gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ард түмэндээ шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна

Улс төр
2008-12-31
0
Twitter logo

Хоёрдахь мянганы ес дэх оноо угтахаар халуун бүлээрээ баярын ширээгээ тойрон, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа хийморь золбоот Монголчууд Та бүхэндээ Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн би уламжлал ёсоор шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.

2008 он Та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна.

Дэлхий дахиныг догдлоон донсолгосон өрнүүн их үйл явдлаар түүхийн цомгийг баяжуулсан, өнгөрч буй он манай орны хувьд Үндэсний хөгжлийн цогц бодлоготой, үндэстнээрээ дээдлэх Очирвани шүтээнтэй, Их Олимпын эрдэнийн таван медальтай гээд бахархаж, онцлон дурдах үйл явдал олонтой жил байлаа.

Энэ бүхэн бол Монголчууд Та бидний хичээл зүтгэл, эе эвийг эрхэмлэн дээдэлсэн сэтгэлийн үр яах аргагүй мөн.

Улирч буй онд Монголчууд Та бидний хамгаас чухал эрдэнэ болох олон мянган шинэ иргэнээр бүл нэмж, төрийн тулгуур – улсын үндэс болсон шинэ гэр бүлүүд тооноо өргөн, тулгаа тулж, үр тариа, ургац ногоо арвидан дэлгэрч, эрдэнэт мал сүрэг сая саяар өссөн, монгол хүний амны билэг, ашдын ерөөл биелсэн сайхан он болсныг онцлон тэмдэглэе.

Сайн сайхнаар дурсагдах үйл явдлын зэрэгцээ санаж бодоогүй үр дагавар дагуулсан, дахин хэзээ ч бүү давтагдаасай хэмээн хүсэж залбирам, сонгуулийн будлианаас үүдэлтэй 7 сарын 1-ний эмгэнэлт үйл явдал, банк санхүүгийн хямрал зэрэг улс төр, эдийн засаг, сэтгэл санааны хүнд сорилтууд бас тохиолоо.

Уг нь Монголын хөх тэнгэр, хөрс шороот газрыг олж төрсөн хосгүй хувьтай монгол хүн бүр хэнээс ч дутахааргүй амьдрах учиртай. Гэвч өнөөдөр амьдрал гундуу, сэтгэл дундуур яваа иргэд, амтат бялуу, ногоон гацуургүйгээр шинэ оноо угтаж байгаа хүүхэд багачууд байсаар л байна. Тэд төр, түмний энэрэл хайраас гадуур үлдэх ёсгүй.

Алдаа дутагдал, амжилт бүтээлийн аль аль нь төр улсын түвшинд ч, иргэн бүрийн хувьд ч бодож эргэцүүлэх боломж олгож, их сургамж үлдээж байна.

Бидний Монголчууд алдаанаасаа сургамж авч, ололт амжилтаа эгнэгт бататгаж, ирж болох ямар ч сорилт шалгалтыг эвийн ухаанаар, эеийн хүчээр сөрөн зогсож, даван туулж чадна. Бид чадна. Өрлөг их түүхтэй, өв их соёлтой Монголын ард түмэн Та бид чадна. Та бид хамтдаа аж амьдралдаа ч, ажил хөдөлмөртөө ч шинэ шинэ ахиц дэвшил, амжилт ололт гаргаж чадна гэдэгт Төрийн тэргүүн би бүрнээ итгэлтэй байна.

2009 он бол Үндэсний хөгжлийн цогц бодлого биежин хэрэгжих, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр бодит ажил хэрэг болох, ард түмэн “Эх орны хишиг”-ийнхээ дээжийг хүртэж, төрийн алба шинэ хуулийнхаа дагуу цэгцэрч төлөвших их үйл хэргийн он болох учиртай. Монгол Улсынхаа сайн сайхан ирээдүй, монгол хүн бүрийн элбэг хангалуун, амгалан тайван, аз жаргалтай амьдралын төлөө Монгол Төрийн тэргүүн би хоёргүй сэтгэлээр Та бүхэнтэйгээ хамтран хичээн зүтгэсээр байх болно гэдгээ илэрхийлье.

Ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2009 он өсөж үржихийн билэгдэл болсон есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой гэж би хүсч байна. Иргэн бүр дор бүрнээ есөн цагаан хүсэл зорилгоо тээж, шинэ оноо өөртөө итгэлтэй угтан золгохыг ерөөе.

Тусгаар улсынхаа торгон хилийн дархан манаанд зогсож байгаа хилчиддээ, түмэн олныхоо эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа, нийгмийн дэг журмыг сахиулж байгаа төрийн тусгай албаныхандаа болон хангай говь, тал нутгаа эзэгнэн, хатуу хайруу өвлийг давахаар шамдаж байгаа малчид, тариаланчиддаа, халуун бүлээрээ цуглан суугаа айл өрх бүртээ, хайрт аав ээж, хамгаас дотно найз нөхөдтэйгээ хөгжилдөн байгаа хүүхэд залуустаа, эх орон, элгэн саднаа зүрх сэтгэлдээ тээж, эргэх дэлхий, орчих хорвоогийн дайдад ажиллаж амьдарч, суралцаж байгаа Монголчууддаа шинэ оны баяр хөөр, аз жаргал, шинэ амжилтын од хийморь бүхнийг хүсэн ерөөе.

Эх сайхан монгол нутагт минь, Та бидний өргөө гэрт есөн цагаан хүсэл тээсэн 2009 он айлчлан ирлээ. Шинэ оноо угтан авцгаая.

Монгол хүн бүрийг Төрийн сүлд ивээж, түмний заяа түших болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан