gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмэгтэйчүүдийн хориход юу болоод байна вэ

Нийгэм
2010-08-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-08-23
-Дарга руугаа баавгайн цус цацжээ-

ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид өнгөрсөн долоо хоногт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ангийн дарга нарыг нь ажлаас нь чөлөөлсөн талаар манай сонин мэдээлж байсан. Чухам ямар шалтгааны улмаас тус ангийн арав орчим ажилчныг ажлаас нь халж, ангид нь өндөржүүлсэн байдал тогтоосныг ШШГЕГ болон тус ангийн албаныханаас тодруулах гэсэн боловч өнөөдрийг хүртэл нууцалсаар байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус ангийн хоёр албан хаагч хорих ангийн дарга Д.Туяа болон бусад хэд хэдэн албан тушаалтан ангийн төсвөөс мөнгө шамшигдуулж, ёс суртахууны зөрчил байнга гаргадаг болсныг ШШГЕГ-т мэдээлсэн ажээ. Уг мэдээллээс үүдэн тус ангийн ажилчид болон хоригдлуудын дунд үймээн дэгдэж, гар зөрүүлээд хүртэл амжсан байна. Энэ үеэр тус хорих ангид их хэмжээний үймээн дэгдэж, хорих ангийн дотоод дэг журам алдагдаж, зарим ялтнууд нь ангийн удирдлагуудын зүг баавгайн цус зэрэг зүйлсийг цацах зэргээр шашны зан үйл хүртэл үйлдсэн гэнэ.
Ингэж үймсэн хоригдлууд сүүлдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон тус ангийн удирдлагууд буруу журам баталж, үүнээс нь үүдэн ял эдэлж байгаа зарим хоригдлуудын эрх зөрчигдөх болсонд мөн бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь НШГА-ны нэгэн даргын гаргасан журмын дагуу давтан хэрэгт холбогдсон хоригдлуудыг магадлангаар суллахгүй байх заалтаас үүдсэн бололтой.

Гэтэл хуулинд ялынхаа тавин хувиас дээшхийг биеэр эдэлсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан хоригдлуудыг магадлангаар суллана хэмээн заасан байдаг. Хууль зөрчсөн уг журмаас үүдэн магадлангаар суллагдах боломж нь бүрдэж, үр хүүхэд, гэр бүлийнхэндээ очихоор яарсан олон хоригдлын эрхийг боосон хэрэг болсон хэмээн ял эдэлж байгаа эмэгтэйчүүд гомдоллож, уг журмыг өөрчлөх ёстой хэмээсэн байна. Мөн хуулиар эрхээ хасуулсан хоригдлууд энэ талаар гадагш мэдээлж болохгүй байгаад ихэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн ажээ.

Дээрх мэдээллийн дагуу ШШГЕГ-аас тус ангид шалгалт хийж, ангийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж тус ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн эрх ашиг хохирч байгааг тогтоосон тул ангийн дарга Д.Туяа болон бусад албаны хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, хоригдлуудын сэтгэл зүйг хэвийн байдалд оруулж, тогтворжуулахын тулд түр хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа нь энэ ажээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар хариуцлага алдаж, ажлаасаа чөлөөлөгдсөн ажилчдын дунд тус ангийн дарга, түүний орлогч, гурван нийгмийн ажилтан, ахлах тогооч тэргүүтэй арав орчим хүн ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ингээд тус ангийн даргаар ШШГЕГ-т алба хашиж байсан н.Намсаманд гэдэг хүнийг томилсон байна. ШШГЕГ-ын даргын тушаалаар томилсон шинэ даргад тус ангийн ажилчид болон ял эдэлж байгаа хүмүүс ам муутай байлаа. Учир нь манай улсад эмэгтэйчүүдийн ганцхан хорих анги байдаг. Түүний онцлогийг харгалзан үзэж, тус ангийн дарга болон хоригдлуудтай ойрхон ажиллах хүнээр эрэгтэй албан хаагчдыг томилдоггүй ажээ. Гэтэл "сахил хүртээд шал дордов" гэгчээр эрэгтэй хүн томилсон нь эрхээ хязгаарлуулсан эмэгтэйчүүдийг айдаст автуулж байна хэмээж байгаа гэнэ.

Тус ангид ял эдэлж байгаа таван эмэгтэй тутмын гурав нь хамтран амьдрагчийнхаа дарамт, шахалт хүчирхийллээс болж өөрөө хүн амины хэрэгтэн болж 15-аас дээш жилээр хоригдох болсон байдаг ажээ. Тиймээс эрэгтэй удирдлага хорих ангид ирсэн нь хоригдлуудыг элдэв дарамтад оруулахгүй гэх газаргүй хэмээж байлаа. Тиймээс ШШГЕГ-ын дарга хурандаа Ш.Ганхүүг эмэгтэйчүүдийн хориход гараад байгаа үйл явдлын талаар олон нийтэд зөв мэдээллийг хүргэж, гаргасан шийдвэрээ эргэн харж, ангийн даргыг дахин сольж өгөхийг хүсч байгаа ажээ.

С.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан