ХУД-ийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажил эхэлжээ. Уг ажлыг “Туулын гүүр далай” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2025 оны наймдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Энэ талаар Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодруулахад “Нисэхийн тойргийг олон түвшний огтлолцол зам болгох төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгохоор ажиллаж байна.
Одоогоор уг тойргийн 4 талд газар чөлөөлөх ажил, дулааны шугам сүлжээний хамгаалалт болон, цахилгаан шилжүүлэх холбох ажлууд хийгдэж байна. Одоогоор гэрээний 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Замын хөгжлийн газраас тус төслийн гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна” гэв.