gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгэцийн эмгэгийн эхний шинж тэмдэг нь нойргүйдэл

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-10-24
0
Twitter logo

Нойр бол хүний биед хоол ундтай эн зэрэгцэхүйц хэрэгцээт зүйл. Тэгвэл өдөрт та хэдэн цаг унтдаг вэ. Дараах хүснэгтэд хүний наснаас хамаараад нойрсох хэрэгцээт цагийг үзүүллээ.

Нас Нойрсох хэрэгцээт цаг
Сургуулийн өмнөх насны хүүхэд /3-5/ 11-13 цаг
Сургуулийн насны хүүхэд /5-10 нас/ 10-11 цаг
Өсвөр насныхан /10-17 нас/ 8-9 цаг
Насанд хүрэгчид 7-9 цаг

Насанд хүрсэн хүн өдөрт 7-9 цаг унтах ёстой байдаг юм байна. Хоногт долоон цагаас багагүй унтаж амарсан тохиолдолд сэтгэл санаа тайван, өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй байх нөхцөл хангагддаг аж.

Мөн ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайжрахаас гадна шийдвэр гаргах чадвар ч мөн адил сайн байдаг аж. Хүний биеийн дотор эрхтэний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалах, өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангах үүргийг нойр гүйцэтгэдэг.

Нойр хүрэхгүй болон бага зэргийн чимээнд сэрэх, сэтгэл тавгүйрхэх зэрэг өдөр тутамд хүн бүрд тохиолддог шинж тэмдгүүд яваа яваандаа хүндэрч сэтгэцийн эмгэг болдог. Ерөөс сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэг ихэвчлэн нойргүйдлээр эхэлдэг байна.

Хангалттай унтсан ч нойр дутуу мэт мэдрэмж төрөх, нойр хүрэхгүй хулжих, үүрээр сэрэх, унтаж чадахгүй байх зэрэг асуудлууд байнга тулгардаг, стресст өртөмхий үүнээсээ болоод архаг ядаргаанд орсон хүмүүсийн тоо ихэсчээ.

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН 70 ХУВЬ НЬ 22-35 НАСНЫХАН

Дээр дурдсан нойрны шинж тэмдгээс гадна

  • амархан уцаарлах, эмзэглэх,
  • дуу шуугианд дургүй болох,
  • халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх,
  • сэтгэл дундуур байх,
  • бэлгийн дур хүсэл буурах,
  • алга хөлрөх,
  • булчин хөндүүрлэх,
  • толгой эргэх,
  • толгой өвдөх,
  • анхаарал сарних,
  • юм тогтоох чадваргүй болох зэрэг шинж тэмдэг танд илэрч байвал архаг ядаргаанд орсон байна гэсэн үг.

Ядаргаа нь сэтгэлзүй, нойргүйдэл, амьдралын буруу хэвшилтэй холбоотой байдаг. Нойргүйдлийн эмгэг, үл ялих зовлонт байдал, мэдрэл сульдалийн хам шинжтэй, дасан зохицохын өөрчлөлт, айдас түгшүүртэй зэрэг архаг ядаргаанд орсон хүмүүс олны нэрлэж заншсанаар Шархадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ханддаг байна.

Ядаргааны гэдгээр нь олон хүн мэдэх Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникт хэвтэхээр дугаарласан иргэдийн тоо хэдийнэ 300 давжээ.

Он гарсаар эхний хагас жилд тус тасгаар 557 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 30 ортой энэ тасагт сардаа 90 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

Энд арав хоног хэвтэхдээ

  • Сэтгэл заслын эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Хөдөлгөөн буюу физик эмчилгээг хийлгэх бөгөөд эмнэлгээс гараад хэрхэн өөрийгөө стресст өртүүлэхгүй байх талаар сэтгэл заслын эмчилгээг түлхүү хийдэг аж.

СШСЭК-ийн эрхлэгч С.Туяа“Сэтгэцийн бие даасан өвчин, завсрын эмгэг, стрессийн шалтгаантай ядаргаа ихэвчлэн нойргүйдлээр эхэлдэг. Манайд 22-35 насныхан нэлээн хэвтэж эмчлүүлдэг. Настай хүмүүс харьцангуй цөөрсөн. Хэвтэн эмчлүүлж буй 30 хүний 65-70 хувь нь залуус байна.

Ямар ажил хийгээд, яагаад ядаргаанд орчихов гэхийн оронд ахуй амьдрал, жижиг асуудал, өөрчлөлтөд түүртэж байгаа нь харагддаг. Анхнаас нь гэр бүл төлөвлөлтгүй, насны залууд гэр бүл болж энэ байдал нь эргээд дарамт үүсгэж байна. Хүүхэдтэй болоод тэр нь дарамт болж цаашлаад энэ асуудлаас үүдэн хоорондоо зохицохгүй болж байгаа жишээ олон байна.

Архи дарсны хэрэглээ өсөн нэмэгдэж энэ нь гэр бүлийн салалтад нөлөөлж байна. Манайд ирж байгаа хүмүүс дунд гэр бүлээсээ салмаар байна, гэр бүлээсээ салсан хүмүүс их байна. Стресс, ядаргаагаа буруу тайлж байгаагийн нэг жишээ нь архи, согтууруулах ундааны хэрэглээ байдаг” гэдгийг тус клиникийн эрхлэгч С.Туяа онцолж байсан юм.

Сүүлийн үед дасан зохицолтын эмгэг ихсэх хандлагатай байгаа аж. Гэнэт ажлаасаа халагдах, өр зээлтэйн улмаас байнга мөнгөний асуудалтай байх зэрэг нь хүмүүст дарамт, стресс болж улмаар архаг ядаргаанд орох цаашлаад сэтгэцийн эмгэгтэй болоход нөлөөлж байгааг ч тэрээр хэлсэн юм.

Тус тасагт хэвтэн эмчлүүлэхийн тулд СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үзлэгт орж, хэвтэх дугаар авдаг байна.

ЯДАРГААГ ЭМЧЛЭХ ТУСГАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ БАЙДАГГҮЙ

Ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Үүсгэж буй шалтгааныг харгалзан ядаргааг эмчилдэг аж. Сэтгэлзүйн гаралтай ядаргаа бол стресс тайлах арга барилд суралцах хэрэгтэй. Харин амьдралын буруу хэвшлийн улмаас үүссэн бол зөв аж төрөх арга барилц суралцах хэрэгтэй аж.

“Айл өрх бүрт сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн байна. Энэ талаар боловсрол муу байгаа нь хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол багатай учраас стресс, сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна гэдгээ мэдэхгүй өвчилсний дараа эмнэлэгт ханддаг. Сэтгэцийн өвчин, тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хувь хүн өөрөө нойр хоолны дэглэм барьж, агаарт гарч, хөдөлгөөнтэй байх юм бол ахуй амьдрал сайн байхад стресст өртөхгүй байх боломжтой” гэдгийг С.Туяа эмч хэлж байна.

Стресс даван туулах, нойргүйдлээс урьдчилан сэргийлэх амьсгалын дасгал:

Гурван секундын турш гүнзгий амьсгал аваад, гурван секундын турш авсан амьсгалаа удаанаар гаргана. Дараа нь гурван секундын турш амьсгалаа түгжинэ. Дасгалыг өглөө оройд 10 минут орчим хийх нь стрессээс гарах, нойргүйдлээс урьдчилан сэргийлэхэд сайн үр дүн өгдөг аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан