gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Р.Адъяасүрэн
Улс төр
2019-06-05
0
Twitter logo

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 33 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргалаа. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Олон улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн болон Улаанбаатар цэргийн хүрээний анги салбаруудын бүх төрлийн байлдааны болон бэлэн байдлын сургалт, дадлага явуулах гол бааз суурь болж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Монгол Улсын зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангах, монгол цэрэг дэлхийн цэрэг болж үнэлэгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус ангийн үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Дээрх зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах ёслол өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Тэрбээр, 

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, алба хаагчид, хилийн цэргүүд ээ,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил амьдралд нь өрнүүн амжилтыг хүсье.

311 дүгээр ангийн офицер дайчид, бие бүрэлдэхүүн нь Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны бэлтгэл сургууль, буудлага, жолоодлого, команд штабын сургууль, тактикийн хээрийн сургуулиудын бэлтгэл ажил, ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн хамт олон юм.

Танай хамт олон Ирак, Сьерра Леоне, Косово, Афганистан, Чад, Өмнөд Судан, Судан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн баг, 17 мянга орчим цэргийн алба хаагчдыг ажиллагааны өмнөх сургалтад хамруулж, энхийг дэмжих ажиллагааны сургалт явуулах, зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн анги хамт олон билээ.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулах болсноор гадаадын цэргийн 15 мянга орчим алба хаагчийг сурган дадлагажуулж, монгол цэргийг дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярыг нь тохиолдуулан Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулж байгаадаа би туйлын баяртай байна.

311 дүгээр ангийн хамт олонд дахин баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе!” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан