gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гүрж Өмнөд Осети руу дахин халдаж магадгүй

Дэлхийд
2009-11-12
0
Twitter logo

Кавказын бүс нутгийн нөхцөл байдал дахин хурцдаж магадгүй. Оросын Жанжин штабын тагнуулын газрын дарга Александер Шляхтуровын мэдээлснээр, Гүрж улс Өмнөд Осети, Абхаз руу дахин  халдаж болзошгүй.

"Гүржийн одоогийн эрх баригчид Абхаз болон Өмнөд Осетийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэд тус хоёр улсыг харъяандаа эргүүлэн авахыг үргэлж оролдож байгаа. Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн тэргүүлсэн удирдлага өнгөрсөн оны мөргөлдөөн шиг цэргийн хүч ашиглан Өмнөд Осети, Абхаз руу дахин халдаж магадгүй. Гүрж улс гадны дэмжлэгтэй цэргийн хүчээ сэргээж байгаа" гэж Шляхтуров хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Гүрж улс одоог хүртэл НАТО-гийн гишүүн орнууд, Израиль, Украин зэрэг улсаас цэргийн техник, технологийн тусламж авдаг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. 2008 оны наймдугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөн гарахаас өмнө ч тусламж авдаг байсан.

Ялангуяа Зүүн Европын орнууд Гүржид буу зэвсэг нийлүүлдэг. АНУ Гүржийн зэвсэгт хүчний офицеруудыг бэлтгэн сургадаг. Израиль улс тус улсад нисэгчгүй тагнуулын нисэх онгоц илгээсэн. Украин улс хүнд механизм бүхий танк, хамгаалалтын тоног хэрэгсэл нийлүүлсэн” гэж Оросын Жанжин штабын ажилтан мэдэгджээ.

Оросын тал Украинаас нийлүүлсэн цэргийн техник хэрэгсэлд онцгойлон анхаарлаа хандуулж байгаа аж. Гүрж улсад нийлүүлсэн зэвсгийг Украины Засгийн газраас илгээгээгүй. Гэвч Украины эрх баригчид үүнийг мэдэж байсан гэж Шляхтуров хэлжээ.

“Украины эрх баригчид Орос улстай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч тэд Гүржид нууцаар зэвсэг илгээдэг. Украины энэ үйлдэл нь Кавказын бүс нутагт дахин зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэх Гүржийн талд дэмжлэг үзүүлж байна. Ийм нөхцөл байдал үүсвэл дахин хүний амь эрсдэж, бүс нутгийн тогтвортой байдал алдагдана” гэж Оросын Жанжин штабын нэрээ нууцалсан ажилтан ярьсан байна.

ОХУ-ын хурандаа генерал Леонид Ивашов Гүрж улс шинэ зэвсэгт мөргөлдөөн эхлэх эсэх талаар өгсөн ярилцлагадаа “Жанжин штабын тагнуулын захиргаа энэ тухай мэдээлсэн. Генерал Шляхтуровын мэдэгдлийг хэд хэдэн шалтгааны улмаас нухацтай авч үзэх хэрэгтэй. Украин болон Израиль улсаас Гүржид нийлүүлсэн зэвсгийн хэмжээ их. Өвөл дайны ажиллагаа явуулах хамгийн тохиромжтой улирал. Гүржийн арми Өмнөд болон Умард Осетийг холбосон Рокский газар доорх гарцыг хаахыг оролдох байх. Учир нь Оросын нэмэгдэл хүчин тус газар хүрч ирэх хугацааг хойшлуулах зорилготой.

Өмнөд Осетид Оросын цөөн цэрэг байгаа. Энэ нь Гүржийн армийн хувьд давуу байдал бий болгоно” гэж хэлжээ.

Гүржийн Ерөнхийлөгч шинэ дайн өдөөх улс төрийн шалтгаантай. Нэгдүгээрт, тэрбээр шинэ дайнаар шалтаглан Өрнөдийн дэмжигч нарынхаа өмнө өөрийгөө зөвтгөнө, хоёрдугаарт тэрбээр ард түмнийхээ өмнө өөрийгөө зөвтгөх боломжтой болно. Учир нь Гүржийн сөрөг хүчин Саакашвилиг төрийн эрхнээс буулгаж, улс орондоо эв нэгдэл бий болгохоор тэмцэж байгаа юм.

Өнгөрсөн жил Саакашвили Цхинвали хотод өөртөө зориулсан цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөж байсан талаар мэдээлэл тарж байжээ. Харамсалтай нь түүний мөрөөдөл биелээгүй аж.

Орос улс шинэ дайнаас сэрэмжлэх нөөц бололцоотой юу? гэвэл боломжтой. Тус улс улс төр болон цэргийн хүчний алинаар нь ч боломжтой. Улс төрийн хувьд гэвэл Гүржийн зэвсгийн асуудал олон улсын байгууллагаар яригдах болж, Саакашвили энэ талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа. Орос улсын хувьд гартаа сайн хөзөр барьж байгаа юм. Учир нь Европын холбооны хорооноос гаргасан Орос-Гүржийн өнгөрсөн оны зэвсэгт мөргөлдөөний тайланд Гүрж улс гол түрэмгийлэгчээр нэрлэгджээ.

Харин цэргийн хүчний хувьд Орос улс Өмнөд Осети, Абхаз дахь цэргийн тоог нэмвэл Гүржийн арми тус бүс нутагт халдахад хүндрэл тулгарна гэж улс төрийн тоймч Вадим Трухачев хэлжээ.

С.Отгонбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан