gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шонхрын наймаачин Арабууд нутгийн иргэдийг дарамталж, доромжлоод буцдаг

2010-09-15
0
Twitter logo

-Дэлхий дахинд хориглосон шонхрын наймаа Монголд эмгэнэл дуудсаар мөхөж явна-

Тоо толгой нь хомсдож, мөхлийн ирмэгт хүрээд байгаа шонхор шувууг наймаалцах асуудлыг дэлхий дахин хориглоод байгаа. Одоогоор дээрх шувууг гадаадад гаргаж байгаа ганцхан улс нь манай улс болоод байна.

Энэ жил БОАЖЯ-наас Арабын орнуудад 240 ширхэг идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг олгосон. Хоёр орны Засгийн газар хоорондын байгуулсан гэрээ ёсоор манай улсад өнгөрсөн долдугаар сард Кувейт, Арабын нэгдсэн Эмират, Катар, Саудын Арабын иргэд ирсэн. Тиймээс бид дэлхий дахинд хориглосон наймаа манай улсад хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар Монголын жигүүртэн амьтан хамгаалах нийгэмлэгийнхний хамт энэ сарын 12-нд Төв аймгийг зорьсон юм.

Энэ жил Арабаас шонхор шувуу барихаар нийт есөн групп ирсэн ажээ. Тэдгээр нь тус бүр 15-20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийт 200 орчим араб шонхор барихаар манай улсад ирээд байна.

Эдгээр группүүд нь барих шувууны тархцаасаа шалтгаалан хэсэг болон салж, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Дундговь, Архангай, Завхан, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймагт отоглож байгаа ажээ.

ТҮРҮҮ ЖИЛ МӨРДӨН БАЙЦААЛТААС ОРГОН ЗАЙЛСАН КАТАРУУД ЭНЭ ЖИЛ ДАХИН ИРЖЭЭ

Бид энэ сарын 12-ны өдрийн 11.30 цагт Катар улсын Батлан хамгаалах яамны хошууч генерал Хамад Бин Али Ал-Атияагийн отогт очсон юм. Энэ отог нь өнгөрсөн жил манай улсад ирэхдээ зөвшөөрөлтэй тооноосоо 20 шонхор илүүг барьж, гурван шонхор, хоёр хээлтэй цагаан зээр, ногтруу зэрэг агнахыг хориглосон амьтдыг агнасан байсан.

Тиймээс Баруун туруун дахь эзэмшлийнх нь газарт БОАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Тагнуул, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан очиж, байрыг нь битүүмжилж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэдэг. Гэтэл манай хууль хяналтынханд байцаагдаж байгаа гэх катарууд нь хөрөнгөө битүүмжлүүлснийхээ маргааш нь л эх орон руугаа явсан байсан.

Уг нь гадаадын иргэн манай улсад хэрэгт шалгагдаж байх хугацаандаа улсын хилээр гарахыг хориглодог.
Гэтэл манай хууль хяналтынхан эзэн холбогдогчгүй энэ хэргийг дөрвөн сар орчим шалгаж, эцэст нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Ийн мөрдөн байцаалтаас оргосон катаруудын отог дээр биднийг ирэхэд ойр орчим нэлээд бохир байсан бөгөөд ишигний толгой, гэдэс дотор зэргийг хогон дээр ил хаяснаас муудаж, шонхрын өгөөшинд бэлдсэн тагтааны өд сөд ойр орчмоор нь тарсан байлаа.

Тэднээс юуны түрүүнд өнгөрсөн жил мөрдөн байцаалт явагдаж байх үедээ хэрхэн хил гарсан талаар лавлахад, "Өнгөрсөн жил өөр хүмүүс ирсэн. Бид ирээгүй. Энэ талаар мэдэхгүй. Түүнээс гадна манай отгийн эрх мэдэл бүхий хүмүүс нь бүгд анд гарсан байна. БОАЖЯ-наас арабын иргэдэд шонхор шувуу барихаас гадна ногтруу, зээр зэрэг агнахыг хориглосон ан амьтан агнах зөвшөөрлийг бага хэмжээгээр олгосон" гэсэн юм.

Энэ групп нийт 40 идлэг шонхор барих зөвшөөрөлтэйгөөс биднийг очиход 29-ийг барьсан байлаа. Тэдгээрийн дунд хамгийн сайн чанарын буюу цагаан толгой, цээжтэй шонхор 3-4 ширхэг байсан юм. Ийм өнгө үзэмж сайтай шувуу Арабын орнуудад 100 мянган ам.доллароор арилжигддаг ажээ. Гэтэл манай улсаас гаргаж байгаа шонхор бүрт арабууд ердөө л 11800 ам.доллар төлж байна.

ДЭЛХИЙН ЖИШГИЙГ ДАГАСАН БОДЛОГО БАРИАГҮЙГЭЭС КАЗАХСТАН, КИРГИЗСТАН, ТУРКМЕНИСТАН ЗЭРЭГ УЛСАД ШОНХОР ШУВУУ УСТАЖ, АРАБУУД ОЧИХОО БОЛЬЖЭЭ.

Эндээс бид дараагийн отогт очиход, суурин хэлбэрийн гурван асарт арав гаруй катар иргэний дор таван Монгол залуу ажиллаж байлаа. Тэдний байрлах асар нэлээд том бөгөөд их тохилог. Өнгөт зурагт, угаалгын машин, явуулын ариун цэврийн өрөө гээд энд соёлт нийгмийг цогцлоосон байсан юм.

Гэвч гаднаа шонхорын өгөөшинд хэрэглэхийг хориглосон ногтрууны өд, сөд нэлээд тарсан байв. Тэдгээрийн дотор шонхрын өгөөшинд ашиглахаар бэлтгэсэн 100 орчим тагтааны дунд дөрвөн ширхэг ногтруу шувууг барьсан байлаа. Энэ жил БОАЖЯ-наас гаргасан журмаар бол ногтрууг өгөөшинд ашиглавал шонхор шувуу барих эрхийг нь шууд цуцлах үндэслэл болох юм. Гэвч Монголын хуулийг гууль болгож сурсан арабуудад энэ журам үйлчилдэггүй бололтой.

Тэндээс гараад дараагийн отогт очиход нийт 25 шонхор шувуу агнах зөвшөөрөлтэй мөртлөө 33 шонхор барьсан байсан юм. Тэднийг ямар учраас ийн зөвшөөрөлтэй тооноосоо илүү шувуу барьсныг асуухад, "Би энд өнгөрсөн долдугаар сарын 26-нд ирсэн. Аравдугаар сарын 30-нд явна. Тэр болтлоо шувуугаа бариад Монголоос явах үедээ хамгийн сайн 25 шонхроо шилж аваад, үлдсэнийг нь тавина" хэмээн тайлбарлалаа.

Гэтэл шонхор шувуу экспортолдог байсан бусад улс шувуу барихаар ирсэн иргэдийг барьсан шувуугаа шууд авахыг улс хооронд байгуулсан гэрээндээ тусгаж, үүнийгээ сайтар хянаж, шувууг шилж авах боломжийг нь хязгаарладаг ажээ.

Ингэснээр гадныхны сонирхдог сайн чанарын буюу өнгө үзэмж сайтай шувууны нөөц дуусахгүй байх нэг хөшүүрэг болдог ажээ.

Манай улс шиг энэ жишгийг мөрдөөгүйгээс ОХУ-ын урд талын Казахстан, Киргизстан, Туркменистан гэх мэт улсуудад шонхор шувуу устаж, жил бүр мөнгө барин ирэх арабуудын цуваа бүр мөсөн тасарчээ. Дээрх улсууд нь мөн манай улс шиг шонхор шувууныхаа нөөцийг тогтоолгүй ямар нэгэн бодлогогүйгээр дээрх шувууг экспортолсноор ийм байдалд хүрсэн түүхтэй. Үүний уршгаар одоо дээрх улсуудад үлийн цагаан оготно ихэсч, газар тариалангийн салбарыг нь хүнд байдалд оруулаад байгаа билээ.

ШОНХРЫН ТОО, ЧАНАР МУУДАЖ БАЙГААГ АРАБУУД ХҮРТЭЛ ХЭЛЖ БАЙЛАА

Эндээс гараад бид 15.00 цагийн үед Кувейтын нэгэн отог дээр очсон боловч отгийг ерөнхийд нь удирдаж байгаа иргэн нь бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж, БОАЖЯ-наас олгогдсон эрхийнхээ дагуу бичиг баримт болон бусад байдалд нь шалгалт хийхээр ирсэн "Монголын жигүүртэн амьтан хамгаалах нийгэмлэг"-ийнхэнд эсэргүүцэл үзүүллээ.

Тэрбээр бидний ирсэн бараанаар тэнд ажиллаж байгаа Монгол ажилчдыг загнаж, биднийг явахыг шаардаж байв. Түүний хэлснээр Монгол ажилчид нь биднийг отгоос гарахыг шаардсан юм. Монголоор муухан ярих энэ Кувейт иргэн биднийг "Мариятай ярь. Одоо эндээс яв. Би та нарт юмаа шалгуулахгүй" гэж байсан нь хачирхалтай байлаа.

Арабууд ямар нэгэн зөрчил гаргаж, түүнд нь арга хэмжээ авах гэхээр тэд Мариятай ярь. Тэр бүгдийг зохицуулна. Та нараас дээгүүр яриад тохирчихсон гэх мэтээр ярьдаг. Гэтэл тэдний хэлж байгаа Мария гэгч нь арабуудад олон жил хэлмэрч хийсэн, Монгол Улсын Засгийн газрыг арабуудтай холбосон жирийн нэг казах эмэгтэй аж. Тиймээс Мария гэх энэ эмэгтэйгээр дамжин БОАЖЯ-нд өнөөх авлига хээл хахууль гэгч нь нуугдаж байгаа хэмээн олон хүн үздэг юм билээ.

Энэ отгийн гадна талбайд үхсэн тагтааны сэг зэм нэлээд байсан юм. Энэ мэтчилэнгээр бид нийт найман отогт шалгалт хийв. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шалгалтынхантай хамт явж байгаад дурамжхан байсан бөгөөд Монголд байгаа шонхрын тоо, чанар муудаж байгааг нэгэн дуугаар өгүүлж байлаа.

Бидний шалгалтаар очсон отгуудын дотор нэг ширхэг шонхор барьсан отог ч байсан юм. Мөн тэдний нэрлэдэг 1, 2, 3 дугаар зэрэглэлийн өнгө үзэмж сайтай шонхор ховор байгаа. Зарим отогт нэг ширхэг ч сайн шонхор олоогүй гэж байсан юм. Энэ нь зүй зохистой бодлого бариагүйн улмаас жил бүр мөнгөө барьж ирэх арабуудын цуваа тасрах цаг ойртсоныг сануулж байлаа.

Энэ үеэр арабуудаас яриа авах гэхэд ихэнх нь татгалзаж байв. Тэдний дундаас нэг нь нэр усаа нууцалж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

МАНАЙ ХААНД 100 ОРЧИМ ШОНХОР БИЙ

-Та хэдэн жил шонхор барьж байна вэ?
-Би Катарын хааны группт таван жил хэлмэрчээр ажиллаж байна. Би шонхор барьдаггүй. Хүссэн хүн бүр шонхор барихгүй. Энд шонхор барихаар ирсэн хүмүүс бэлтгэгдсэн байдаг.

-Яагаад зөвшөөрсөн тооноосоо илүү шонхор бариад байна вэ?
-Бид энд байх хугацаандаа барьсан шонхрууддаа витамин, эм бэлдмэл зэргийг өгч арчилдаг. Энэ хугацаанд заримынх нь өнгө үзэмж нь сэргэдэг. Хааяа шувуу өвддөг. Түүнийг эмчээрээ эмчлүүлдэг. Хамгийн сүүлд л гэхэд гурван шувуу эмчилсэн. Тиймээс олон шувуу барьдаг юм. Ингээд эндээс явах үедээ яг өнгө үзэмж сайтай, эрүүл гэсэн шувуугаа зөвшөөрсөн тоогоор нь авч явдаг. Энэ жилийн хувьд хүйтэн, хоол хүнс муу байгаа тул шонхор цөөхөн байна.

-Эндээс барьсан шувуугаараа Арабад ан хийдэг юм уу?
-Араб хүмүүс шонхор шувуунд хайртай. Яг Монголчуудтай адилхан. Эндээс авч явсан шувуугаараа манай хаан ан хийдэг. Хамгийн сүүлд манай хаан Мараоко, Алжирт ан хийж, туулай барьсан.

-Танай хаанд одоогоор хэчнээн шонхор байгаа вэ?
-100 гаруй шонхор байгаа. Хөгшрөхөөр нь шонхруудыг тавьчихдаг юм.

-Шонхор хэчнээн жилийн настай вэ?

-Дунджаар 8-10 жилийн настай. Хамгийн урт насалсан нь миний мэдэхээр 16 нас хүрсэн.

-Шонхроо юугаар хооллож байна вэ?
-Хонины өөх, шөрмөсгүй цул махаар хооллодог.

-Өдөрт иргэдээс хэчнээн хонь худалдаж авч байна вэ?
-10-12 хонь авна. Өөрсдөө хүнсэндээ зургаан сар хүртэлх насны хурга иддэг. Харин шонхортоо төлөг худалдаж авдаг.

-Нутгийн хүмүүс та нартай хэр харилцаатай байна вэ?
-Бид найзууд. Яагаад вэ гэвэл бид малчдаас мах, сүү, өрөм авдаг. Сүүнд өдөрт бараг 200 мянган төгрөг, бензин сая төгрөгөнд авч байна. Тиймээс хүмүүс бидэнд сайн байдаг.

-Та нарыг муу шонхор барихаараа өдийг нь сугалах ч юм уу янз бүрийн тэмдэг тавьдаг гэж сонссон. Үнэн үү?
-Үгүй. Өдийг нь сугалдаггүй. Энэ шувуу дараа жил шинэ өндөг гаргана. Тиймээс яавч тэгж болохгүй. Харин сиричүүд тэгдэг гэж сонссон.

-Танай улсад шонхор ямар үнэтэй вэ?
-Ямар нэгэн тогтсон үнэ байхгүй. Зүгээр л эрхэм зүйл.

НУТАГТ НЬ ИРЖ МОНГОЛЧУУДЫГ БООЛЧИЛЖ, АМЬ НАСЫГ НЬ ЭРСДЭЛД ОРУУЛДАГ ГЭВ

Энэ үеэр бид арабууд отоглосон газрын ойролцоох нутгийн иргэдтэй уулзсан юм. Тэд "Жил бүр 260-300 шонхор шувууг манайхан Араб руу гаргаж байна. Үүнээс үүдэн үлийн цагаан оготно нэмэгдэж, газар нутаг ихээр цөлжиж байна. Шонхор барихаар ирсэн арабууд машинаараа дуртай зүг рүүгээ зам гаргаснаас болж бэлчээр асар ихээр сүйдэж байна. Мөн шонхор шувуу эрс багасч байгаа. Тэд сайн чанарын шувууг шилж аваад өнгө үзэмж муутай шувууны өд сөдийг нь тасдах зэргээр тамлаж, эргүүлэн тавьж байна. Түүнээс гадна тэдэнд ажиллаж байгаа Монгол иргэдтэй их хэрцгий харилцаж байна.

Өнгөрсөн жил л гэхэд арабууд Монгол иргэд рүү буу тулгаж сүрдүүлэх асуудал гарч байсан. Мөн шувуу барихаар их хурдтай явдгаас амь нас нь эрсэдсэн тохиолдол ч гарсан. Эндхээ байг гэхэд эрхтэн дутуу болох явдал байна. Хамгийн сүүлд л гэхэд нэг залуу хараагүй болсон хэмээн тэд өгүүлж байлаа.

Ийм эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж байгаа хэрнээ Монгол иргэдэд сард 150-200 долларын цалин л өгдөг. Эрчүүд нь ийм нөхцөлд асар их сэтгэлийн дарамтад ажилладаг. Харин эмэгтэйчүүдээр гал тогоо бариулах нэрээр биеийг нь үнэлүүлдэг. Арабууд өөрсдөө хүнсэндээ зургаан сар хүртэлх бага насны мал хэрэглэдэг. Шонхортоо төлөг авдаг. Тиймээс нутгийн иргэд хонио бариад ирэхээр нь үнийг нь унагаж хонь, ямааг нь 25000-30000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь унагаадаг хэмээн иргэд шонхор барьж байгаа арабуудад ам муутай байсан юм.

Түүнээс гадна арабууд отоглох үедээ Монголчуудын гэрийг түрээсэлж аваад буцах үедээ гэрийг нь хүлээлгэж өгөлгүй, эвдэж сүйтгэх, түрээсийн мөнгөө өгөлгүй буцах зэргээр иргэдийг хохироох асуудал цөөнгүй гардаг "дээрэмчин" шиг хүмүүс хэмээн ойр орчмын малчид өгүүлж байлаа.

С.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан