"Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан", "Монголын их хатдын нууц товчоо" номын зохиолч Жак Уэтерфорд ээлжит лекцээ унших гэж байна.
Тэрээр энэ удаад "Чингис хаан ба Шашин шүтэх эрх чөлөө" гэсэн сэдвээр лекц уншина.
Мөн Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар "Эрдэм ханхалсан Монгол" гэсэн сэдвээр лекц унших аж.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 12-нд 18:00 цагт болох дээрх үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл дараах линкээр нэвтрэн бүртгүүлэх шаардлагатай юм байна. https://docs.google.com/forms/d/17P2I1k62I7wr4_fGyecpofFzN6g27AAi3A-hMeImXiI/viewform?usp=send_form
Дашрамд хэлэхэд “Жак Уэтерфордын сан”-гаас жил бүр Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулан, шагнал гардуулдаг.
Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьябаатарын “Монголын нууц товчооны хэлбэр судлал”, Монгол эрдэмтдийн хамтын бүтээл болох “Чингис хааны өв” зэрэг бүтээлүүд шагнал хүртэж байсан юм.
Гурав дахь удаагийн шагналын эзнийг ч энэ сарын 12-нд тодруулах юм байна.
Энэ үйл ажиллагааны гол зорилго нь монголын түүхч, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулахад оршдог юм байна.