Ийм яриа гадуур хэдийнэ таржээ. Дэмий нэг амны зугаа болгон ярьж байгаа ч биш бололтой. Учир нь талх үйлдвэрлэгчид энэ талаар нэлээд нухацтай хэлэлцээд эхэлжээ. Тэр ч байтугай талх үйлдвэрлэхээ болих уу, эсвэл гэсэн ац сонголтын өмнө ирээд буйгаа төр, засагт дуулдахаар чангахан хэлцгээхээр шийдээд байгаа гэнэ. Саяхан талхны үнийг нэмээ биз дээ хэмээн гайхсан нэгний өмнөөс үйлдвэрлэгчид ч, худалдаачид ч гурилын ханш өссөн бас ховордсон гэдэг тайлбар тавих юм. Үүнийгээ дагуулаад "Бензин шатахуун, гурил, элсэн чихэр, тосны үнэ зах зээлээ дагаад өдөр бүр шахам нэмэгдэж байхад бидний ярьж заншсанаар дугуй буюу "Атар" талхны үнэ өөрчлөгдөөгүй. Нэг кг гурил бараг 500 төгрөг болсон нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд үнээ нэм, эсвэл дампуур гэсэнтэй утга ижил" хэмээн гомдоллож байв. Тэдний тайлбарлаж буйгаар талхны үнэд үйлдвэрийн ажилчдын цалин болоод уур, ус, гэрэл цахилгаан, тос, элсэн чихэр гээд олон зүйлийн өртөг багтдаггүй гэнэ. Нэг дугуй талх хийхэд 600 гр гурил ордгийн үнэ л дангаараа таардаг гэх юм. Хэдийгээр гурилын үнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ дуртай цагтаа, дуртай тоогоороо нэмэгддэг ч талх шиг өдөр тутмын хэрэглээ биш учир төдийлөн анзаарагддаггүйг ч бас дурдаж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар "Алтан тариа"-гийн нэгдүгээр гурил кг нь 348 төгрөг байсан бол өнгөрөгч бямба гаригт "Хүчит шонхор" зах болон "Бөмбөгөр" худалдааны төвд 500 хүрчээ. Харин Баянзүрхийн хүнсний зах зээр тэднээс 50 төгрөгөөр татуу байлаа. Гурилын үнэ яагаад ингэтлээ нэмэгдэж буйн шалтгааныг улаан буудайн ургац өмнөх жилийг гүйцэхгүй, Орос импортын буудайнхаа үнийг нэмж, хэмжээг багасгасан гэх зэрэг нэлээд олон хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Тиймээс одоогийн үнэ бол түүнээс цааш өсөхгүй гэх баталгаа, дээд хязгаар биш. Нэгэнт эрэлт их байгаа тул үнэ өсөх нь дамжиггүй гэх таагүй үгс мэргэжлийн хүмүүсийн амнаас унаж байна лээ.
Орост талхны үнэ 2007 онд 21.1 хувиар өссөн гэнэ. Зөвхөн гурил биш түүнд ордог түүхий эд бүгд 10-30 хувиар нэмэгдсэн үнээр зах зээлд худалдаалагдаж байгаагаас үүдэн талх "хаданд" гарлаа хэмээн Оросын хэвлэлд бичиж буй юм. Гэвч Оросын Засгийн газар энэ үнийг дахин өсгөхгүй гэдгээ амлаж байна. Тэд саяхан хомсдолыг багасгахын тулд улсын нөөцөөс 1.5 сая тонн улаан буудай дуудлагаар худалджээ. Эхний өдрийн арилжаагаар 30 мянган тонныг заржээ. 5000 рублиэс эхэлж дуудсан үнэ 5150-5850 рубль хүрсэн байна. Иймэрхүү арга хэмжээ авсны дүнд гурил болоод талхны үнийг одоогийнх нь ханшид барих боломжтой. Мөн татварын бодлого дээр ч тодорхой өөрчлөлтүүд хийж байгаа гэнэ билээ.
Манайхан ч бас жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлөх бодлого барьдаг байлаа. Тодруулбал, 15 хувийн татварыг таван хувь болтол бууруулж гурилын үнийг намрын ургац хураалт хүртэл торгоодог байв. Яг энэ үед гурил эрэлт ихтэй басхүү үнэ нэмэгдэх хандлага байдаг тул ийнхүү зохицуулдаг байсан юм. Ургац хураалтыг хүлээдэг байсан импортын гаалийн татварын хөнгөлөлтийг энэ жил яагаад ч юм долдугаар сарын 1-н болгосон нь гурилын үнэ нэмэгдэх гол шалтгаан аж. Ийм нөхцөлд талхны үнийг хэвээр барина гэдэг үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болох учраас тэд дампуурахаасаа өмнө хаалгаа барьж эдийн засгийн хувьд таатай цагийг хүлээх эс бөгөөс огт өөр зүйл үйлдвэрлэдэг болгож аж ахуйгаа өөрчлөх тухай бодохоос өөр аргагүй хэмээж байна.
УИХ-ын гишүүдийн ярьж буй гурилын импортын татварыг тэглэх тухай санал ч үүнээс аврах гарц болж чадахгүй. Энэ шийдвэр зөвхөн гурил импортоор оруулж ирдэг компанид л ашигтай. Үйлдвэрлэгчдэд бодитоор тус болохгүй тул талхны үнэд нөлөөлөх боломж байхгүй гэнэ.
Н.Гэрэл