gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавилаа

Нийгэм
2009-05-06
0
Twitter logo

Олимпийн гудамжнаас зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэлх 650 га талбайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар өнөөдөр шав тавьж, мод суулгалаа. Энэ ёслолд Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр болон зарим дүүргийн Засаг дарга, нийслэлчүүдийн төлөөлөгчид оролцож, түүхэн үйл явдлын гэрч болов.

Туул голын ай сав, Богд уул орчмын энэ хөндийд мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийслэлчүүдийн ундны усны эх болсон Туул голоо авран хамгаалах, түүнийг мөнхийн ундаргатай байлгах талаар хот онцгой анхаарч хамгаалахаар төлөвлөсөн бөгөөд энэ онд л гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ганц ч ширхэг барилга барихгүй, харин явган хүний талбай, задгай театр, хиймэл цөөрөм, наран шарлагын газар, хиймэл усан тохой, хайрган талбай, усан оргилуур, саравчууд, дугуйн зам зэргийг барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр шав тавих ёслолыг нээж “Манай нийслэл нэг сая гаруй хүн амтай, дэлхийн томоохон хотуудын хэмжээнд хүрсэн ч хотын маань уушги болсон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, нийслэлчүүдийн амрах тохилог орчин төдийлөн хангалттай биш ээ. Бид удахгүй Улаанбаатар хот байгуулагдсаныхаа 370 жилийн ойг тэмдэглэнэ. Ойн хүрээнд нийслэл, дүүрэг, бусад эх үүсвэрээс 5,4 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийх бөгөөд нэлээд хэсгийг нь энэ байгууламжийн тохижуулахад зориулна” гэсэн юм. Мөн “Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийнхээ томоохон бүтээн байгуулалт болгоход олон нийтийн оролцоо хамгаас чухлаас гадна томоохон хандивлагчид, эх дэлхий, экологи, байгалийнхаа төлөө сэтгэл зовнидог хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Мод сөөг тарьж ургуулдаг олон аж ахуйн нэгж, бидний гадаад түншүүд, хандивлагчид ч мод сөөг бэлэглэж хамтарч байгааг энд онцлоход таатай байна” гэлээ.

Шав тавих ёслолын үеэр “Ногоон тусламж сан”-гийн захирал Ризак Шандар 10 мянган суулгац бэлэглэж буйгаа зарлаж, “Туушин” компанийн захирал Н.Зоригт “Иргэн, байгууллага бүр энэ бүтээн байгуулалтыг дэмжээсэй” гэж уриаллаа.

Нийслэлчүүд, ирээдүй хойч үеийнхэн маань  амьсгалах цэвэр агаартай, ундаалах цэнгэг устай, бухимдалгүй, амгалан тайван амьдрах орчин бүрдүүлэхийн төлөө гацуур, шинэс, хус, улиас тарьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн сүндэрлүүлэхэд сэтгэлийн дэм өглөө гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан