Томуугийн цар тахлын А хүрээний вирүсийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан өрхийн эмнэлгүүд шөнийн 22 цаг хүртэл ажиллаж байсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн цуцалсантай холбогдуулж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд 20 цаг хүртэл ажиллахаар боллоо.
Энэ сарын 21-нд буюу хагас сайн өдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Сүүлийн өдрүүдэд өрхийн эмнэлгийн ачаалал харьцангуй буурч байгаа тухай эмч нар сайдад танилцуулсан аж. Томуу, томуу төст өвчний өвчлөл өндөртэй байх үед нийт үзлэгийн 40-50 хувийг ханиад эзэлдэг байсан бол одоо 10-12 хувийг эзэлдэг болсон байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 14 хоног сунгасантай холбоотойгоор өрхийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг наашлуулсан.
Амралтын өдөр гэхгүйгээр ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд 124 өрхийн эмнэлэг байдаг. Шаардлагатай гэвэл өрхийн эмнэлэгтээ яаралтай хандах хэрэгтэй гэв.
Б.Туул