gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     8.12
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 17
Зурхай
 8.12
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 8.12
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баасан гарагт бүх нийтээр АМАРНА

Б.Ирээдүй
Нийгэм
2016-11-23
0
Twitter logo
 
Б.Ирээдүй
0
Twitter logo
Нийгэм
2016-11-23
Баасан гарагт бүх нийтээр АМАРНА

Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Энэ жил Улс тунхагласны баяр амралтын өдөр таарч буй тул урагшлуулан амрах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна. Иймд арваннэгдүгээр сарын 25 буюу баасан гарагт бүх нийтээрээ амрахаар боллоо.

Бид сүүлийн дөрвөн жилд энэ баярыг тэмдэглээгүй. Иймээс түүх сөхье.

Одоогоос 92 жилийн тэртээ буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм. Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүхэн үйл явдал болжээ.

Дэлхийд Монгол улс гэдгийг тунхагласан төдийгүй Монголын газар нутаг дээрх бүхий л баялгаа ард түмний өмч хэмээн гэж зарлаж байсан аж. Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хуулийг  баталсан түүхтэй.

Социализмын он жилүүдэд Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталжээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны  нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс дагаж мөрдсөн. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй.

Энэхүү эцэг хуулиар Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьсан гэж судлаачид үздэг юм. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ.

Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан юм.

#Бүх нийтийн амралт  #арваннэгдүгээр сарын 26 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан