gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийд 14 мянган салбартай "Бургер Кинг" ресторан Монголд нээлтээ хийлээ

Бизнес
2015-10-19
0
Twitter logo

Дэлхий даяар 14 мянга гаруй франчайз салбартай алдарт "Бургер Кинг" түргэн хоолны сүлжээ ресторан Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. 

Анх 1954 онд АНУ-д байгуулагдаж байсан бол өдгөө 60 гаруй жилийг ардаа орхиж, дэлхийн 100 улсад салбараа нээж, дэлxийд тэргүүлэгч бургерийн сүлжээ ресторан болтлоо хөгжин дэвшжээ.

Манай орон тус сүлжээ ресторанд нэгдсэн 100 дахь орон болж "Бургер Кинг"-ийн түүхийг хамтдаа бичилцэхээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд "Макс Групп"-ын Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Ерөнxий Заxирал Д.Цэрэнжигмэд болон АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Галт нар оролцлоо.

"Макс Групп"-ын Ерөнxий Заxирал Д.Цэрэнжигмэд:

"Анх 1992 онд бид ТҮЦ ажиллуулж, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн гуанзанд анхны нийтийн хоолны бизнесийг эхлүүлж байлаа.

Дараа нь 1996 онд хуучнаар Ялалтын талбайн урд "Берлин Бургер" ресторанаа нээж байсан. Бид олон жилийн өмнөөс "Бургер Кинг"-ийн салбарыг нээхийг мөрөөдөж явлаа. Өнөөдөр бидний хүсэл мөрөөдөл биелж байгаад маш их баяртай байна.

"Бургер Кинг"-ийн салбар нээгдсэнээр 560 гаруй ажлын байр бий болж байна. Энэ үйл ажиллагааг хариуцсан баг маань хүчирхэг, чадвартай залуусаас бүрдсэн.  Бид стандартын дагуу хийсэн амт чанар сайтай хоолыг хэрэглэгчдэдээ түргэн шуурхай хүргэх болно" гэлээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Галт:

"АНУ-ын томоохон брэнд болох "Бургер Кинг"-ийг Монгол Улсад орж ирж байгааг харах маш их баяртай байна.

Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, Ерөнхийлөгч Б.Обама нар хамтын бизнес эрхлэх нь ажлын байр бий болгодог гэж хэлсэн. Түүнээс гадна шинэ бизнес, ертөнцийг шинээр харах арга замыг бий болгодог. 

1954 онд байгуулагдсан "Бургер Кинг" өнөөдөр 14 мянга гаруй салбартай болсон байна. Харин "Макс Группыг" анх 1992 онд ах дүү хоёр үүсгэн байгуулж байсан бол өдгөө 2000 гаруй ажлын байр бий болжээ. Бизнесийн арвин туршлагатай хоёр компани нэгдсэнээр томоохон амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

"Бургер Кинг"-ийн орц түүхий эдийг Америк, ОХУ, Испани зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудаас нийлүүлж Монголын хэрэглэгчдэдээ хүргэх юм.

Нээлтээ хийсэн даруйдаа үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан "Бургер Кинг"-ийн Монгол дахь анхны салбар Баянгол дүүргийн хүн амын нягтаршил ихтэй нутаг дэвсгэр буюу 3-р хорооллын Макс төв /Аз их дэлгүүр/-ийн нэг давхарт байрлаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан