gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Х.Көгершин
Улс төр
2022-04-04
436
Twitter logo

Өнөөдөр 15:30 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар үнийн төслийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын өнөө өглөөний хуралдаанд Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг оруулжээ.

Тус хуулийн төслийг Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрээр "Үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлэн дүгнэх хэрэгтэй. Энэ удаагийн үнийн өсөлт жирийн үеийнхээс эрс өөр. Гадаад нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Махны үнийн өсөлтийг нөөцийн мах гарган, долдугаар сарын 1  хүртэл тогтворжуулна.Махны үнийг одоогийн түвшинд барина. 

Үнийн өсөлтийг тогтоон барихын тулд хууль гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага илүү чухал. Бид шатахуун, мах, гурилын үнэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Шатахуунтай байхад компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Шатахууны үнийг тогтооход бид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бид нийлүүлэлтээ тасалж болохгүй тул ААН-үүд татан авалтаа хэвийн үргэлжлүүлэх ёстой. Үүний тулд тэдэнд ямар хэмжээгээр санхүүжилт шаардлагатайг тооцно.

Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад мөн анхаарна. 

Бид өнөөдөр намын бүлэг хуулийн төслөө танилцуулахад, дэмжлээ. Энэ долоо хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслөө хэлэлцүүлнэ. Яарах шаардлага бий. Бид энэ асуудлыг нээлттэй ярилцана.  Зэвсэгт мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, үнийн өсөлтийн иргэдэд үүрүүлж буй ачааг зөөллөх нь энэ хуулийн зорилго. Энэ хууль богино хугацаанд үргэлжилнэ. Үнийн өсөлт хилийн цаана ч болж байна.         

Энэ оны эхний хоёр сард улсын төсвийн орлого 100 хувь  бүрдсэн. Харин АМНАТ-ын орлого тасалдсан. Дараагийн саруудад АМНАТ-ын орлогоо нөхөхөд анхаарна. Улсын төсвөөс бэлтгэн нийлүүлэгчдийг санхүүжүүлэхгүй.

Бид сүүлийн жилүүдэд валютын нөөцөө ханалттай бүрдүүлж чадаагүй. Сүүлийн өдрүүдэд Монголбанк, валют арилжааны цэгүүдийн үнийн зөрүү ихэссээр байна. Энэ нь валютын эрэлт байгааг харууллаа" гэв.

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг ҮАБЗ-д танилцуулах юм байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан