Өвөрхангай аймгийн Баянгол, Дундговийн Сайхан-Овоо сумын зааг нутагт өнгөрсөн долоо хоногт 1700 гаруй ногтруу үхсэн тухай бид мэдээлсэн. Шувуу юунаас болж үхсэнийг тогтоохоор Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мал эмнэлгийн төв болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг дээрх аймгуудад ажиллаад иржээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунцэцэгээс тодруулахад:
-Шувууны томууны А хэвшлийн вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг газар дээр нь хийхэд вирус илрээгүй. Ногтруу юунаас болж үхсэнийг тодруулах шинжилгээний сорьц аваад ирсэн. Шинжилгээг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийж байгаа. Хариу нь гараагүй. Бид журмын дагуу үхсэн шувууны сэг зэмийг устгаж, тэр хавийн газрыг ариутгаад ирсэн гэв.
“Шувуу нэг дор ингэж олноор үхсэн тохиолдол манайд гарч байгаагүй” гэж ШУА-ийн Шувуу судлалын лабораторийн мэргэжилтэн Н.Нямбаяр ярилаа.
Э.Энх