Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 25-30 хувийн ажлыг нугалж байдаг троллейбуснууд ямар шалтгаанаар үе үе зогсож хэвийн үйл ажиллгаа нь саатдаг талаар Цахилгаан тээвэр компанийн инженер техникийн ажилтнуудын төлөөлөл ерөнхий инженер С.Эрдэнэтовчоос тодрууллаа.
-Цахилгаан тээвэр компани үйлчилгээ үзүүлдэг нийт хэдэн троллейбустай вэ, өдөрт хэдэн хүн тээвэрлэдэг бол?
- Тоо бүртгэлээр бол 49 троллейбус байдаг ч, хүн тээвэрлэдэг нь дунджаар 35 байна даа. Бараг 20 гаруй жил ашиглагдсан учраас эвдрэл их гардаг. Өдөрт дунджаар 60-70 мянган зорчигч тээвэрлэдэг гэсэн дүн үзүүлэлт байдаг.
-Троллейбус цахилгаанаар ажиллаж байгальд сөрөг нөлөө үзүүлдэггүй боловч цахилгаан хязгаарлагдах үед замд зогсож, түгжрэл үүсгэдэг энэ талаар тодруулбал?
-Эрчим хүчний нэгдүгээр хэрэглэгчийн хувьд мэдээж цахилгаанаас 100 хувь хараат байдаг. Гэхдээ цахилгаан тээврийн зүгээс бус бусад гадна нөлөөнөөс болж үйл ажиллагаа саатах тохиолдол их гардаг. Жишээ нь Зам дагуу байрлах албан байгууллага, аж ахуй нэгжүүд ямар нэг байдлаар засвар үйлчилгээ хийхдээ газар доор байдаг дэд станцуудыг гэмтээж, эвдсэн тохиолдолуудаас болдог. Энэ оны эхний найман сарын байдлаар 304 цагийн саатал гарсаны 70 хувь нь гадны нөлөөллөөс болсон юм. Тиймээс бусад албан газрууд цахилгаан тээврийн өндөр хүчдэл болон контактын сүлжээг таслахгүй байх тал дээр анхаараасай гэж хүсэх байна.
Т.Отгонсүрэн