-МАХН-ын дотоод тэмцэл Н.Энхбаяр, С.Баярын тулаанaap олонд ил гарав-
Их тулааны өмнөх хэсэгхэн хором хамгийн урт хугацаа байдаг хэмээн нэгэн ахмад дайчинтай ярилцах үеэр өгүүлж билээ. Чимээ чагнасан, нэгнийгээ түншсэн, хамгийн гол нь аль түрүүлж алхам хийснийхээ эсрэг богино хугацаанд мэргэн хариу цохилт хийх хариуцлагатай мөч байдаг учраас... хэмээн тэрбээр мөн тодотгож байсансан. Тэгвэл ийм үе МАХН гэдэг Монголын улс төрийн томоохон "акул"-д тулгараад байгаа бололтой. Нэгэнтээ монголчууд намтай байхад чамаар яах вэ гэлцэх нь холгүй намчирхаж, айл болгон үзэл бодол гэсэн нэрийн дор нэгээс хоёр талд хуваалцаж, улс төрждөг болсон. Ийм байдал ялангуяа, улс төрийн хариуцлагатай сонголт хийх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр маш их тохиолддог байв.
Тэгвэл жирийн иргэдийг талцуулдаг уг маргаан сүүлийн үед нам дотор илүү буцлах болж. Хамгийн гайхалтай нам дотор буцалсан хилэн дарга нарын нэрээр гадагшлах болов. Хэн нэгэн, эсвэл МАХН-ын хоёр гишүүний талцсан маргаан биш, том намын том дарга нарын гал нь далд, хор нь ил тулаан хэвлэлээр цацагдах болсон учраас иргэдийн сэтгэлийг гижигдэх болж. Хэрэгт дуртай хүмүүсийн анхаарлыг татаж, хэрхэн хайнаа хагалахыг нь тэвчээртэйхэн хүлээх болсон. Хэдийгээр толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо хэмээн үүссэн асуудлыг хүрээнд нь байлгахыг хичээх ч малгай дотроо хагардаг толгой тун чиг цөөхөн болсны нэг илрэл нь МАХН-ын үе, үеийн дарга нар болох Н.Энхбаяр, С.Баярын дунд үүсээд байгаа асуудал ийнхүү харуулах болов.
Хэдийгээр уг асуудлыг хэвлэлээр багагүй шуугиж, Монгол хүн гарам дээр морио юүлдэггүй хэмээж байгаа ч Н.Энхбаяр.С.Баярын хувьд морио юүлэх ямар ч асуудал биш гэдгийг тэдний үг, үйлдэл харуулсаар байгаа. Намын даргын суудлаа авч үлдээд, Ерөнхий сайдын сэнтийгээс буусан шалтгаанаа эрүүл мэндийн байдлаас хэмээн тайлбарласан С.Баяр дарга харийн нутагт биеэ эмчлүүлэхээр мордохын өмнө өдөр тутмын нэгэн сонины таван нүүр дамнасан ярилцлага өгч, багагүй дуулиан тарьж байв. Зангарагатай гэхээсээ илүү заналтайхан өгүүлсэн түүний ярилцлага дунд нэрлэж хэлээгүй ч нэлээдгүй зүйлийг дэндүү тодорхой "авч хаясан" байсан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулсан шигээ, шарыг нь гайгүй сайн хатгасан.
Магадгүй хэлмээр байсан ч хэлээ тас хазаж, нам гэсэн том буулганы өмнө хүссэн хүсээгүй ч бөхийдөг байсан болохоор өөртөө гаргасан уг боломжийг тэрбээр сайн ашиглахыг хичээсэн байх. Тийм ч учраас 25 ширхэг бичгийн цаас дүүрэн уг ярилцлага энэ жилийн хамгийн урт гэсэн номинаци байдаг бол түрүүлэхээр амжилтыг үзүүлсэн биз. Нөгөө талаар С.Баярын хувьд улс төрийн том намын тэргүүний хувьд "жижиг загас"-тай шөргөөцөлдөхөөс илүү хүч нь суларсан томоохон акулыг цагийг нь олж мөргөх нь чухал ч байсан байж магадгүй. Тиймээс "Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л буруу тийшээ зүтгэчих шиг болсон. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэг, хоёрдугаар байр гэж байдаггүй. Ялвал Ерөнхийлөгч болно, ялагдвал иргэнээрээ үлдэнэ. Энэ гашуун үнэнийг уужуу хүлээн авч, хүлээн зөвшөөрөх сэтгэлзүй Н.Энхбаяр даргад дутав уу даа гэж би харсан" гэдэг үгийг өгүүлсэн биз.
Ялагдлын шарх, бас улс төрөөс шахаж гаргах гэсэн хүч хавсарсан цохилтыг арай хийн тэсвэрлэж байсан Н.Энхбаярын хувьд МАХН-ын даргын энэ үг даарин дээр нь давс асгаснаас ялгаагүй байсан биз. Тийм ч учраас тэрбээр цаасан дээр олон нийтийн гэсэн статусыг лоозогнодог ч цаад чанартай жирийн иргэддээ хаалгаа "гамгүй сайн" барьчихдаг MYOHPТ-ээр нэгэн үдшийн турш ярьсан. Хэдийгээр уг нэвтрүүлэг нь ярилцлага хэлбэртэй байсан ч нэг үдшийн турш өмнө нь товлосон байсан бүхий л нэвтрүүлгийг хойшлуулан байж гамгүй цаг гаргасан нь ганц хүний гомдол тайлсан өгүүлэл болж хувирсныг хүмүүс эдүгээ ч ярьж буй. Тэгээд ч Н.Энхбаярын хувьд МҮОНРТ-ийг сонгож ярилцлага өгсөн нь жирийн зүйл биш.
Учир нь түүнийг ямар хор найруулж, бас өөрийн болон өрөөлийн найруулсан хордоо хэрхэн хордож байсныг орон нутгийн үзэгчид нийслэлийнхнээс бага мэднэ. Тиймээс өөрийгөө дэмжих массыг орон нутгийн үзэгчдээс нөхөх гэсэн давхар нүүдлийн нэг хэсэг нь ийнхүү хэрэгжсэн юм. Монголчууд унасан бөхөд шалтаг мундахгүй гэлцдэг. Энэ үгийг ч уг нэвтрүүлгээр Н.Энхбаяр гайгүй сайн нотолж өгсөн. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгууль будилаантай болсон..." "Долдугаар сарын 1 шиг үйл ажиллагаа дахин давтагдах вий гэж сэрэмжилсэн болохоор би Сонгуулийн ерөнхий хорооны дүнг зөвшөөрлөө гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээрээ би ард түмний сонголт гэж хэлээгүй. Учир нь сонгуульд ямар луйвар орсныг мэдэж байсан..." гэсэн нь ёстой л хулгайч бусдаас чангаар "тэр хулгайч" гэж хашгирдаг гэсэн үгийг баталснаас ялгаагүй болсон.
Хамгийн эмгэнэлтэй нь телевизээр ярьсан нь арай хүчгүй санагдсан юм байлгүй, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн гэдгээ ил цагаан зарласан сониныхоо нэгдүгээр нүүрнээс давуулан бүтэн дугаар шахам ярилцлага нийтлүүлсэн. Тус сонины нэгдүгээр орлогчтой ярилцсан уг ярилцлага шартай, хортой, бас ч гэж хүчтэй Н.Энхбаярын хувьд хор шараа тайлахад бага ч гэсэн нэмэр болсон билээ. Ингэхэд Н.Энхбаяр энэ дүрд тоглох гэж ийнхүү улайрах шалтгаан юу байв? гэсэн асуултыг олон иргэд өвөр зуураа тавьж, энэ зуур цөөнгүй албан тушаалтны суудал хагас өнцөгдсөн.
Гэтэл удаа ч үгүй энэ асуултын хариултыг хэвлэлийнхэн олж, тайлсан нь Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээлгэн өгсөн ч суудалтайгаа зууралдах хүслээс нь үүдсэнийг тогтоосон юм. Зудад зутарсан малчдын суурьт хамгаалагчдаар хүрээлүүлэн очсоноо, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос түрүүлж ядарсан малчдадаа тусаллаа хэмээн сайрхаж зогссон Н.Энхбаярыг өөрөөсөө илүү шахам итгэж явсан намаасаа шахагдсан хат нь харьсан улс төрчөөр л хүмүүс хүлээж авсан. Гэтэл үүнийг үл мэдсэн тэрбээр энэхүү хариуцлагагүй мэдэг-дэл хийж, үхсэн малын сэгэн дунд зудад зутарсан малчидтай инээмсэглэн патиар татуулснаар алсаараа унаж байгаа нэр хүндээ өсгөнө хэмээн тооцоолж, хэрэндээ зүтгэсэн.
Харамсалтай нь нэг алдсан алдаагаа дахиж давтахыг монголчууд хүсээгүй учраас ач холбогдол өгсөн ажил нь тийм ч амжилтад хүрээгүй гэхэд болно байх. Нөгөө талаар сүүлийн үед албан тушаалдаа хайртай "хурган", "төлгөн" дарга нар тамгаа аваад зугтчихдаг сөрөг байдал газар авсан, манайд. Гэтэл үүнээс нэг их ялгаагүй үйлдлийг нэгэн цагийн Ерөнхийлөгч асан, энэ цагийн жирийн иргэн Н.Энхбаяр өөрийн биеэр үлгэрлэх болов.
Тэрбээр хувийн голдуу телевизийн эфирийг эзэгнэж, хаа явсан, хэнтэй уулзсан тухайгаа нэвтрүүлэг болгон цацуулахдаа өөрийгөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн үргэлж зарлуулах болсон. Монгол Улсыг маань түүний өмнө тэргүүлж байсан хоёр Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээлгэн өгчихөөд нэг дэх, хоёр дахь хэмээн цоллуулж, дуудуулж байсныг би л лав санахгүй байгаа. Тиймээс Н.Энхбаярын уг үйлдлийг нэр төр, албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэсэн увайгүй үйлдэл, хэнээрхэл, солиорол хэмээн тайлбарлах болсон зарим сэтгүүлчдийн зөв ч юм шиг. Тэгээд ч овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг Монгол ардын маань мэргэн үг байдаг шүү дээ.
Х.Ган-Ялалт