УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд ХХАА-н сайд Р.Бурмаа тариаланчид, гурил үйлдвэрлэгчид Хүнс, хөдөө, аж ахуйн яамыг оролцуулан 2015 онд импортлох улаанбуудайн асуудлаар мэдээлэл өглөө.
2014 оны ургац хураалтаас гурил үйлдвэрлэлд нийт 349,8 мянган тонн буудай нийлүүлсэн байна.
Энэ буудайгаар 2014-2015 онд нийт 262,2 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой. Энэ нь хүн амын зөөлөн буудайн гурилын хэрэгцээг бүрэн хангана.
Гэвч 2015 онд хүн амын хэрэгцээнд талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай 180.6 мянган тонн гурил буюу 240,8 мянган тонн улаан буудайн чанарын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Ийм хэмжээний улаанбуудайнаас ялангуяа талх үйлдвэрлэх стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэхэд 25-аас дээш хувийн цавуулагтай чанаржуулагч улаанбуудайн эрэлт үүсч байгаа юм байна.
Хүнс, хөдөө, аж ахуйн яам, Монголын үр тариа эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэлийн талаар ч байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс монголын тариаланчид өнөөдөр шаардлага хангасан буудай үйлдвэрлэж чадаж байгаа эсэх, чанарын асуудалд голлон анхаарах хэрэгтэйг сануулав.
Түүнчлэн газар тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулах, товарын болон үрийн буудайд хөнгөлөлт үзүүлэхэд яамнаас анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Байнгын хорооноос энэ чиглэлээр салбарын яам болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоодод протоколоор үүрэг чиглэл өгч, Хүнс, хөдөө аж ахуйн бодлого боловсруулах болон улаанбуудайн импортын асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.