн тогтоолыг Үндсэн хууль зөрчжээ
хэмээн үзэж Цэцэд хандсан байна. Гэвч нам гомдол гаргах субъект биш гэсэн шалтгаанаар
буцаажээ. Энэ намын гомдол Цэцэд иргэний гомдол маягаар дахин орох бололтой.
Ямар ч байсан гурван гишүүнийг тойрсон хэл ам тасрахгүй үргэлжлэх шинжтэй
байна. Прокурор ч тун удахгүй дахин санал оруулах тухай хэлж байна. Энэ нь
Ерөнхий сайдыг ирэхийг хүлээж байгаа хэрэг биз ээ.
Ер нь өнөөгийн нөхцөлд эрх мэдэлтэнтэй хариуцлага ярих нь “үхсэн эмгэнээс унгас
нэхэв” гэдэгтэй адил утгатай болоод байна.
МАХН-ын дарга М.Энхболд 2006 онд хариуцлагыг дангаараа үүрнэ гэж Ерөнхий
сайдын сэнтийд заларсан. Харин энэ оргилд хүрснийхээ дараа парламентад
суудалтай бүх намд хамтарч засгийн эрх барина гэж зүтгэсэн. Түүний УИХ-д
тавьсан урхинд Ардчилсан намаас бусад нь орсон. Тэднээс Ард түмний нам
хулхидуулав. Энэ намын хувьд УИХ-ын ээлжит сонгуулийн дараа мэндэлсэн болохоор
парламентад суудалтай гэж үзэхэд хэцүү. Харин Бүгд найрамдах нам УИХ-ын бүтцэд
багтдаг. Гэвч намын дарга Б.Жаргалсайханыг Үйлдвэр, худалдааны сайдаас авч
хаяж суудлыг нь хэвээр хадгалжээ. Үүнээс өөр хувилбар түүнд байхгүй. Ерөнхий
сайдын танхим доторх жижиг сажиг хөдөлгөөн нь хариуцлага тооцсон үйлдэл
биш. Харин хэл амтай, өөрөөс нь давсан бодлого хариуцсан салбартаа бий
болгосных нь төлөө зарим сайдад үзүүлж байгаа хахир зан Хамгийн их хариуцлага
ярьсан хүн, хамгийн хариуцлагагүй байдгийн жишээг М.Энхболд өнгөрсөн хугацаанд
өөрийн биеэр харууллаа. Иймд тэрээр хариуцлагыг өөр дээрээ авах биш,
хариуцлагаас намынхаа нөхдийг хаацайлах гэж Ерөнхий сайд болсон биз ээ.
МАХН-ынхны хувьд авлига “чи гурвыг авсан, би гуравханг авсан” гэдэг хэмжээнд
хүрч хэнтэй ч юу ч ярьж болохоо байсан. Тухайлбал, Д.Одбаярыг огцруулна гэхэд
У.Хүрэлсүхийн казино тоглосон үйлдэл сөхөгдөж байх жишээтэй. Энэ мэт эрх
баригчдыг тойрсон шийдлээ хүлээж байгаа олон зүйл бий. Гэтэл Ерөнхий сайд
энэ бүхнийг огт тоолгүй хүний хүн шиг яваад өгөх юм даа. Төр засгийн алба нэг
иймэрхүү байна.
Г.Эрдэнэбат