Сүүлийн үед масстай жин ихтэй бөхчүүд нэлээд түгээмэл хийх болсон тумбарайны барьцнаас өргөх болон дарах мэхийг танилцуулж байна. Өрсөлдөгч бөхөө өөрийн цээжин дор дарж, шуудаг буюу далбааны хормойны барьцнаас энэ мэхийг хийнэ. Зодогны ар хормой суга хонхорцогны барьцнаас гуд татаж, эсвэл шилдэж толгой уургалан дамжих авч цааш мэхийг үргэлжлүүлэх нь бий.
Шуудагдаж тумбрайдах мэхээрээ шуугиулж явсан монгол бөхийн шинж бүрдмэл С.Цэрэн аварга амьд сэрүүн ахуйдаа " Би 12 настайдаа сумандаа Майн баяраар “Улаан гуталт” Б.Жанчивдорж гуайн аманд гарч байлаа. Октябрийн баяраар нэг нутаг усны уран барилдаантай “хар хошуу” Чимид гэдэг бөхийг хаяж бөх болох гараагаа эхэлсэн юмдаг. 16 настайдаа зэргэлдээх Баян-Агт суманд түрүүллээ. Тэр үед унага тумбарайдаж бяраа үзүүлдэг байсан бол бөх болсоор тумбарай мэхийг гаргууд хийдэг болсон" гэж дурсаж байв. Мөн ХХ зууны олон алдарт аваргыг засаж явсан домогт засуул Ш.Лүгдэв гуай "С.Цэрэн аварга миний мөрөн дээрээс гарах бүрдээ За би шуудагдаад тумбрайдчих уу гэж асуудагсан..." хэмээсэн нь бөхийн ном сударт үлдсэн бий.
Улсын хүчит арслан Хадбаатарын Мөнхбаатар зааланд тумбарайнаас дарах мэхээр олон өрсөлдөгчийг хаясан бөгөөд 2007 оны төрийн наадмын түрүүг энэхүү мэхээрээ авч байлаа. Тумбарай гэдэг төрийн наадамд ч түрүүлгэдэг мэх байх нь байна шүү. Улсын хүчит арслан Д.Ганхуяг мөн энэ барьцнаас даамай сайн барилддаг.
Харин үндэсний бөхийн судалгаанд нэлээд цагийн зарцуулж байгаа Б.Адъяахүү начин "Тумбарай бол мэх биш, барьц юм. Харин тумбарайнаас өргөх буюу дарах бол мэх мөн." хэмээдэг. Түүний шавь улсын начин Б.Бадамсүрэн алдаагүй сайн тумбарайддаг бөгөөд улсын харцага Л.Пүрэвжавыг өнгөрсөн жил тумбарайдаж өргөөд хаяж, улсын начин Амарын Батмөнхийг энэхүү мэхээрээ өндөрт өргөн орхиж үзэгчдийг шуугиулж байв. Мөн аймгийн залуу арслан Даваасүрэнгийн Аззаяа өөртөө тохирсон энэ мэхийг сайн хийж харагддаг бөгөөд голдуу тумбарайнаас дарах мэхээр өрсөлдөгчөө хаядаг юм.