2014 онд ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимпийн тоглолт болох билээ.
Харин Оросын мэргэжлийн хяналтынхан энэ үеэр утсан загас болон хатаасан мөөгөөр хоол хийхийг хориглов. Эдгээр болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон жагсаалтыг тус хотын ресторан болон гуанзнуудад хүргүүлжээ. Ийм маягаар олимпийн тоглолтонд оролцож буй тамирчид болон хөгжөөн дэмжигчдийг хоолны хордлогоос хамгаалах гэсэн бололтой.
Энэхүү жагсаалтанд 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүн багтаж байгаа юм. Мөн ресторан кафе зэрэг газрууд өөрсдөө хийсэн шар айраг болон бусад төрлийн согтууруулах ундаа борлуулахыг хоригложээ. Үүнээс гадна аарц, төрөл бүрийн лаазалсан мах, ногоо, загас зэргийг ашиглахгүй байхыг анхааруулсан аж.
Энэхүү шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг олимпийг зохион байгуулах хорооныхон шалгаж байх гэнэ. Тамирчид болон бусад зочдыг хооллож ундаалах ажлыг 15 байгууллага хариуцаж авсан бөгөөд тэд 30 мянган суудал бүхий нийтийн хоолны газар байгуулна.
Мэргэжлийн хяналтынхан яаж хяналтаа тогтоох гэж байгаа талаар яриагүй боловч хоол хүнсний аюулгүй байдлын хуулийг ягштал дагаж мөрдөнө гэдгийг амлав.
Т.Бүрэн