Кадастрын албаны эрхмүүд Авлигатай тэмцэх газарт ийнхүү арьсаа хуулуулж, дуудагдаж, байцаагдаагүй хүн ч гэж үлдээгүй бололтой. Хэрэв энэ нөхдийн асуудал үнэн мөнөөр шийдэгдэж, батлагдвал улсад учруулсан хохирлоороо юун Хадгаламж банк, юун Хадгаламж зээлийн хоршоод манатай асар их луйврын хэрэг илэрч мэдэхээр байна. Тэд лиценз олголтод хийсвэрээр давхцал үүсгэн бусдын өргөдлийг хүчингүй болгодог, хилийн цэг шилжүүлдэг, өргөдлийн дугаарт дэс дарааллын дайралт бий болгодог, хугацаа нь дуусч хүчингүй болсон өргөдлийг сэргээдэг зэрэг түг түмэн будилаан үүсгэдэг байсан аж. Л.Гүндалай гишүүний дүү Л.Дэлгэрдалай хүртэл хөлсөө чийхрүүлэн дуудагдаж байгаа гэнэ. Дүүгээ аврахаар эрхэм гишүүн Авлигатай тэмцэх газрыг зорьсон боловч очсон даруйдаа хэлэх үггүй болоод буцсан юм байх. Л.Гүндалай гишүүнийг дуугаа таттал гарцгүй болгохыг бодвол тус газарт дүүтэй нь холбоотой асуудал гарцаагүй байдалд хүрчихээд байгаа бололтой.
Өчигдөр оройн хамгийн сүүлийн буюу дугаар шилжих мөчид авсан
мэдээллээр Л.Дэлгэрдалайг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт Үйлдвэр
худалдааны яаманд ирүүлээд байгаа гэнэ. Энэчлэн Лу.Болд даргын дорхи албан тушаалтнууд
ийнхүү авлигын хэргээр хоригдох нь хоригдож, дуудагдах нь дуудагдаж эхэллээ.
Тэр олон ажилтан нь тийнхүү хууль бус элдэв ажил бужигнуулж суухад эрхэм дарга өдий
хүртэл мэдээгүй байна гэдэг гайхалтай. Өөрөө орооцолдчихоогүй л юм бол үүнээс өмнө
таслан зогсоочихгүй юу хийж явсан байх нь вэ. Монгол Улс ашгүй нэг Авлигатай
тэмцэх газартай болсноор өөдгүй авлигачдад гишгэх газар үлдэхгүй нь бололтой.
АМГТХЭГ-ын толгойлогчдын хууль бус үйлдлийг таслан
зогсоож, төмөр нударгаа буулгах цаг болжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ашигт малтмал нь ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна гэж тунхагласан. Бид эх орныхоо газар шороонд байгаа эрдэс баялгийг өмчлөн хөгжих тухай бодсоор өнөөдрийг хүрлээ. Гэтэл бухын доотохыг харж үнэг турж үхнэ гэдгээр нэг л мэдэхэд бүх баялаг маань гадныхны эсвэл хэсэг олигархи бүлэглэлийн мэдэлд шилжин энэ дунд нь АМГТХЭГ-ын удирдлагууд хээл хахууль, авлигын сүлжээгээр торлон хэрхэн хөлжсөөр байгаа талаар толилуулах нь зүйтэи болов уу.
Энэ салбарт гарч буй алдаа завхралыг бага боловч ил тодоор бодит баримт дээр тулгуурлан ил гаргах гэж цаг зав гарган бичиж байна. Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах жүжгийн гол дүрд тоглосон УИХ-ын гишүүн Л.Гүндалайг та бүхэн мэднэ.
Харин найруулсан жүжгийн ард нуугдаж байсан АМГТХЭГ-ын дарга Лу.Болд жүжгийн гол дүрд тоглогчийн төрсөн дүү Л.Дэлгэрдалайг өөрийн толгойлж буй агентлагийн Тамгын газрын даргын албан тушаалд шууд томилсон явдал тэдний хорыг илчилнэ. Харамсалтай нь БНН-ын Ц.Даваадорж Үйлдвэр худалдааны сайдаар томилогдсон ч харьяа агентлаг нь ажлаа хянуулахаа больсон төдийгүй, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлдэггүй болоод удаж байгаа гэсэн.
Учир нь АМГТХЭГ-ын дарга Л.Болд, Л.Дэлгэрдалай нар харьяа яам байтугай Засгийн газарт дийлдэхгүй, Ардчилсан нам, ах Л.Гүндалайгаа элгэндээ наагаад авсан авлигаасаа хэсэгчлэн цацаад уулыг ч өргөнө гэсэн бодолтой явдаг гэнэ. Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалай нь үндсэн чиг үүргээ умартан мартаж өөрийн тойрон хүрээлэгчдийн баг бүрдүүлэн зөвхөн лицензийн асуудлаар дагнасан үйл ажиллагааг эрхлэх болсоор хагас жилийн нүүр үзэж байна. Үүгээр ч зогсохгүй "Ашигт малтмалын тухай" хуулинд лицензтэй холбоотой асуудлыг кадастрын алба эрхлэхээр тодорхой хуульчилж өгсөн байхад Геологи болон уул уурхайн албад лиценз хариуцсан сонгон шалгаруулалтын асуудал эрхэлсэн хэлтэс албадыг хууль зөрчин байгуулснаас болж эрх мэдлээ булаалдсан эмх замбараагүй байдал бий болж, Тамгын газрын дэргэд бүтэц орон тоогоор батлагдаагүй хуулийн хэлтэс гэгч нэгж байгуулан дотоод хяналт явуулах нэрийн дор бусдаас авлига, хээл авах нөхцлийг бүрдүүлж чаджээ.
Энэхүү байдлыг тус агентлагийн дарга мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн сууна. Энэхүү Л.Дэлгэрдалай ба түүний нөхөд УИХ-ын ирэх сонгуулийн нэр бүхий нөхдийн мөнгийг босгох болзолтойгоор Л.Болдыг нуман тулгуурт оруулж байгаад ажилд орсон Э.Бат-Үүл гишүүний төлөөлөл С.Ганбаатар, ББН-ын төлөөлөл Б.Батмандах, Ард түмний намд хандив өргөхөөр амлалт авсан Б.Алтан-Очир, Тагнуул, цагдаагийн байгууллагыг нь аргалуулахаар Сангаагийн банди Пүрэвжав нарыг албадын даргаар томилж тэд өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхээр ёстой самарна гэгчийг эхэлжээ.
"Ашигт малтмалын тухай" хууль шинэчлэгдэн батлагдаж бүх нийтээр 2006 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс мөрдөгдөх болсон үйл явдал саяхан байсан. Энэ мөчөөс хойш АМГТХЭГ-ын дарга ноён Л.Болд Жагаа сайд миний ажлыг хийлгэхгүй, эрхийг булаан авсныг сэргээн авч өөрийн харьяа байгууллагын үйл ажиллагааг голдиролд нь оруулан сайн ажиллаж байгаа тухайгаа хэвлэл мэдээллийн нээлттэй суваг бүрийг ашиглан цацаж байсныг олон түмэн эрх биш мартаагүй л байх.
Түүний удирдаж буй агентлагийн албан тушаалтнууд яаж шударгаар төрийн ажлыг явуулж, хуулийг гууль болгож хуулиас дээгүүр эрх мэдэлж буйг баримт түшин өгүүлье. Үүнд:
1. "Ашигт малтмалын тухай" хуулийн хорьдугаар зүйлд цуцлагдсан лицензийн талбайд дахин лиценз олгохдоо сонгон шалгаруулалт явуулж олгоно гээд хульчлагдсан байхад Хэнтий аймгийн Дархан сум дахь "Алтдын гол" ХХК-ийн 10257Х дугаартай лиценз 2006 оны есдүгээр сарын 22-нд төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан ч 2007 оны наймдугаар сарын 09-ний өдөр "Сэрми" ХХК-нд 12625Х дугаартай лиценз болгон шинээр олгожээ. Эдгээр талбайнуудад 1981 -1986 онуудад хуучнаар ЗХУ-ын геологичид 1:10000, 1:50000 геофизикийн эрэл хайгуул болон өрмийн ажлын үр дүнд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий молибдений орд газрын хэмжээнд хүрэхүйц эрдэсжсэн хүдрийн биетийг тогтоож, АМГТХЭГ-ын Геологи мэдээллийн төвийн фондод бүртгүүлсэн байдаг. Мөн Дорноговь аймгийн Их хэт суман дахь "Эрдэнэ монгол" ХХК-ний 9031X дугаартай лиценз 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Кадастрын албаны даргын 123 дугаар шийдвэрээр цуцлагдсан байхад 2007 оны наймдугаар сарын 01-ний өдөр "Эгшиглэнт уул" ХХК-нд 12607Х дугаартай хайгуулын лицензийг олгожээ.
2. Төв аймгийн Жаргалант, Мандал сумын нутагт орших "Бороо гоулд" ХХК-ийн 2086Х дугаартай лицензийн долоон жилийн хугацаа 2007 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусгавар брлсон даруй сонгон шалгаруулалтад оролцохоор аж ахуйн нэгжүүд бэлтгэж байтал лицензийн хугацаа дуусгавар болгосноос хойш хугацаанд ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Кадастрын алба хүлээн авч лиценз олгох шатандаа явж байна. Хуульд зааснаар бол хайгуулын лицензтэй талбайд лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүссэн өргөдлөө лиценз хүчин төгөлдөр байх хугацаанд болон Эрдэс баялгын зөвлөлөөр нөөцөө батлуулсан шийдвэр гарсны дараа ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг хүлээн авах ёстойг умартан хууль бусаар хүлээн авч хянан шийдвэрлэж байна. Энэхүү талбайд 1991 -1994 онд манай улсын туршлагатай геологич С.Төмөр, Ж.Лхагвасүрэн нараар удирдуулсан хайгуулын баг 1:50000 зураглалын эрэл хайгуулын болон 1637 метр тууш өрөмдлөг хийсний үр дүнд Р1 зэрэглэлээр 50 орчим тонн алтны эрдэсийн хуримтлал бүхийн газрыг нээн илрүүлж АМГТХЭГ-ын Геологийн мэдээллийн төвийн фондод бүртгүүлжээ. "Бороо гоулд" ХХК нь тогтвортой байдлын гэрээгээр "Бороогийн бүлэг" ордыг Монгол Улсад ямар ч ашигггүй нөхцөлтэйгөөр ашиглаад дуусч байгаа алдааг дахин давтах боломж луйварчдад олгохыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байна.
3. "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу чөлөөлөгдсөн талбайд ил тод нээлттэй сонгон шалгаруулалт явуулж шинээр лиценз олгохоор хуульчилсан. Түүнчлэн сонгон шалгаруулалтаар олгоно гээд бусад хуулийн этгээдэд өргөдөл өгөх боломжийг нь хаасан байхад дараах лицензүүдийг хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдэлж албаны давуу байдлыг ашиглан бусдад хууль бусаар олгожээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд "БТТ импекс" ХХК-д 12649Х, 12650Х, Төв аймгийн Баян-Цогт суманд 12646Х тоот лицензийг "Кодем" ХХК-д, "Монменежмент" ХХК-д 12511Х тоот лицензүүдийг тус тус олгосон байх юм. Дээр дурдсан талбайд 54 ямаа цианит натри, мөнгөн усаар хордож үхсэн төдийгүй, одоо тухайн сум орон нутгийн иргэдийг хордлогод оруулаад байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсныг хэн хүнгүй мэднэ. Энэ талбайнуудад социализмын үед манай ахмад геологич нөхдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд их хэмжээний нөөцтэй алтны шороон ордыг илрүүлж Түлш, эрчим хүч, уул уурхайн яамны эрдэс баялгын зөвлөлөөр нөөцийг баталгаажуулан Монгол Улсын эрдэсийн санд бүртгүүлсэн байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нь мөн л улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд хамаарах бөгөөд сонгон шалгаруулалт явуулах байжээ.
4. "Ашигт малтмалын тухай" хуулийг дахин дурдья. Лиценз эзэмшигчдийн эрх дуусгавар болох үндсэн шалтгаан нь түүний эзэмших хугацааг сунгуулалгүй дуусгавар болгосон байдаг. Сунгуулах үйл ажиллагаа нь нарийн хуульчлагдсан байдаг бөгөөд "Ашигт малтмалын тухай хууль"-ийн 22.1 дэх хэсэгт зааснаар "...лицензийг сунгуулах өргөдлөө нэг сарын өмнө Кадастрын албанд гаргах ёстой. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл ёстой гонж, сунгах өргөдлийг хүлээн авна гэж үгүй. "Ардын эрх" сонинд нийтэлсэн судалгаанаас үзэхэд 2300-гаад лиценз өнөөдрийн байдлаар дуусгавар болсон байна. Гэтэл Л.Дэлгэрдалай тэргүүтэй хэсэг нөхөд захиргаа санхүүгийнхаа ажлыг хийлгүй зөвхөн лицензийн асуудлыг хянах зорилготой өөрийн албанд хуулийн хэлтэс байгуулж хагас жил хүрэхгүй хугацаанд 30 гаруй лицензийн сунгуулах өргөдлийг 5-99 хоногоор хэтрүүлэн хүлээн авч сунгалтыг маш богино хугацаанд хийсэн байх юм. Тухайлбал, өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай "Нонферрос металл майнинг" ХХК-ийн 7889Х, 7890Х тоот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах цайрын орд газрын лицензүүдийг хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдөл гаргах ёстой байтал дуусгавар болохоос гурав хоногийн өмнө хүлээн авч нэг хоногийн дотор шуурхай үйлчилгээ үзүүлж 2010 он хүртэл эзэмшүүлэхээр сунгаж өгчээ.
"Нонферрос металл майнинг" ХХК-ийн эздэд хуулийнхан өдгөө хэрэг үүсгэснээр Л.Дэлгэрдалай дуудагдаж эхэлсэн мэдээтэй байгаа. Түүнчлэн, лицензээ сунгуулах хэн нэгэн дор хаяж 14 шат дамжпагаар олон хоног явдаг бол дээрх лицензүүдийг сунгах ажлыг ганц хоногийн дотор бүтээж өгч шуурхай үйлчилсэн байдаг. Дурдагдсан талбайд цайр, хар тугалганы орд тогтоогдон БНХАУ-ын иргэн Д.Далангурван дээрх мэдэлтнүүдэд их хэмжээний шан харамж өгч сунгуулсан гэнэ лээ. Д.Далангурван нь УИХ-ын гишүүн Ц.Улааны нэр холбогддог алдарт "Цайрт менерал"-ийн 30 хувийг эзэмшигч гэж байгаа. Иймэрхүү бусармаг аргаар Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутагт орших гадаадын хөрөнгө оруулалттай "ОНТРЭ" ХХК-ийн 3136Х, 3148Х, 3150Х тоо бүхий 179590 гектар талбайг хамарсан лицензийг сунгуулах өргөдлөө түүний захирал Б.Линдсей Ричард гурван сар гаруй хугацаагаар хэтрүүлэн аль 2007 оны гуравдугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байхад 2007 оны долдугаар сарын 2-ны өдөр 2010 он хүртэлх хугацаатай эзэмшүүлэхээр сунгаж өгсөн байх юм. Монголчуудаа бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт "Айвенхоу Майнз" ХХК-ийн эзэмшлийн 30 хүрэхгүй мянган гектар талбайгаас хэд дахин илүү талбайг зүгээр нэг гадныханд авлигач хэдэн төрийн түшээдийн хууль бус үйлдлээр өгчихөж болохгүй биз дээ. Энэ газар шороо чинь Монголын бүх ард түмэнд өмчлөгдсөн баялаг гэдгийг Л.Дэлгэрдалайн түрийвч түнтийвэл хамаагүй бололтой. Энэ талбайд "Оюу толгойн" зэс молибдений орд газрын хүдэрийн биетийн тодорхой хэсэг хамрагддаг байна.
Дээр дурсан лицензийн талбайнуудад 1954-1980 онуудад улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажил явуулсны үр дүнд нээн илрүүлсэн Төв аймгийн Баян сумын Төгрөгийн нуур болон Шанаганы нүүрсний орд газрууд, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн нүүрсний уурхай, Архангай болон Төв аймгийн алтны орд газрууд Дорноговь аймгийн Баяндун сумын нутагт орших Сант уулын зэс, цайр, вольфромын орд газар, Хэнтий аймгийн Дадал сумын Цэн хадны шохойн орд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Үхэр голын алт-зэсийн талбай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хар ямаатын алтны талбай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Оюу толгой" зэс, молибдений орд газрын үргэлжлэл, Завхан аймгийн Завханмандал сумын "Номт"-ын зэс, алт, төмрийн талбай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Цайртменерал"-ын болон "Хөл худаг"-ийн цайр, зэс, молибден, вольфром, төмрийн талбайнууд багтаж байна. Шанаганы нүүрсний орд газрын лиценз Хонгконгийн бирж дээр 179 мянган ам.доллараас дуудагдаж байгаа гэсэн.
5. "Ашигт малтмалын тухай хууль"-д ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ гэсэн нэгэн шинэ заалт орсон. Шинэхэн заалтыг хэрэгжүүлэхдээ авлига авах боломжийг алдсангүй бололтой. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дахь хайгуулын 571ОХ тоот лицензийн долоон жилийн хугацаа 2007 оны тавдугаар сарын 09-нд дууссан байхад ашиглалтын өмнөх гэрээг хууль бусаар 2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр "Жет" ХХК-тай АМГТХЭГ-ын Уул уурхайн албаны дарга Л.Болдын хамаатан Ж.Билэгсайхан байгуулсан явдал хачирхалтай. Энэ нь ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасанчлан хайгуул хийж орд тогтоосон байхыг шаардах бөгөөд нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр уул уурхай барьж байгуулах үеийг тодорхойлсон байна. Энэ компани нь хуульд заасан нэг ч шаардлагыг биелүүлээгүйгээс гадна тухайн талбайд 1980-аад онд улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажил явуулж Р1 зэрэглэлээр Згр/т агуулгатай 30 гаруй тонн алттай гэж геологийн мэдээллийн төвийн тайланд бүртгэснээс хойш өнөөг хүртэлх долоон жилийн хугацаанд ямар нэг хайгуулын ажил явуулаагүй, лицензийн хугацаа дуусгавар болсон байхад ашиглалтын өмнөх гэрээг байгуулж байгаа нь илт хууль бус юм. Өөрөөр хэлбэл, "Жет" ХХК лиценз эзэмших эрхээ алдсан, мөн ашигт малтмалын ордыг тогтоож нөөцийг бүртгүүлээгүй байхад Уул уурхайн алба гэрээг байгуулсан байна. Энэ тухай "Ашигт малтмалын тухай хууль"-д тодорхой заасан байдаг шүү дээ. Энэ мэтээр АМГТХЭГ-ын увайгүй луйварчдын хууль бус үйлдлийг дурьдаад дуусашгүй. Дам сонсоход дээрх хууль бус үйлдлүүдийн зах зухаас нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч их мөнгөний хүчээр захаас нь аргалсан тухайгаа тэд сайрхан ярьж өөрсдөөрөө бахархаж байгаа сурагтай. Энэ бүхний цаана их хэмжээний авлига, хээл хахуул өгсөн тоо баримт хэсүүчлэн яваад Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар хэргийн дугаар аван шалгаж байгаа гэсэн. Монгол Улс гэж байдаг, тэр нь газар шороогоо хамгаалдаг, хууль бус үйлдлээр баяжигчдад хариуцлага тооцож чаддаг бол төрийн төмөр нударга АМГТХЭГ-т буух цаг болсон байна. "Ашигт малтмалын тухай хууль" нь хүртэл хуудуутай нь батлагдаж түүнийг хэрэгжүүлэгч нь хулгай хийсээр чононд хонь хадгалуулахын үлгэрээр үнэхээр хүндхэн байдалд ороод байгаа төдийгүй АМГТХЭГ-ын жирийн ажилчдын дунд дарамтад орж хууль зөрчихөөс айсан эмзэглэл хэн бүхний дунд яригдсаар байна. Иймд дээр дурдсан лицензүүдийг хүчингүй болгож шударгаар сонгон шалгаруулалт явуулж хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг болжээ.
Х.Харцага