Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого"-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоног буюу 1-7-ны өдрүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жил "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих 10 алхам хүүхдэд ээлтэй аргаар" уриан дор эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг тэмдэглэж эхлээд байна. Энэхүү арван алхам нь эрүүл мэндийн байгууллага ялангуяа эх, нярайд тусламж үзүүлдэг байгууллагуудад хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх шалгуур болж байгаа юм.
Эхийн сүүгээр хооллох арван алхмыг хүүхдэд ээлтэй аргаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Засгийн газар болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үүрэг оролцоог улам сайжруулах, нийт хүн амын хүүхдээ эхийн сүүгээр хооллох мэдлэгийг сайжруулах талаар сурталчлах нь энэ ажлын үр дүн, ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. Хүүхдээ хөхөөр хооллоно гэдэг хүүхдийнхээ төлөө таны хийж болох хамгийн сайн зүйл юм. Энэ нь таньд ч бас олон талын ашигтай.
Хөхний сүү хүүхдэд ямар ашигтай вэ?
Хөхний сүүний найрлагыг эрдэмтэд одоо хүртэл бүрэн нээж чадаагүй байгаа аж. Хөхний сүүнд хүүхдэд хэрэгтэй маш олон төрлийн уураг, тос, эрдэс бодис, витамин байдгаас гадна бактери, нян, мөөгөнцрийг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулсан байдаг юм байна. Бас нэг гайхалтай зүйл нь хүүхэд бүрийн сүү өөр өөр найрлагатай байдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл таны сүү зөвхөн таны хүүхдэд л зориулагдсан хэзээ ч давтагдашгүй онцлог найрлагатай байдаг гэсэн үг юм. Дутуу төрсөн үед эхийн сүү илүү тослог, илүү тэжээллэг байдаг гэнэ. Мөн хөхөөрөө хооллож буй хүүхэд эрүүл, чийрэг өсдөг ажээ.
Хүүхдээ хөхөөр хооллох нь эхэд ямар ашигтай вэ?
Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас сэргийлдэг болохыг судалгаа харуулжээ. Мөн түүнээс гадна төрсний дараа хурдан жин хасах, сэтгэл санаа өөдрөг байх болон санхүүгийн гээд олон талын ашигтай. Хүүхдээ хөхүүлснээр хөхний хэлбэр алдагдана гэдэг буруу ойлголт манай эмэгтэйчүүдийн дунд байдаг. Хүүхэд хөхүүлснээс болж биш харин жирэмслэлтээс болж хөхний хэлбэр өөрчлөгддөг болохыг мэргэжилтнүүд баталж байна.
Хөхүүл үед юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хөхүүл үед хөхөө зөв арчилснаар элдэв эмгэгээс сэргийлж чаддаг байна. Ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж эхэлсэн эхний хоёр долоо хоног багагүй бэрхшээлтэй тулгардаг. Юуны өмнө хүүхдийнхээ живхийг сольсны дараа болон хөхүүлэхийн өмнө гараа угааж байх нь чухал. Мөн өдөр бүр хувцсаа сольж, усанд ордог бол хөхөнд өөр ямар нэгэн нэмэлт цэвэрлэгээ хэрэггүй. Учир нь хөхний толгойн эргэн тойронд хөхийг цэвэрлэх үүрэгтэй уутанцарууд байдаг аж. Мөн хүүхдээ хөхөөр хооллоход маш их энерги зарцуулагддаг тул сайн амарч, шим тэжээлтэй хоол унд хэрэглэж, жирэмсний .витаминаа ууж байх нь зүйтэй хэмээн эмч зөвлөж байна. Түүнчлэн өдөржин гэр орны ажил гээд завгүй байдаг бол хүүхдээ хөхүүлэх үедээ аль болох тухтай байрлалаар хэвтэж амрах хэрэгтэй. Мөн хүүхдээ зөв хөхөж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хүүхэд хөхөө зөв хөхөж байгаа бол амаа том ангайж, уруул нь гадагшаа эргэж, хэл нь хөхний доогуур гарч ирсэн байх ёстой. Хүүхэд хөхөө сайн хөхөж барахгүй бол үлдсэн сүүг заавал саах нь зүйтэй.
Хөхүүл үед гарч болох хөхний эмгэгүүдийг хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ?
1. Хөхний толгой хагарах асуудал эмэгтэй хүн бүрт тулгардаг. Хөхний толгой өвчилж эмзэглэснээс үүдэн хүүхдээ хөхүүлэхгүй болж, асуудлыг улам хүндрүүлнэ. Энэ зовиураас хамгийн хурдан салах арга бол хүүхдээ сайн хөхүүлэх явдал юм. Мөн хөхнийхөө толгойнд оливын тос түрхэж, аль болох хуурай, ил байлгах хэрэгтэй.
2. Сүүний суваг бөглөрөх. Энэ үед хөхний аль нэг хэсэгт маш хөндүүр болж, хатуу зүйл мэдрэгдэнэ. Мөн арьс нь улайж, товойдог аж. Энэ бол хөхний суваг бөглөрсөн гэсэн үг юм. Үүнийг нэн даруй эмчлэхгүй бол хөхний халдвар болох аюултай. Хөндүүрлэж буй хөхөө эхэлж хөхүүлэн, сүүг нь сааж, сайн унтаж амран, халуун бүлээн жин тавьснаар хурдан зүгээр болох болно. Мөн үүнээс сэргийлэхийн тулд хүнд юм өргөхгүй, хөхөө чинэрүүлэхгүй, бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
3. Хөхний халдвар гэдэг нь хөхний сүүний суваг бөглөрч, хөх байнга чинэрээтэй байснаас болж хөхөнд халдвар ороход амархан болдог. Хөх маш их хөндүүрлэн хавдаж, өндөр халуурч байвал хөхний халдвар болсны шинж. Нэн даруй эмчид хандаж тохирсон антибиотик эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн хэвтрийн дэглэм сахиж, хөхөө сайн сааж, биеийн эсэргүүцлээ өндөр байлгаж чадвал хэдэн өдрийн дараа зүгээр болно. Хөхний халдвар хүүхдэд ямар нэгэн муу нөлөөгүй тул хүүхдээ хөхүүлэхээ зогсоож болохгүй гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэв эмэгтэй та дээрх зөвлөгөөг дагаж, бяцхан үрээ хөхөөр хоолловол таньд болон хүүхдэд тань хэрэгтэй шүү.
Э.Туул