Таван махбодийн онол сургаалд шорооны хүү Төмөр гэж бичжээ. Үнэхээр ч газар шорооны гүнээс төмрийн хүдэр, өнгөт төмөрлөг олборлодог билээ. XVII жарны шороон хулгана жилийн үндэсний их баяр наадмын их шөвөгт аймгийн арслан, улсын начин харцага, заан цолтой, төмрийн зүйл орсон нэртэй дөрвөн бөх Б.Соронзонболд, До.Ганхуяг, Н.Ганбаатар, Б.Ганбат нар шалгаран үлдэж дөрвүүлээ заанууд байснаа хорвоогийн нар баруунаа тонгойн үдшийн бүрий хүүшлэх үед начин, заан, гарьд, арслан болон хувирцгаав.
Улсын арслан
Доржпаламын Ганхуяг
1976 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт мэндэлжээ. 1989 оноос
спортоор хичээллэж, өсвөр бага наснаасаа сагсан бөмбөг, чөлөөт бөхийн
тамирчин байсан тэрбээр эрийн цээнд хүрэх үеэс самбо, жүдо бөхийн спортоор
хичээллэн кураш бөхийн дэлхийн аварга болж, 1993 онд улсынхаа их баяр наадамд
Зодоглон З.Дэлгэрдалай начинд өвдөг шороодоод нас бага ч гэсэн хэрсүү
ухаанаараа эхлээд сум, аймгийн цол авч байж дараа нь улсын их баяр наадамд
зодоглох нь зөв юм байна гэдгийг ухааран дараа жил нь аймгийнхаа наадамд
зодоглон дөрвийн даваанд бүдэрсэн ч 1995 онд түрүүлж аймгийн арслан цолтой
болжээ.
Тэгээд 1996 оноос жил дараалан улсын баяр наадамд зодоглон Р.Гансүх заан, М.Жамьянпүрэв начин, Ч.Доржсамбуу начин (гарьд) Г.Батбаатар начингуудад унаж тусаж явсаар 2000 онд дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж улсын цолтны босгыг алхжээ. 2002 онд Д.Рагчаа начин (заан), 2005 онд аймгийн арслан Н.Ганбаатар (гарьд), 2006 онд аймгийн арслан Л.Гантулга нарыг орхиж начин цолоо батлан 2007 онд дөрвийн даваанд Т.Өсөх-Ирээдүй начинд өвдөг шороодсон байна.
Тэр цагаас хойш энэ жилийн наадам
хүртэлх хугацаанд СХД-ийн 15 жилийн ойн болон II сарын бизнес барилдаанд
түрүүлж, мөн IV сарын бизнес, наадмын сорилго барилдаанд үзүүрлэн, сар шинийн
барилдааны их шөвөгт үлдэн наадмын өмнөх бөхчүүдийн чансааны жагсаалтад 8850
оноогоор III-т бичигдэж байв.
Түүний 17-хон наснаасаа эхэлсэн үндэсний бөхийн замнал ялалт, ялагдлаар дүүрэн
байсан хэдий ч 32 насандаа үндэсний бөхийн харцага, заан, гарьд цолыг алгасан
арслан цол хүртжээ.
Улсын гарьд
Нямдоржийн Ганбаатар
1982 нд төрсөн. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. 2004 онд Өмнөговь
аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан, 2005 оны наадамд зодоглон До.Ганхуяг
начинд өвдөг шороодон 2006 оны бүх цэргийн наадамд түрүүлэн цэргийн арслан цол
хүртэж арслан цолтой болоод мөн оны улсын наадамд зодоглон дөрвийн даваанд
Д.Пүрэвсүрэн начинд унажээ.
2007 оны наадамд зодоглон гурвын даваанаас а.а Б.Золбаяр, Д.Амгаланбаатар заан,
Ду.Батбаяр начин, а.а Л.Нямсүрэн нараар зургаан давж, улсын харцага цол хүртэв.
Хоёр наадмын хооронд II сарын бизнес барилдааны болон Сонгинохайрхан уулын
хишиг барилдаанд үзүүрлэн, Ардчилсан хувьсгал ялсаны ойн барилдаан болон
начингуудын нэрэмжит барилдааны их шөвөгт үлджээ.
Энэ жилийн наадмаар арслан цол булаалдан үзүүрлээд гарьд цолтой болов.
Улсын заан
Батжаргалын Ганбат
1976 онд Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт мэндэлжээ. 1997, 1998 онуудад
болсон улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд түрүүлж, мөн онуудын өндөр чансаатай
бөхчүүдийн дэд зиндаанд дараалан тэргүүлж, улсын их сорилгод арван даваагаар
III байр эзлэн олны танил болсон аймгийн арслан билээ. Энэ бөх 1998 оны наадамд
дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж начин цол, 1999 онд О.Балжинням аваргаар
долоо давж улсын заан цол хүртжээ. Энэ наадмаас хойш Баянхонгор аймагт болсон
ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 360 жилийн ойн наадамд түрүүлж,
2000 оны наадамд зургаа давж, 2005 онд тав давж, 2006 онд долоо давж, 2007 онд
дөрөв давжээ. Энэ хулгана жилдээ зэвсэгт хүчний 87 жилийн ойн барилдаанд
түрүүлж, улсын наадамд заан цолоо хоёр дахь удаагаа баталсан ч Н.Ганбаатар
харцагийг улсын гарьд болгочихов.
Улсын заан
Баттулгын Соронзонболд
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул. 1984 онд төрсөн. Дөрөв дэх жилдээ улсын
цолны тааварт орж буй аймгийн шилдэг арслангуудын нэг. Тэрбээр аймаг цэргийн
цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаж, түрүүлж,
үзүүрлэдэг. Мөн улсын цолтой бөхчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, улсын заануудад
хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэснээс гадна Чингэлтэй дүүргийн 15 жилийн
барилдаанд их шөвөгт үлдсэн бөх юм. Энэ жилийн наадамд одтой сайхан барилдаж
гурвын даваанаас М.Жамьянпүрэв начин, Г.Эрхэмбаяр начин, цэргийн арслан
А.Бямбажав, Х.Мөнхбаатар арслан, далай аварга Г.Өсөхбаяр нараар долоо давж
улсын начин, харцага цолыг алгасан улсын заан цол хүртэв.
Ийнхүү “Ган”, “Болд” нэртэй бөхчүүд энэ жилийн үндэсний бөхийн уламжлалт
барилдааныг өнгөлөв.