Амралт, зугаалгын улирал шувтарч нийслэл хот маань хөл хөдөлгөөнтэй байна. Намрын улиралд харшлын гаралтай өвчин сэдэрдэг. Энэ талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн арьс гоо заслын
эмч Б.Оюунтай ярилцлаа.
-Сүүлийн үед харшлын өвчин эрс нэмэгдэж байгаа талаар ярьж байгаа. Энэ өвчний хам шинжийн талаар яриагаа эхлэх үү?
-Дулааны улиралтай холбоотойгоор харшлын гаралтай өвчлөлүүд ихэсдэг. Тодруулбал бага насны буюу сургуулийн насны хүүхдүүдийн хувьд харшлын гаралтай дерматит, атопик дерматит бүх насныхан тэр дундаа залуусын дунд хайрс үлд, настай хүмүүсийн хувьд экзем, хавтгай улаан үлд, арьсны загатнаа зэрэг өвчин элбэг байна. Ер нь бол манай төвийн хувьд ч гэлтгүй бүх насныхан тэр дундаа сургуулийн насны хүүхэд залуусын дунд хамуу өвчин элбэгших хандлагатай байгаа. Энэ халдварт өвчин бидний санааг зовоож байна.
-Хамуу өвчин юунаас болж газар аваад байна вэ?
-Олон нийтийн дунд хамуу гэхээр бүр дээр үед л байсан өвчин гэдэг ойлголт байдаг. Гэтэл энэ нь буруу ойлголт юм. Долоо, наймдугаар сард иргэд хөдөө гадаагүй амралт зугаалгаар явдаг. Очсон газрынх нь нөхцөл байдал тийм ч сайнгүй гар угаах угаалтуур, ор хөнжлийн цагаан хэрэглэлээс эхлээд бие засах газар хүртэл эрүүл мэндийн шаардлага төдийлөн хангадаггүй. Үүнээс болж хамуу өвчин газар авч байна.
-Хамуу төст өвчний гол шинж тэмдэг нь юу вэ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга?
-Хамуугаар халдварласан бол өвчний нууц үе 7-10 хоног байдаг бөгөөд илрэх гол шинж тэмдэг нь загатнаа. Ялангуяа загатнаа орой хувцасаа тайлсны дараа илүү байдгаараа бусад /загатнаат/ өвчнөөс ялгардаг. Түүнчлэн арьсан дээр шовхдуу оройтой хосоороо байрласан гүвдрүү, цусархаг тав, нөсөөт толбонууд гарын хурууны салаа, бугуй хэвлий цавь, шууны гуяны дотор тал болон нимгэн арьстай хэсгээр гол төлөв гардаг. Уг өвчин даамжирвал арьсны идээт өвчин түүхий, хатиг, нянгийн гаралтай экзем (намар) болон хүндэрдэг. Тиймээс хувь хүн арьсаа цэвэрлэж байнга усанд орох, хөдөө газар явахаар бол өөрийн гэсэн ор хөнжлийн цагаан даавуу болон гар нүүрийн алчууртай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хэрэв өвчилсөн тохиолдолд эрчимтэй эмчилгээ хийлгэх нь чухал.
-Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчин элбэгшлээ гэх боллоо. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
-Яг ийм, тийм зүйлээс гэж баттай хэлэхийн аргагүй юм. Биеийн онцлогоос шалтгаалаад хүмүүс янз бүрийн зүйлээс л харшилдаг. Жишээлбэл, хавар ургамал цэцэглэсэнтэй холбоотойгоор ургамал, ногооны тоосноос харшилна. Хамгийн гол чухам юунаас харшилж буйгаа мэдэх нь чухал. Ургамлын харшилтай бол ногоо ургахаас өмнө буюу дөрөв, тавдугаар сард эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Түүнчлэн хоол хүнс тарианы харшилтай бол хайрч, хуурсан хоол хүнснээс татгалзах гээд олон арга зам бий. Тухайн харшлаасаа урьдчилан сэргийлэхийн тулд харшил үүсгэж буй зүйлс орчин нөхцлөөс хол байх хэрэгтэй.
ө.Буян-Орших