Биеийн тамир спортын улсын хорооноос Ц.Анударийн хувийн дасгалжуулагч олимпод яваагүйтэй холбоотой мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд "БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг бөгөөд Олимпын наадмыг зохион байгуулах хороо нь нийт эрх авсан тамирчдын 55 хувьд дасгалжуулагчид квот олгодог журамтай.
Өчигдөр зохион байгуулагдсан буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар зэрэг оролцох үед дасгалжуулагч Л.Ундралбат, тамирчин Э.Даваахүү нар тэмцээний туршид хамт байсан болно.
Олимпын наадмын бэлтгэлийг тамирчдын хүсэлтийн дагуу тус бүр хувийн дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтад хамруулсан.
Ц.Анударийн бэлтгэлийг Д.Лхадорж, О.Гүндэгмаагийн бэлтгэлийг Л.Ундралбат, Э.Даваахүүгийн бэлтгэлийг н.Өлзийбаяр дасгалжуулагч нар тус тус хариуцан хангасан" гэв.