БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Популярком”,
Энэтхэгийн хөрөнгө оруулалттай “Ваваси Тележейс” компанийн хөрөнгийн маргаантай
асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Гадаадын хөрөнгө оруулалт,
гадаад худалдааны агентлагийнхныг шалгасан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тус агентлагийн Хөрөнгө оруулалт, бүртгэл үйлчилгээний хэлтсийн дарга
Ч.Оюунчимэгийг Энэтхэгийн компанийн монгол талын захирал нь “Хувийн ашиг
сонирхлоор асуудалд хандаж, хоёр компанийн нэгнээс нь асуулгүйгээр хөрөнгө
оруулалтын гэрчилгээг сольсон” хэмээн өргөдөл гаргаснаар ийнхүү АТГ-аас түүнээс
байцаалт авсан аж. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Танай газрынхныг АТГ-аас шалгасан гэсэн. Ялангуяа таныг хувийн ашиг
сонирхлоор хандсан гэж Энэтхэгийн талынхан үзэж өргөдөл гаргасан байсан?
-Шалгах ч юу байх вэ дээ. Энэтхэгийн компанийн монгол талын захирлын гаргасан
өргөдлийн дагуу намайг АТГ-аас 2-3 удаа дуудаж асуусан. Би тэр болгонд нь
хуулийн дагуу ажил хийсэнээ тайлбарласан. Хөрөнгө оруулалтын гэрчилгээ сольсон
асуудал бол гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй болохоор хятадын тал хүсэлт гаргаж
хуулийн дагуу гэрчилгээгээ солиулсан юм. Анх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай
“Популярком” компани 2004 онд хоёр гишүүнтэй байгуулагджээ.
Улмаар 2006 онд өөрчлөлт оруулж, БНХАУ-ын иргэн Ван Жун Шаныг хөрөнгө
оруулагчийн бүрэлдэхүүнээс хасч тус улсын иргэн Н.Баатарын 100 хувийн хөрөнгө
оруулалттай компани болсон юм. Харин 2007 оны нэгдүгээр сард “Популярком”
компанийн захирал Н.Баатар шинэчилсэн гэрээ дүрмийн дагуу БНХАУ, Энэтхэгийн
хамтарсан хөрөнгө оруулалттай компани болгон өөрчлөх хүсэлтийг хүлээн авч
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан.
Гэтэл Энэтхэгийн талынхан гэрээнд заасан хугацаандаа тухайлбал, 2007 оны
зургадугаар сард 10 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тусгасныгаа оруулаагүй,
Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд бүртгүүлээгүй өнөөг
хүртэл ганц хүний хөрөнгө оруулалттай компани хэвээр байгаа учраас өмнө
оруулсан хамтарсан компани байгуулах тухай өөрчлөлтийг хүчингүй болгосон.
БНХАУ-ын компанийнхан 2007 оны долдугаар сар, энэ оны дөрөвдүгээр сард удаа
дараа хүсэлт гаргасныг судалж үзээд ГХОГХА-ын даргын энэ оны дөрөвдүгээр сарын
15-ны А-1630 тоот тушаалаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани
болгох өөрчлөлтийг гэрчилгээнд оруулсан байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай аж
ахуйн нэгжийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг гэрээнд заасан хугацаанд Улсын
бүртгэлийн албанд бүртгүүлснээр хөрөнгө оруулсанд тооцдог журамтай. Иймээс
хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг
хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж болох, хоёр тал хөрөнгө оруулсан
эсэхдээ маргалдаж байгаа тохиолдолд Арбитрын шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх
боломжтой гэдгийг тус компанийнханд хэлсэн. Би энэ тайлбараа АТГ-т өгсөн.
-Танай агентлагийн дарга, дэд даргыг бас шалгасан юм уу?
-Манай агентлагийн дарга Б.Ганзориг, орлогч дарга Г.Дугаржав нарыг энэ
асуудлаар АТГ-аас шалгасан ямар ч асуудал байхгүй.
Тус агентлагийн орлогч дарга Г.Дугаржав “Дарга бид хоёрыг АТГ-аас дуудаж
шалгаагүй. “Ваваси тележеис” болон “Популярком” компанийн хөрөнгө оруулалтын
гэрчилгээний өөрчлөлт дээр ганцхан хүн гарын үсэг зурдаг нь агентлагийн дарга
байдаг. Миний хувьд “Ваваси тележеис” компанийнханд гаргаж өгсөн тайлбарт
даргыг орлож хоёр удаа гарын үсэг зурсан” гэв.
Г.Цолмон