Дэлхий дахинд нүүрлээд буй гахайн ханиадны халдвараас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байгаа.
Иргэд өвчнөөс сэргийлэхийн тулд амин дэм, аарц зэргийг ууж байгаа ч орчин халдвартай, бохир бол нэмэргүй. Өөрөөр хэлбэл, өрх гэр, байгууллагадаа халдваргүйжүүлэлтийг сайн хийж чадвал өвчлөлөөс сэргийлж чадна. Энэ талаар халдваргүйжүүлэлт, устгалын "Ариун орчин" компанийн гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийдэг ганц газар бол танайх. Улс даяар аюулт өвчин тархаад байгаа энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?
-Манайх Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлөөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод халдваргүйжүүлэлт устгал хийдэг олон байгууллага байдаг ч улсын хэмжээнд зөвхөн манайх л ажилладаг. Багануур, Өмнөговь, Сэлэнгэ аймагт салбартай. Алслагдмал орон нутгийнханд салбараараа дамжуулан үйлчилгээ хүргэж байна. Бид гэрээгээр болон дуудлагаар албан байгууллага, айл өрх, нийтийн орон сууцны компаниудтай харьцдаг. Мөн 1999 оноос хойш Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх болсон.
-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед ажлын ачаалал нэлээдгүй нэмэгдсэн байх, ямар техник ашигладаг вэ?
-Тэгэлгүй яахав. Саяхан "Автобус-1" компани халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Мөн Хан-Уул дүүрэгтэй гэрээ байгууллаа. Тус дүүрэгт энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг дөрвөн компани байдаг юм байна. Гэхдээ дүүргийн зүгээс бидэнд хүсэлт тавьсан. Тиймээс хамтран ажиллахаар болж байгаа Юм. Манай компани Оросын холбооны улсын "Дук" гэдэг машинаар халдваргүйжүүлэлт хийдэг. Энэ нь одоохондоо манай улсад ганц л бий. Тусгайлсан газар шавжны тархалтын байдлыг харгалзан мананцар үүсгэгч багаж ашигладаг. Бид онцгой өвчин гарсан үед ч эдгээр багажаараа л ажилладаг. Холер, сарс өвчин гарсан үед ажиллаж байсан. Мөн хогийн цэгүүдэд халдваргүйжүүлэлт хийдэг. Морингийн даваа, Дарь-Эхийн хогийн цэг, Улаанчулуутад 1998 оноос хойш халдваргүйжүүлэлт хийсэн. Хувийн компаниудын орон сууцны барилгуудад халдваргүйжүүлэлт хийсэн.
-Халдварт өвчин үүсгэгч гол хүчин зүйл юу байдаг вэ, яаж сэргийлэх вэ?
-Орон сууцны барилгад бол ихэвчлэн шавж үүрлэсэн байдаг. Халдварт өвчин үүсгэгч гол шавж бол жоом. Дулааны сүлжээ, орц хонгилд үүрлэж түүгээрээ дамжин орон сууцны айлд ордог. Жоом болон бусад шавжнаас халдварт өвчин үүсдэг юм. Ялангуяа дулааны улиралд жоом мэт шавж ихэсдэг. Тэд муу усны нүхэнд амьдарч байгаад гадаа дулаан болоход гарч нарладаг. Мөн муу усны нүх, орц хонгилд нохой бөөс нэлээдгүй байдаг. Ялангуяа муу усны нүхэнд янз бүрийн амьтан үүрлэсэн байдаг. Үхсэн муур нохойн сэг зэмд амьдардаг учраас түүгээр дамжин нохой бөөс үрждэг. Тиймээс халдваргүйжүүлэлт сайн хийх хэрэгтэй. Харин зарим тохиолдолд мэрэгчид байдаг. Бохир мөртлөө хоол хүнстэй орчинд үржиж зулзагладаг. Жоом, нохой бөөс зэрэг шавжийг устгахад тусгай мананцар үүсгэдэг багаж хэрэглэдэг.
-Муу усны нүхэнд өсөж үржиж байгаа тэдгээр амьтдын устгал энэ жил хэдэн удаа явагдсан бэ?
-Харамсалтай нь энэ жил нэг ч халдваргүйжүүлэлт, ариутгал хийгдээгүй. Уг нь бид "Улаанбаатар дулааны шугам сүлжээ" компанитай хамтран ажилладаг. Бид албан бичиг явуулсан. Траншейнд халдваргүйжүүлэлт хийхэд цэвэрлэх, янзлах гээд тэднийхтэй хамтран ажиллах шаардлагатай байдаг. Ер нь жилд хоёр удаа тав, есдүгээр сард халдваргүйжүүлэлт хийгддэг юм.
-Халдваргүйжүүлэлт, устгал хийлгэхийг хүссэн иргэн, байгууллага байвал хэрхэн хандах вэ, үнэ тарифын хувьд хэд байдаг юм?
-Бид зарим газартай гэрээгээр ажилладаг л даа. Зарим нь урьдчилан захиалдаг. Зарим нь лавлахаас утсыг чинь авлаа гээд ярьдаг юм. Гэрээгээр гэвэл орон сууцны конторуудтай хамтран ажилладаг. Нэг байранд ойролцоогоор 1000 гаруй айл өрх байдаг. Нэг өрхөд халдваргүйжүүлэлт хийхэд нэг метр квадрат нь 40 төгрөгөөр тооцдог. Харин захиалгаар очсон тохиолдолд айл өрх, албан байгууллагад 70-200 төгрөг байдаг юм. Гэхдээ бүгдэд нь төлбөртэй үйлчилдэггүй. Нэн ядуу өрх, онцгой байдлын үед төсөвтөө тохируулаад үнэ төлбөргүй хийх нь ч бий. Өнгөрсөн зуны үерийн үеэр Био комбинатын хөрс бохирдсон. Хан-Уул дүүргийн онцгой байдлын албатай хамтран хөрсний ариутгал хийсэн.
-Халдваргүйжүүлэлт, устгалыг ямар давтамжтай хийлгэх хэрэгтэй вэ?
-Үйлчилгээ явуулж байгаа нийтийн хоолны газрууд сард нэг удаа хийлгэх хэрэгтэй. Харин албан төрлийн үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага улиралд нэг хийлгэж болно. Орон сууцны хогийн бункерт 14 хоногт нэг удаа халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй.
-Устгал, халдваргүйжүүлэлт хийдэг ямар бодисууд байдаг юм бэ?
-Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Хятад улсын Бээжин хотын хорхой шавж устгах химийн "Лун-хуа" үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа. Энэ үйлдвэр улсынхаа хэмжээнд хорхой шавж устгах, ариутгал халдваргүйтлийн бодис нийлүүлэхээс гадна Бээжин хотын 80 хувьд нь үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Шавж устгалд нунтаг болон шахмал янз бүрийн хор хэрэглэдэг. Мэрэгч амьтад болон хулгана зэрэгт тусгай өгөөш байдаг. Будаатай өгөөш, төрөл бүрийн хор, занга, наалдуулдаг гэх мэт аргууд байдаг. Халдваргүйжүүлэх бодис олон янз. Иргэдийн сайн мэдэх хлорамин, кальци, хлорын шохой гэх мэт нэлээд бодис байгаа.
-Иргэд шавжнаас салахын тулд гэртээ устгал хийлгэдэг. Халдваргүйжүүлэлт хийсний дараа тухайн орчинд байснаар иргэдийн эрүүл мэндэд хор нөлөөтэй юу?
-Хэдэн жилийн өмнө хор цацсаны дараа олон цаг гэртээ байж болдоггүй байсан. Тэгвэл одоо үнэргүй, хүнд ямар нэг хор нөлөөгүй бодисууд олон болсон. Эдгээр нь хүний эрүүл мэндэд хоргүй. Гэхдээ ариутгалын хор цацруулсан бол ер нь 30 минутаас нэг цаг гэрээсээ гадагш гарахад гэмгүй.
-Ямар нэгэн өвчний үед иргэд халдваргүйтлийг хэрхэн хийлгэх ёстой вэ?
-Хамгийн гол нь өвдсөн хойноо эм тариа хэрэглэх биш, урьдчилан сэргийлэх нь чухал юм. Ингэхийн тулд иргэд орчноо халдваргүй, цэвэр байлгах ёстой. Халдваргүй байлгаснаар иргэд, айл өрх өөрсдийгөө эрүүл байлгаж байгаа хэрэг юм.
О.Урантогос