Манжууд халамжлуулсаар байгаад устсан гэдэг юм. Туваг мөн тийм хувь заяа хүлээж байгаа тухай хүүрнэдэг. Үнэндээ ч энд үйлдвэр гэх юм угаасаа байгаагүйн дээр өдгөө шинээр бий болчихсон юм бараг үгүй. Харин их мөнгө өгнө өө. Оросууд тэдэнд эхнэргүйн, нөхөргүйн, ажилгүйн, хүүхэдгүйн ер нь юу юуны ч гэнэ вэ тэтгэвэр тэтгэмж олгодог учраас ажил хийх шаардлага байдаггүй гагцхүү архиа уун, зодооноо хийсэн шиг өдрийг өнгөрөөдөг ажээ.
Манайхныг мөн иймэрхүү хувь заяа хүлээж байна хэмээн ОУВС гэдэг байгууллага нэлээд эртнээс манийхаа чихэнд хонх уях болсон юм. Сонгуулийн үеэр хэдэн тэнэгийнхээ саналыг авах гэж уралдаан зарласнаас үүдээд хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинээр төрсөн хүүхэд зэрэгт 100-500 мянган төгрөг өгөхөөр болж, энэхүү хямралын үед Засгийн газар ёстой л шар махтайгаа хатаж байгаа зүйлийн нэг яах аргагүй мөн. Тэгвэл ирэх жилээс хүссэн хүсээгүй эдгээр халамжийн гэмээр мөнгөний бараа сураг тасрах шинжтэй чимээ Засгийн газрын хавиар нэлээд хүчтэйхэн яригдах болжээ.
Уг нь хүүхдийн мөнгийг манайхан хүлээн зөвшөөрдөг юм аа. Зөвхөн хүүхдүүдийнхээ мөнгөөр сарынхаа гурил будааг авдаг, түүгээрээ амин зуулгаа залгуулдаг айл хөдөөд л гэхэд мөн ч олон байна шүү, зайлуул. Хоногийнхоо хоолыг яая даа гэх гэр бүл ч зөндөө. Бас хүүхдийн мөнгөнийхөө хүчээр тэднийхээ ном дэвтрийг авч, сургуулийн хаалга татуулж буй эцэг эх ч олон. Тиймээс энэ Засгийн газар хүүхдүүдэд олгодог мөнгөө татчихвал мөн ч олон айлын эцэг мал, эсвэл модоо хулгайлахаар сур бариад гэрээсээ гарах болно.
Мөн хүүхдүүдээ ядуу, баянаар нь ялгаж байгаад мөнгө өгөх тухай ч яриа байна билээ. Баяны шалгуур, ядуугийн хэмжүүр нь ямархуу байхыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэтэл иргэдээ баян, ядуу, яс үндсээр нь ялгах ёсгүй гээд тунхаглачихсан байдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ мөнгийг яаж ийж байгаад өгч, харин энэ Засгийн газрын яам болгонд байгаа хэрэггүй гэмээр орон тоогоо цөөлвөл яасан юм бол. Наад зах нь гэхэд хамтарч засаг барьж байгаа болохоор бие биенээ гомдоохгүй гэсэн юм шиг яамдад хоёрын хоёр дэд сайдыг нам тус бүрээс тохоон суулгажээ. Нөгөөдүүлд нь бараг хийх ажил байдаггүй бөгөөд гадаадад тэнэсэн, машин унасан, утас шөрмөснийхөө мөнгийг төлүүлсэн, бөөн өндөр цалинтай хүмүүс байх аж. Ер нь яам, тамга, төрийн байгууллагуудад энэ мэтээр шагнал болгон олгоо юу гэмээр албан тушаал нэлээд байдаг. Наад зах нь л гэхэд баахан зөвлөх. Настай хүний урам, намынхаа нэг ч болтугай гишүүнийг цалинтай байлгая гэсэн мэт янз янзын зөвлөхийн тоо замбараагаа алдсан шүү дээ. Энэ бүгдийг цэгцэлвэл хүүхдүүддээ өгөх мөнгө гараад ирнэ ээ.
Харин гэр бүл энэ тэр болсонд олгож буй мөнгийг манайхан тэр бүр таашаадаггүй нь үнэн. Зөвхөн мөнгө авахын тулд "бие биедээ түр зуур дурлацгаасан" хүмүүс ч нэлээд хэмжээгээр гарч ирсэн юм байх. Тиймээс иймэрхүү нэгэн яриа гараад байгаа тул эрхэм залуустаа амжаарай л гэж хэлье. Ямар ч байсан манжууд шиг болохгүйн тулд ирэх жилээс манай халамжийн хэмжээ нэлээд татрах шинжтэй.
Д.Гал