БНХАУ-аас илгээсэн 300 мянган тун Синофарм вакциныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаныханд хүлээлгэн өглөө.
МИАТ-ийн тусгай үүргийн онгоц тээвэрлэн авчирсан эдгээр вакциныг БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд тэргүүтэй албаныхан өнөөдөр орой тусгай нислэгээр ирсэн вакциныг хүлээлгэн өгсөн байна. Тус вакцины хувьд одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрлөө аваагүй байгаа бөгөөд баталгаажмагц манай улс вакцинжуулалтдаа ашиглана гэдгийг УОК-оос мэдээлсэн. Эхний ээлжинд ирж буй 300 мянган тун вакциныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.
ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна
Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс Монгол Улсад цар тахал дэгдсэн цагаас эхлэн дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг хандивласаар ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаа вакцин илгээж буй нь цар тахлын эсрэг хийж буй бидний тэмцлийг богино хугацаанд илүү үр дүнд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна” гэсэн юм.
БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Манай улсын хувьд өнөөдөр өглөө БНЭУ-аас 150 мянган тун АстраЗенека вакциныг хүлээн авсан. Вакцинжууллтыг АстраЗенека вакцинаар маргаашаас эхлүүлнэ.