gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хямралаас шалтгаалан тэнэмэл хүүхдүүд нэмэгджээ

Нийгэм
2009-11-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-11-02

-Тэдэнд эм тариа өглөө-

Манай улсад хүүхдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага бусад оронтой харьцуулахад цөөн байдаг. Үүний нэг нь Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн халамж үйлчилгээний төв юм. Тус төв дээр байрлаж буй "траншейны" гэх тодотголтой орон гэргүй, тэнэмэл хүүхдүүдэд эм тариа, хувцас, хичээлийн хэрэглэл бэлэглэх гэж байгаа талаар мэдээг сонсоод тус төвийг зорьсон юм. А хүрээний Н1N1 вирусийн халдвар тархаж, эм тариа үнэд орж буй цаг үед энэ нь эзнээ олсон явдал санагдсан. Гадаа цасаар шуурч, хүйтэн байв. Гаднаа жижигхэн хүүхдийн тоглоомын талбай бүхий нэг давхар дулаахан уур амьсгалтай хуучны байшинд биднийг угтсан. Тус төв нь хараа хяналтгүй тэнэмэл, төөрсөн, хүнд нөхцөл дэх хүүхдүүдийг гудамж талбай олон нийтийн газраас цуглуулж ар гэрт нь хүлээлгэн өгөх, эцэгэхгүй хүүхдүүдийг асрамж халамжийн төвүүдэд шилжүүлэх ажлыг хийсээр иржээ.

Тэдний хаяг, эцэг эхийг нь тогтоотол 1-180 хоногийн хугацаанд байрлуулдаг аж. Тус төв дээр одоогийн байдлаар 41 хүүхэд байрлаж байгаа аж.

Тав нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй хүүхдүүд байв. Тэдний хамгийн бага нь гурван настай бяцхан охин байсан юм. Хүүхдүүдийн хамгийн их удаж байгаа нь 168 хонож байгаа гэнэ. Тэдэнд Японы "Торисэн" компаниас буцалтгүй тусламж болгож нэг жилийн хэрэгцээний эм тариа болон хичээлийн хэрэглэл, хувцас өгчээ.

Бяцхан хар хүүхэлдэй зогсож байна уу гэтэл хүүхэд байсан

Ингээд тэдэнд сэтгэлийн дэм хайрласан эх, охин хоёрын сэтгэгдлийг сонслоо.

-Юуны өмнө та бүхэнд талархал илэрхийлье. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Иноүэ Нами гэдэг. Монголд ээжтэйгээ хамт ирсэн.

-Яагаад монгол хүүхдүүдэд туслахаар шийдсэн бэ?

-Японы Сайтама мужийн Агэо хотод тахианы шарсан мах хийж, нийлүүлдэг "Торисэн" гэж бидний ажиллуулдаг компани бий.

Тэнд хэдэн жилийн өмнөөс монгол ажилчид гэрээгээр ажиллах болсон. Энэ үеэс Монголын тухай их сонсдог байлаа. Саяхан энд ажлаар ирээд Улаанбаатар хоттой танилцаж яваад гудамжинд байгаа хүүхдийг олж харсан. Эхлээд бяцхан хар хүүхэлдэй зогсож байна гэж харсан. Гэтэл тэр хөдөлж байсан. Хамт байсан орчуулагчаасаа асуутал тэнэмэл амьдралтай хүүхэд гэж хэлсэн. Тэгээд л туслах юмсан гэж бодсон. Мөн өнгөрсөн жил ээжтэйгээ Японд асрамжийн газрын хүүхдүүдийн тоглолт үзсэн юм. Тэнд 17 настай монгол хүү байсан. Анх хараад бага насны хүүхэд байна гэж бодсон чинь өвчний улмаас өсөлт зогссоныг сонсоод сэтгэл их өвдсөн. Их авьяастай хүү байна лээ. Бидэнд гүн гүнзгий сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол их зүйл биш ээ. Дахин тусална гэж бодож байгаа.

Тэнэмэл хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна

Тус төвийн дарга Цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзанатай цөөн хором ярилцлаа.

-Танайд өгч буй эм, тарианууд хаанахынх вэ?

-"Монос" эмийн үйлдвэрийнх. 40 гаруй төрлийн эм тарианууд ирсэн. Тус компанийн хандивласан эм тариа, бусад зүйл манай хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн хувь нэмэр болсон зүйл гэж ойлгож байгаа.

-Энд байрлаж буй хүүхдүүд хэр өвдөж байна. Өвчтэй хүүхдүүд ирдэг үү?

-Ер нь хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүд удаан хугацааны турш даарч хөрөн, хоол ундгүй явсны улмаас хуучин өвчин нь сэдрэх, олдмол өвчинд баригдах явдал их байдаг. Ялангуяа өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулаад өвчлөл ихэсч байна. Наад зах нь ханиадгүй хүүхэд гэж алга. Мөн хамуу болон арьс өнгөний өвчтэй хүүхдүүд олон ирж байгаа.

-Танайд иймэрхүү тусламжийн үйл ажиллагаа хэр их ирдэг вэ?

-Энэ төрлийн тусламж нэг их ирээд байдаггүй. Бид Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Тус байгуулагаас хүүхдэд туслах болон тэдний эцэг эхэд нь чиглэсэн ажлуудыг хамтарч хийж байна. Тухайлбал, ар гэрийнхэнд нь ажлын байр олгох болон тэдний нийгмийн амьдралд нь санаа тавьсны дүнд жилээс жилд тэнэмэл амьдралтай хүүхдийн тоо цөөрч байна.

-Эцэг эх нь хүүхдүүдээ ирж авдаг уу?

-Энд ирсэн хүүхдүүдийн 90 хувийг эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг. Энэ жилийн байдлаар 755 хүүхэд ирсэн. Үүнээс 661 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд байна. Бусад нь гэр орондоо очих бололцоогүй буюу орох оронгүй хүүхдүүдийг бусад халамжийн төвд шилжүүлэн өгч байгаа. Гэхдээ эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн ч дахин гэрээсээ гараад журамлагдан ирж байгаа хүүхэд олон байна.

-Ямар шалтгаанаар дахин тэнэмэл амьдралд ороод байна вэ?

-Хүүхэд тэнэмэл амьдралд шилждэг байдлыг үндсэн нөхцөлөөр нь дөрөв хувааж үздэг. Нэгдүгээрт ажилгүйдлийн улмаас хүүхдээ хооллож ундалж чадахгүй байгаагаас. хоёрдугаарт гэр оронгүй болсноос, гуравдугаарт хойд эцэг эхтэйгээ таарамжгүй байснаас, дөрөвдүгээрт РС тогтоом буюу цахим тоглоомонд донтсоноос болж гэрээсээ дайжиж байна. Улсын хэмжээнд 352 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 31 газар хүүхдүүдээс мөнгө авч хонуулдаг. Хоногт 2500-3000 төгрөг авч байна. Энэ байдлаас болж хүүхдүүд тоглоомондоо улайрч донтдог. Тоглоомонд донтсон хүүхдүүд, тоглоомны мөнгөө олохын тулд хулгай дээрэм хийх гэр орноосоо олон хоногоор гарч тэнэхэд нөлөөлдөг. Энэ асуудлаар бид харьяа дүүргийн цагдаагийн газар, тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлж байгаа.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд байна?

-Гурваас 17 насны хүүхдүүд байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулаад хүүхдүүд ихэсч байна. Урин цагт энэ хүүхдүүд зуслан, амралтын газрыг дагах нь их байдаг. Зун хүүхдийн тоо дунджаар 20-25 байдаг. Харин өвлийн улиралд энэ тоо дөчөөс буухгүй байгаа. Сүүлийн үед энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн дэлхийн нийтийг хамраад байгаа санхүү эдийн засгийн хямралаас шалтгаалан шинээр хараа хяналтгүй хүүхдүүд нэмэгдэж байна.

Г.Долгорсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан