gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЬЮ ХЕФНЕР: Виагра хэрэглэдгээ нуухгүй

Дэлхийд
2008-06-30
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-06-30
ХЬЮ ХЕФНЕР: Виагра хэрэглэдгээ нуухгүй

Эрчүүдийн “Плейбой” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер алдарт Ларри Кингийн ярилцлагад уригджээ. Тэрбээр Ларригийн “хорон” асуултад чөлөөтэй илэн далангүй хариулсан байна. Хью Хефнер эрчүүдэд зориулсан анхны сэтгүүлийн редактор. Өрнөдийн шоу бизнесийн ертөнцөд тодорхой байр суурь эзэлдэг нэгэн билээ. Түүний төрүүлсэн “хүүхэд”-ийг (Плейбой) сексийн хувьсгал хийсэн төдийгүй сая сая хүний эротикийн тухай ойлголтыг өөрчилсөн гэж мэргэжилтнүүд үздэг.Ноён Хефнер 80 нас гарсан хэдий ч шаргал үст гурван бүсгүйтэй хамт амь­дар­даг. Тэрбээр Ларри Кингийн ярилцлагад ирэхдээ ч гурван “эхнэр”-ээ дагуулж иржээ. Тэд Хефнерийн Лос-Анжелес дахь нэрд гарсан хауст амьдардаг юм.

-Оройн мэнд, Хью. Оройн мэнд америк­чуу­даа. Та нарыг миний нэвт­рүүлэгт бүгдээрээ ирнэ гэж санасангүй шүү?
-Ларри, энд онцгой со­дон юм байхгүй. Би болон энэ сайхан бүсгүйчүүд салш­гүй хамтдаа.

-За, за сайн байна. Хеф чи бид хоёр эртний та­нилууд. Хэрвээ би андуу­раа­гүй бол 40 жилийн өмнө анхны яриагаа ав­сан. Тэр үед чи харьцан­гуй залуу харагдаж бай­сан шүү?
-Аа тийм. Би нүдний шилтэй, нэг татуургатай залуу миний редакцид ирж байсныг санаж байна. Энэ чи байсан юм байна.

-Би чиний хамтрагч­дыг үзэгчиддээ танил­цуул­маар байна. Гэхдээ миний бодлоор олон эрэг­тэй чиний бүсгүйчүү­дийг мэддэг байх л даа. Дашрамд дурьдахад ма­най зочид “Плэйбой” сэтгүүлийн оны эхний хоёр ч дугаарын нүүрийг чимсэн. Ингээд Холли Мэдисоноос эхлэе. Хол­лиг Хью Хефнерийн нэг номерын бүсгүй гэдэг. Хоёр дахь үзэсгэлэнтэй бүсгүй бол Брижет Мар­кард. Брижет Хефнерийн байшинд хоёр жил гаруй амьдарч байгаа.Энэ хоёр бүсгүй дээр хожим Кендра Уилконсон нэ­мэгд­сэн. Кендра энд сууж байгаа хүмүүсээс хам­гийн залуу нь. Чи хэдэн настай вэ?
-Зургадугаар сард 21 нас хүрнэ.

-Хью. Кендра 20-той гэнэ. Чи хууль зөрчөөгүй биз. Ингэхэд чи хэдэн настай билээ?
-Дөрөвдүгээр сард 80 нас хүрсэн. Би хууль дүрэм зөрчдөггүй хүн.

-Кендра Хью чиний өвөг эцэг байхаар настай. Энэ чамд эвгүй санагддаг уу?
-Ларри, нас юу юм бэ. Зүгээр л тоо шүү дээ.

-Чи насандаа тохи­рох­гүй үзэл бодолтой юм. Эсвэл чамд Хью зааж өгдөг юм уу. Энэ багт яаж орсноо ярина уу?
-Би Сан-Диегод найз­тай­гаа амьдардаг байсан. Би тэгэхэд 18 настай бай­лаа. Нэг удаа өөрийгөө толинд хараад хэтэрхий жижигхэн цээжтэй шиг са­нагд­сан. Тэгээд би томруу­лахаар шийдсэн юм. Плас­тик хагалгаа хийлгэхээс өмнө болон дараа нь миний зургийг авсан. “Плэйбой” сэтгүүлийн ажилтнуудын нэг нь миний зургийг харсан байсан. Нэг өдөр утас дуу­гарч “Сайн уу, Кендра. Хоёр өдрийн дараа Хью Хеф­нерийн төрсөн өдөр болно. Чи түүнд баяр хүргэхийг хүсэхгүй байна уу. Үдэшлэг болно. Гэхдээ ямар ч хув­цасгүй ирэх ёстой. Учир нь чиний биеийг олон хүн зурах болно. Тэнд чам шиг олон бүсгүй ирнэ” гэсэн.

-Тэгээд зөвшөөрсөн үү?
-Ийм боломж амьдралд ганцхан удаа л олдоно. Мэдээж миний хамтрагч таатай хандаагүй. Гэсэн ч би явсан.

-Тэгээд… юу, яаж хэл­мээр юм бэ дээ. Олон эхнэрийн нэг нь бо­лохоор шийджээ. Яагаад?
-Яагаад гэвэл би залуу хүн. Ингэж амьдрахыг хүсч байна.

-Брижет чи хэдэн настай вэ?
-22

-Та энэ завинд яаж суусан бэ?
-Би “Плейбой”-гийн мо­дель болохыг хүсдэг бай­сан. Зориуд Лос-Анжелест ирж Хьюгийн үдэшлэгт оролц­дог хүмүүстэй хол­богд­сон. Удахгүй намайг урих болж бүсгүйчүүдтэй найзлах болсон. Ингэж л Хьюгийн хавчигдмал хү­рээнд багтсан даа.

-Чи түүнийг бусад бүс­гүйчүүдтэй харддаг уу?
-Эхэндээ аймаар хард­даг байсан. Дараа нь энэ мэдрэмж алга болсон. Кендра, Холли бид гурав сайн найз. Би Холлиг Хьюгийн гол амраг гэдгийг ойлгож байна. Кендра бид хоёр бялуун дээрх чимэглэл шиг юм даа. Амттай, таатай чимэглэл.

-Тэгээд чамд бялууны крем байх таалагдаж байна гэж үү. Яагаад?
-Би өөрийнхөө хүс­сэнээр амьдарч байна. Юу ч эвдэж сүйтгэмээргүй байна.

-Холли чи 25 настай?
-Тийм ээ.

-Чи хамгийн ахмад нь төдийгүй. Хьюгийн гол найз нь. Бусад бүсгүйчүүд ч хүлээн зөвшөөрдөг. Үнэнээ хэлье. Надад олон эхнэртэй гэсэн харьцуу­лалт таалагдаад байна. Та Хьютэй хэдэн жил хамт байна вэ?
-Дөрвөн жил гаруй.

-Чи бас л фото­мо­дель болохыг хүссэн үү?
-Үгүй дээ. Хефнертэй би нэг арга хэмжээн дээр са­намсаргүй танилцсан. Тэр тэгэхэд долоон сайхан бүс­гүйтэй хамт байсан. Дараа нь түүний Хью дэх эзэм­шилд хамт очсон.

-Тэгээд дөрвөн жил тэнд үлдсэн юм байна. Ойлгомжтой...?
-Бүх юм тийм ч хялбар биш ээ, Ларри. Хьюг илүү их мэдэх тусам бидний ер­төнцийг үзэх үзэл минийх­тэй адилхан гэдгийг мэдэр­сэн. Бидэнд нэг кино таа­лагд­даг. Ер нь бол бүх талаараа ойролцоо.

-Хеф, хөгшин минь чамайг унтчихаагүй гэж найдаж байна. Наргисан шүү. Уучлаарай. Ийм вант улсыг хэрхэн байгуулсан бэ?
-Ларри, би юуг ч эртнээс төлөвлөөгүй. Хувь тавилан­гаа­раа л болсон байх. Ми­ний хоёр дахь эхнэр найман жилийн хамтын амьдралын дараа намайг орхиж явсан. Миний буруугаас биш шүү. Чи мэднэ дээ. Би гэр бүлээ салгахгүйн төлөө их хичээ­сэн. Би Кимберлид их хайр­тай байсан. Одоо ч хайртай. /Кимберли Хефнерийн хоёр дахь эхнэр. “Плейбой” сэт­гүүлийн модель байсан/.

-Кимберли та хоёр хүүхэдтэй байсан билүү?
-Хоёр хүүтэй. Одоо тэд 14,15 настай. Кимберлиг би нэг ч удаа араар нь тавьж байгаагүй. Анхны эхнэрээ ч адил. Миний эрхэлдэг биз­несийг тооцвол үнэнч байх гэдэг хичнээн хэцүүг ойлгох байх. Гэвч тэр намайг ор­хиод явсан. 1998 оны эхээр эвдэрсэн онгоцонд л үлд­сэн. Гэнэт миний эргэн тойронд гайхалтай сайхан залуу бүсгүй байгааг ан­заар­сан. Би чинь ганц бие эр хүний хувьд тэднийг сонирхох эрхтэй. Кимбер­лиг явсны дараа залуу жү­жиг­чин Брэнди Родериктэй танилцсан. Хоёр долоо хо­ногийн дараа Чикагогийн Сэнди, Мэнди гэх эгч, дүүг танилцуулсан. Бид харил­цан таалагдаж хоёр жил гаруй хамт амьдарсан.

-Дөрвүүлээ юү?
-Тийм ээ. Биднийг “Нө­гөө Хью түүний Сэнди, Мэнди, Брэнди явж байна” гэж ярьдаг байсан гэсэн. Нэг талаас харвал авьяасгүй зохиолчийн бичсэн хөнгөн зохиол мэт боловч бид маш сайхан харилцаатай байсан.

-Энэ бүсгүйчүүд хаач­сан бэ?
-Брэнди олон ангит кинонд тоглох дүр авч бид­нийг орхисон. Би чиний хэлснээр олон эхнэрийнхээ тоог нэмэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гурван жил бүсгүйчүүдтэй амьдарч байгаад багасгахаар шийд­сэн л дээ.

-Тэгээд дахиад л гур­вын тоо. Багасгасан гэнэ шүү?
-Ларри чи дэмий л на­майг үгээр идэж байна даа. Энд ямар ч завхай явдал байхгүй. Бидний харилцаа бүгдэд нээлттэй, шударга. Ларри чамайг надтай ихэнх энгийн гэр бүлийн эрчүүд бас эмэгтэйчүүд ч гэсэн нэгийгээ араар нь тавьдаг гэдэгтэй маргахгүй байх гэж найдаж байна. Зарим нь бүр олон хүнтэй явалддаг ч нуудаг шүү дээ. Хуурамч завхай явдал гэж үүнийг л хэлэх байх. Ийм хэмнэлтэй амьдрал нэгийгээ дором­жилж, гомдоодог.

Би хоёр ч удаа гэрлэ­сэн. Би тэднийг биш тэд намайг хуурсныг мэдээд үнэхээр цочирдсон. Хоёр дахь гэрлэлтийнхээ дараа дахин ийм “нүхэнд” унахгүй гэж шийдсэн.

-Хүмүүст бүдүүлэг сэт­гэгдэл төрүүлэхээс эмээж байгаа ч асуухгүй байж чадахгүй нь. Та нар хамт унтдаг уу?
-Үргэлж.

-Чи Кимберлигээс салс­ныхаа дараа орой болгон хагас нүцгэн бүс­гүй­чүүдтэй наргиж эхэл­сэн. Тэд чамайг ганц дохи­ход л оронд чинь үсэрч ороход бэлэн, “Плэйбой” сэтгүүлд гарахын тулд. Чи тэднээс байнга татгал­заад байж чадна гэж үү?
-Үдэшлэг яах вэ дээ. Амьдралын нэг хэсэг. Энэ бол миний зугаа бас ажил. Унтлагын өрөө бол унтлагын өрөө. Эмэгтэйчүүдийн хайр халамж надад хангалттай хүрэлцдэг.

-Харин чиний бүсгүй­чүү­дэд өөр эр хүн байдаг уу?
-Үгүй.

-Тэгэхээр чи тэдний цорын ганц эр хүн болж таарах нь. Охидоо энэ үнэн үү?
-Тийм ээ. Энэ үнэн /нэгэн дуугаар/

-Бас нэг даруу бус асуулт байна. Та нар өөр хоорондоо бэлгийн ха­рил­цаанд ордог уу?
-Хефнер, бид хэвийн бэлгийн харилцаатай хүмүүс.

-Хеф, биднийг ярил­цахад битгий саад бо­лооч. Брижет чиний нүд­нээс би нэг юм олж хар­лаа. Та нар дөрвүүлээ хамт унтдаг юм уу. Эсвэл Хеф та нарын хэн нэгэн­тэй унтдаг юм уу?
-Бид байнга хамт унтдаг.

-Сонирхолтой юм. Тэ­гэхээр Хеф чиний цорын ганц эр хүн байж. Гэтэл үүнээс өмнө чамд эр хүн байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав.

-Залуу эрчүүд байсан уу?
-Тийм ээ.

-Тэднийг Хефнертэй харьцуулдаг уу?
-Хью илүү.

-Чи тэгээд 80 настай хөгшин залуу эрчүүдээс илүү гэх гээд байна уу?
-Тийм ээ, Ларри. Миний залуу эрчүүд хэтэрхий тэвчээргүй байсан. Оронд ч бас амьдралд ч. Тэд юу хүсч байгаагаа мэддэггүй. Хью бол мэднэ.

-Чиний найз бүсгүй­чүүд ч санал нэг байгаа бололтой. Хью баяр хүр­гэе. Чи хаанаас ийм их эрч хүч авдаг байнаа. Виаград учир нь байгаа юм биш биз?
-Виаград ч бас бий. Би энэ эмийг хэрэглэдгээ хэ­зээ ч нууж байгаагүй. Энэ бэлдмэл үр тогтохоос сэр­гий­лэх эмээс дутахгүй нээлт. Би виаграг гүйцэд үнэлж чаддаггүй гэж бодож байна.

-Миний бодлоор эмэг­тэй хүн харилцагч нь виагра хэрэглэснийг мэдвэл хуурамч мэдрэмж төрдөг гэж бодоод байх шиг байдаг. Сайхан бүс­гүйчүүд минь та нар юу гэж бодож байна даа?
-Ямар ч хуурамч мэдрэмжгүй.

-Та нар намайг ит­гүүлж дөнгөсөнгүй. За яахав, Хью виагра тэгээд цорын ганц нууц чинь үү?
-Мэдээж хэрэг үгүй. Би одоо арван жилийн өмнөхөөс ч илүү залуу болсон санагдаж байна. Залуу хүмүүстэй харилцдаг нь надад эрч хүч өгдөгт итгэлтэй байдаг. Энэ чинь тийм ч нууц зүйл биш шүү дээ, Ларри. Ядаж л чамаар жишээ татъя. Чи сайхан харагдаж байна. Хоёр жаа­хан хүүхэдтэй. Хэдийгээр надаас бага зэрэг залуу ч гэсэн. Чиний одоогийн эх­нэр чинь хэдтэй билээ. Тэр, хөгшин чөтгөр. Инээж байна уу.Тэгээд намайг “дарамт­лаад” байдаг.

-Би чинь ганцхан эх­нэр­тэйгээ л амьдардаг. Тиймээс л манай үзэгч­дийн ихэнх нь таныг уламж­лалт бус харил­цаатай гээд байгаа юм шүү дээ?
-Яагаад. Хайр дурлал гурвалжин, дөрвөлжин гээд л ямар ч цаг үед байсаар ирсэн шүү дээ.

-Чиний найз бүсгүй­чүү­дэд дахин хандъя. Холли чиний эцэг, эх энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Энд Хьютэй дөрвөн жил амьдарсныг чинь мэдэж байгаа?
-Мэддэг. Тэд миний их сургуулийн сургалтад санаа зовинодог. Тэд намайг сур­гуулиа төгсгөж диплом авахыг хүсдэг. Надад хоёр улирал л үлдээд байна даа.

-Тэгээд ямар мэргэ­жилтэй болох вэ?
-Түүх, театр, сэтгэл судлал судалдаг.

-Брижет харин танай гэр бүл хэрхэн ханддаг вэ?
-Эцэг маань гэр бүлээ орхиод явснаас хойш түү­ний тухай бага мэднэ. Эмээ, өвөө, ээж ч гэсэн намайг дэмждэг. Тэр ч бай­тугай ээж маань жаахан залуу байсан бол Хьютэй нэг оронд дуртайяа орох байсан гэсэн шүү.

-Тэр Хьюгийн гэрт очиж үзсэн үү?
-(Хефнер) Тэдний эцэг, эхчүүд нэг бус удаа манайд зочилсон.

-Кендра танайхан ч бас чамайг дэмждэг үү?
-Тэд намайг жаргалтай байгаад сэтгэл хангалуун байдаг.

-Та нарын нэг нь ч байж боломгүй зүйл хийж байна гэж бодож байгаа­гүй гэж үү?
-Ларри, эр хүний хувьд би бүгдийн өмнөөс хариулъя. Англичуудын үр үндсийг нь суулган бай­гуулсан улсын арав дахь үеийн хүмүүс нь та бид нар. Америкт амьдарч байна. Миний гэр бүл хатуу дэг жаяг, уламжлалтай байсан. Тэд бурхнаас айж, нүцгэн биеийг харахаас ч жигшдэг байлаа. Би амьдралын ийм зарчмын эсрэг боссон хүн. Бүр телевизийн дэлгэцээр үнсэлцэх кадр гардаггүй байх үед. Би эмэгтэй­чүү­дийн нүцгэн биеийн гайхам­шиг, гоо үзэсгэлэн, амьд­ралаас таашаал авах, жар­гахад зориулсан сэтгүүл гаргасан. Үүгээрээ амьдарч байна. Би өдөр бүрийн үнэ цэнийг мэдрэх болсон.

Ларри бидний танил хич­нээн хүн энэ ертөнцийг орхисон билээ. Тэд арай л эрт хорвоог орхисон. Тэд­нийг нас барахаасаа өмнө амьдралаас авч чадаагүй таашаалынхаа төлөө ха­рамс­сан гэдэгт би итгэлтэй байна.

Харин би аз жаргалтай байна. Яагаад гэвэл өөрийн хамгийн үнэтэй, хосгүй мө­рөөд­лөө биелүүлж чадсан. Олон хүн янз бүрийн шалт­гаанаар хүслээ биелүүлж чадаагүй шүү дээ. Би бие­лүүлж чадлаа. Би өөрийгөө зөв амьдардаг гэж нотлохыг хичээхгүй. Ямар ч байсан намайг залуу бүсгүйчүүд­тэй наргидаг байсан хөгшин хүнээр бус хүмүүсийн сексийн амьдралыг өөрчилж чадсан нэгэн гэж хойч үе дурсана гэж найдаж байна. Юу хэлэх вэ, Ларри?

-Чи болон чиний “Плей­бой” үнэхээр бид­ний амьдралд их зүйлийг өөрчилсөн гэж хэлж чад­на. Би чамтай танил гэд­гээ­рээ бахархаж байна.

Бүсгүйчүүд өглөө хи­чээл сургуультай байдаг юм байна. Үдээс хойш юу хийдэг вэ. Хью?
-Тийм ээ. Бид өдөр хамт хооллож дараа нь дөр­вүү­лээ хаа нэг тийшээ хамт явдаг. Үдэшлэгт бас кинонд ч хамт явдаг.

-Чиний охид бүгд ма­шинтай юу?
-Тийм ээ. Тэр нь дээр байдаг юм.

-Тэднийг өөр эр хүн­тэй болзохоос татгалздаг. Өөр ямар нэгэн хязгаар­лалт байна уу?
-Дэлгүүрээр бага хэсэхийг хичээдэг.

-Чи урьдын адил гэр­тээ унтлагын хувцастай­гаа байдаг хэвээрээ юу?
-Тийм ээ. Зочдоо ч энэ хувцастайгаа угтаж авдаг.

Д.Баясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан