Яруу найрагч Ц.Хулантай бид уулзлаа. Цөөн хором уулзсан ч амьдралын олон зүйлийг ойлгуулсан түүний ярилцлагыг хүргэхдээ баяртай байна. Ямартаа ч илүү, дутуу зүйлийг нуршилгүй түүний ярианд уншигч таны анхаарлыг хандуулах нь зүйтэй биз ээ.
-Яруу найрагч Хулантай уулзахыг эртнээс хүсэж байлаа. Учир нь таны хэлж, ярьж байгаа бүхэн бусдаас өөр санагддаг. Харин таны хувьд өөрийгөө бусдаас юугаараа ялгаатай гэж боддог вэ. Ингэж асуухын учир нь та өөрийгөө хэнээс ч илүү мэднэ шүү дээ?
-Өнөө үед зарим нэг хүмүүс гадаад байдлаараа имидж бүрдүүлэх, Пи Ар хийх зорилгоор мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, олны өмнө гарах бэлтгэлтэй явдаг болсон. Ялангуяа манай урлагийн салбар, загварынхан, рок поп ертөнцийнхөн болоод зарим найруулагч, утга зохиолын хүрээнийхэн ч имидж бүрдүүлэх тал дээр ихээхэн анхаардаг болжээ.
Гэхдээ миний бодлоор яруу найрагчид ямар нэгэн Пи Ар, имидж гэлтгүйгээр өөрсдийн гэсэн дүр төрхтэй хүмүүс шиг санагддаг. Тухайлбал Пунцагийн Бадарч гуайг хэн ч, хаанаас нь ч харсан Бадарч гуай гэж танигддаг. Монголоор дүүрэн цагаан толгойтой өвгөн байлаа ч П.Бадарч гуай онцгой шинжээрээ ялгарна. Найрагч Ичинхорлоо гэхэд онцгой сайхан хүүхэн биш, муухай бол бүр биш. Тэгсэн хэрнээ яруу найрагчийн ямар нэг шинж чанар түүнд илүүтэй харагддаг. Өөрөөр хэлбэл хүний дотоод сэтгэлийн чанар гаднаа илэрвэл тухайн хүний бүрэн дүүрэн хөрөг болж чаддаг болов уу.
Зарим хүмүүс надад "Чи хэнээс ч ялгарахаар хувцаслажээ. Энэ хувцасыг өөр хүн өмсөхөөр зохихгүй харагдах юм" гэж хэлж байсан удаатай. Том хар шил зүүн, дээл өмсөж эсвэл зузаан өсгийтэй гутлаар гангарахад "Чамд зохиж, байсан зүйл бусад хүнд яагаад зохихгүй байна вэ" гэсэн асуултууд тавигдаж байсан удаатай. Тэгэхээр хүн өөрийнхөө дотоод ертөнцийг дархалж, бүтээгээд ирэхээр бусад юм дайвар, чимэг болж харагддаг болов уу гэж бодож байна.
-Гэхдээ л таны дуу хоолой, үг ярианы баялаг зэрэг чинь бусдаас содон харагддаг?
-Содон байж чадаж байвал сайн байна. Борооны дусал унаад шалбааг болдог. Харин би шалбааг дунд хэвтэхийг хүсэхгүй борооны дусал. Борооны дуслууд хурмастаас газар буух тэрүүхэн хооронд гэрэлтүүлэх ёстой юм аа гэрэлтүүлж, өөрийнхөө үзэж эдлэх ёстой зүйлийг үзэж өнгөрөх ёстой учраас бусдын адил байна гэвэл ижил сэтгэнэ гэсэн үг. Тиймээс бусадтай адил байхаас үргэлж зугтааж байх ёстой. Өнөөдөр зураачид модерн урлаг хөгжиж байна гэж яридаг. Гэтэл яг үзэсгэлэн дээр очиход худалдаж авмаар зураг ховор байдаг шүү дээ. Зураачид нэг тийшээ хошуурч, содон болох гэсээр байгаад өөрсдийн жинхзнэ содон чанараас зугтаж, загвар хөөдөг учраас дүр төрхөө алдаж байгаа нь тэр. Зөвхөн уран зураг ч биш, нийгэм маань тэр аяараа бие биентэйгээ ижилсээд байна. Бүх зүйл ижилсвэл амьдрал их гунигтай, саарал болж эхлэх болов уу.
-Таны "Содон" нэртэй шүлгэн дээр Хамгийн содон чулуугаар тоглодог байсан Хамгийн содон туузаар гэзгээ гоёдог байсан Хамгаас содон амьдарна гэж өөртөө андгайлдаг байсан гэж бичсэн байдаг. Та үнэхээр бусдаас содон амьдарч чадаж байна уу?
-Чадна. Бусад хүмүүсийн баярладаг баяр жаргал миний хувьд тийм үнэтэй биш. Бусад хүмүүсийн гуниад байдаг зовлонд би тэгтлээ их толгой гудайж явдаггүй. Миний амьдрал яагаад содон байна вэ гэвэл би өөрөө өөртөө таашаалтай амьдарч чадаж байна. Миний эдэлж өнгөрүүлсэн гуниг бүхэн нададамттай, эргээд бодоход дурсамжтай санагддаг. Эдэлсэн баяр баясгаланг маань хэн ч дахин эдэлж чадахгүй. Бусдаас баян, аз жаргалтай байж, илүүг үзэж амьдраагүй юм гэхэд би өөрийнхөө л замаар явж байна.
-Та түрүүн уран зураачдын үзэсгэлэнгээс авчихаар зураг олддоггүй болсон тухайгаа ярисан. Үнэн хэрэгтээ номын санд ч гэсэн амтархаад уншчихмаар найрагчдын ном харагдахгүй болсон шиг санагдсан?
-Тэр бол аль хэдийнэ өнгөрсөн асуудал болчихоод байна. Одоо шинэ утга зохиол судлаач, шүүмжлэгчид гарч ирж, шүүмжлэн цэгцлэхгүй л бол биднийг тоохоо больчихсон нийгэм юм. Нөгөө талаар уран бүтээлч, яруу найрагч хүн бусдын болоод өөрийн уран бүтээл ямар болсныг бусдад тайлбарлах албагүй. Тэгэх шаардлагагүй. Аяндаа сайн болсон эсэхийг нь ард түмэн шүүж, сайхан шүлгүүдийг цээжлэн, өөрсдийн хөшөө дурсгал болгоод халаасалж явдаг. Харин уншигдахгүй нь цагийн эрхэнд мартагддаг болохоор заавал энэ, тэр нь хотын, хөдөөний, боловсролтой, боловсролгүй найрагчийн уран бүтээл гэж маргах хэрэг байхгүй гэж бодож байна.
-Яруу найрагч гэдэг энгүй их хувь тавилан. Магадгүй та өөрийн хувь тавиландаа сэтгэл хангалуун явдаг байх?
-Сэтгэл хангалуун байна гэдэг нэг тал. Харин ч сэтгэл хангалуун биш байж магадгүй. Бид яруу найрагчид болохын оронд арай өөр бодитой ажил хийсэн бол хүмүүст илүү их тус болох байсан байж болох. Моринд жороо гэж байдаг шүү дээ. Жороолоод байдгийн учир нь морины тархинд байдаг сэтгэхүйн онцлогтой холбоотой юм билээ л дээ. Жороо морь бусдаас өөр байгаа шиг яруу найрагч байна гэдэг бусдаасаа арай ондоо байхыг л хэлж байгаа хэрэг. Бусадтай адилхан байсан бол тэр хүн шүлэг бичиж чадахгүй шүү дээ. Ондоо төрнө гэдэг нь хувь хүний тухай биш, цаана нь байгаа нийгэм хүлээж авах эсэхэд л байдаг. Хичнээн сайхан яруу найраг бичлээ ч нийгэм, цаг үе нь хүлээж авахгүй бол тэр хүн ганцаардана. Тийм учраас сайн яруу найрагчид үргэлж ганцаардлаар дуусдаг. Ганцаардсан хүн сэтгэл хангалуун байдаггүй л гэж би хэлмээр байна.
-Яруу найрагчдын бичсэн бүтээлийг уншихад аз жаргалтай гэхээсээ илүү уйтгар гунигт автсан юм шиг санагддаг?
-Яруу найрагчид илүү холыг хардаг, зөнч хүмүүс. Цаг үеийг арьс махаараа мэдэрдэг гэх үү дээ.
Исүс Христ биендээ хичнээн олон хадаастай үлдлээ. Бурхан багш хичнээн өдрийг бясалгаж өнгөрүүллээ дээ. Бурхан байгаа болохоор бидний бүтээлийг унш гэж байгаа биш. Яльгүй жаахан бурханд ойртсон сэтгэлгээ яруу найрагчдад байдаг гэж хэлэх гэсэн юм. Хэрвээ юм уншдаг хүмүүс эргээд харвал үе үеийн яруу найрагчид дандаа ирээдүйг зөгнөн хэлсэн байдаг. Төрөөсөө ганц ч тэмдэг зүүж үзээгүй их зохиолч Д.Нацагдорж Монголын шинэ нийгмийн шинэ сэтгэлгээг бий болгож чадсан л байна шүү дээ. Саяхан түүний 100 насных нь ой болоод өнгөрлөө. Гэтэл тэр хүн зууныг давсан алсын хараатай байсан учраас өнөөг хүртэл мартагдаагүй байна. "Д.Нацагдорж одоо хэрэггүй, Нацагдоржоор орчин үеийн уран зохиол эхлэхгүй" гэж бурдаг хүмүүс бий л дээ. Гэвч үнэн хэрэгтээ Д.Нацагдорж агуу их зөнтэй байсан нь харагддаг. Тухайлбал хэлмэгдүүлэлтийн үеийг "Харанхуй хад" зохиолоор харуулсан байгаа юм. "Харанхуй хад" зохиол хэдэн онд бичигдсэн юм, битүү ёгт утгаар тэр хүн бичээд үлдээсэн үү эсвэл ирэх гэж байгаа үеийг өөрийн зөнгөөр мэдэрч тэр бичсэн үү гэж олон талаар асууж болно. Бас тэрээр Монгол хүн "Амьд явбал улсын наадам үзнэ" гэж зөн сэрэхүйн сайхан үг хэлсэн байдаг. Тэгэхээр улс орон, байгаль дэлхий болоод хүний мөс чанар ямар болох талаар энэ хүн зөгнөж бичсэн учраас орчин үеийн утга зохиолын үндэслэгч гэж би хувьдаа боддог. Тийм учраас дараагийнх нь үеийн яруу найрагчид муу юм бичээд байж болохгүй л дээ. Бид ямар Уругвай, Парагвай шиг ямар ч зохиол бичиг байхгүй улс биш. Цэрэг зэвсгийн хүчээр л бүхнийг шийдэж, бичиг үсгийн боловсролгүй атлаа 200 жилийн түүхээрээ онгирч чаддаг, шүлэг, яруу найраг гэх юмгүй америкчууд шиг биш шүү дээ. Бид өөрсдийн өв соёлыг мэдэхгүй байж яруу найраг мартагдах ёстой гэх мэтээр зарим зүйлийг дутуу үнэлж байгаа юм шиг санагдаад байдаг юм.
-Нэгэнт найрагчтай уулзсаных нийгмийн талаар ярилцъя гэж бодлоо. Магадгүй улс төрчдөөс илүү та өнөөгийн нийгмийг илүү үнэнд ойрхоноор дүгнэх байх?
-Өглөө нэг өөр, өдөр нэг өөр, орой ч нэг өөр бодогдоно л доо. Ерөнхийд нь энэ нийгмийг харахад сайхан нийгэм шүү дээ. Бид өөр нийгэмд, тухайлбал Иран, Иракт амьдарч байсан бол энэ олон бухимдал гарч, ингэж ярих байсан болов уу. Монгол хүн юугаараа хувьтай юм бэ гэхээр хоёр хөршийн хооронд, мэргэжил боловсрол эзэмшсэн. Бидэнд асар их боломж байгаа. Залуучууд байтугай өөрсдийн амьдралд тодорхой хэмжээний туршлага хуримтлуучихсан, бидний үеийнхэн ч юм хийвэл боломж ихтэй, сайхан нийгэм шүү дээ. Мэдээж хэрэг нийгмийн шилжилтийн үе болохоор тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр, гараа хэрэгтэй л дээ. Харин төр өнөөдөр баян, мөнгөтэй байна. Тэр мөнгөнөөсөө халамжийн чиглэлээр бодлого явуулахгүйгээр хүмүүст өөртөө тохирсон ажил хийх гарааг нь бэлдэхээс гадна боловсролын чиглэлд анхаарч чадвал залуу гэр бүлд өгдөг 500 мянган төгрөгөөс илүү бодитой туслалцаа болох болов уу гэж боддог. Би эдийн засагч биш. Гэхдээ хөнлөнгийн нүдээр харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь тэврэлдээд байж баймаар жаргалтай орон манайх шүү дээ. Төрийн гурван өндөрдөгөөс эхлээд ард түмэн эв нэгдэлтэй хөдөлвөл болохгүй юм байхгүй. Манайх Оюу толгой, Таван толгой гээд ямар их баялагтай юм бэ. Айлд нэг тоос сорогч нэмэгдлээ гэж бодоход тоос соруулж байгаа хүүхдээ харсан ээж "Хошууг нь битгий чанга дараарай" гэхчилэнгээр юмтай болохоороо л хэрүүл гардаг. Түүнтэй адил манай улсад зохион байгуулалт, хүндэтгэх эцэг эх байхгүй болсон юм шиг санагддаг. Гэхдээ юм дандаа нэгээрээ байх биш болох байлгүй дээ.
-Найрагч хүний хувьд бас бүсгүй хүнийхээ хувьд внөөдөр та юунд хамгийн их эмзэглэж байна вэ?
-Эмзэглэхгүй юм их ховор л доо. Эмзэглэх ч бага-даж байна. Миний бүр дургүй хүрч байгаа нэг юм байгаа нь Монгол хүн монгол хэлээрээ бичиж чадахаа больсон явдал. Гадуур явж байхад хаяг, самбар бүгд л гадаадаар бичигдсэн байдаг. Монголоор бичсэн самбарууд нь бүгд алдаатай харагддаг. Телевизээр гарч байгаа зар мэдээ, сонин хэвлэл бүгд л алдаатай гарч байх жишээтэй. Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлээ бид дунд сургуульд байхаасаа л сурах гэж өчнөөн олон Монгол хэлний багш нарыг цалинжуулж, ажиллуулсны хэрэг өнөөдөр гарсангүй. Сэхээтэн гэдэг сэхээгүй хүмүүсийг төрүүлчихээд дараа үеийн эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь худлаа лоозон байсан юм байна шүү дээ. Оросын алдарт зохиолч Валентин Распутин "Утга зохиолын өнөөгийн хамгийн том зовлон бол утга зохиолын хэл байхгүй болсон явдал" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл утга зохиол байгаа хэрнээ үг нь ядуу болчихсон гэсэн үг. Өнөөдөр яруу найргийн түвшинд унших юм байхгүй байна. Зөвхөн яруу найргийн сонгодог хүрээндээ л бид яруу найргаа уншиж, маазраад явна гэхээс биш, нийт хүрээндээ үгийн сайхныг мэдрэх мэдрэмж устчихсан гэж хэлж болно. Нэгэнт тийм түвшинд байгаа учраас хуушуурын гуанзны дээр яаж алдаатай бичих ард түмэнд хамаагүй болсон. Уг нь УИХ-д нийгмийн чиглэлийн салбараас гарч байгаа хүмүүс янз бүрийн бүтэх бүтэхгүй амлалт өгч байсан дор бол аливаа нэг салбарт л ажиллах хэрэгтэй гэж би боддог. Тухайлбал нэр томъёоны комиссоос батлуулж, ийм дүрэм журам гаргана, хууль батлуулна гэх мэт жаахан шинэчилсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг яагаад байж болохгүй гэж.
-Яруу найрагчдаас улс төрд орсон нь Дашбалбар талийгаачаас өөр байхгүй. Та Онц бага хурал энэ тэр гээд нэг хэсэг улс төрд идвэхийлсэн шүү дээ. Ер улс төрд үзээд алдах бодол байдаг уу?
-Эрүүл мэндийн байдлаас шалтгаална. Болохгүй нь юу байх вэ. Өөрийнхөө агуудаа биш, төрд гарсан хүмүүсийн доройг хараад гутрах бодол олон хүнд төрж байгаа биз ээ.
-Яруу найрагчид зөнч, аливаа зүйлийг урьдаас тааварлаглагчид гэж бодож байсан ч та надаас түрүүлээд хэлчихсэн. Гэхдээ үүнээс ч илүү тодорхойлолт танд байгаа байх?
-Зөнч гэдгийг би нэг талаар зөнч байгаасай гэдэг утгаар хэлж байгаа юм. Цаг үеэ магтаад, хэцүүтэй нь эвлэрээд явдаг олон найрагчид байдаг л даа. Энд үзэл суртлын утсан хүүхэлдэй болсон яруу найрагчдыг хэлж болно. Сүүлийн үед хүмүүсийн дунд "Сайн найрагч гэж хэлэгдэхийн тулд үхэх хэрэгтэй, эсвэл согтуу дампуу байх ёстой, эсвэл гуйлгачин байх ёстой" гэсэн үзэл газар авчихсан. Учир нь "Энэ хүн агуу авъяастан байсан. Гуйлгачин болчихлоо" гэх мэтээр олны нүдэнд өртөх юм билээ л дээ. Шавар дунд ширхэг сувд хэвтэж байвал хүн хараад олзуурхдагтай адил хэцүү амьдрал дунд гэрэлтэж буй авъяасыг хүн олж харалгүй яахав. Гэхдээ яруу найрагчид өөрсдөө хэтэрхий нялцгар улсууд учраас амьдралын хатуутай тэмцэж чадахгүй, амьдралын хар тал руу шидэгдэж байна. Гунъя гэвэл гунигаар л дүүрэн орчлон шүү дээ энэ. Тухайлбал Данзангийн Нямсүрэнгийн шүлгийг агуу гэж тодорхойлсон том урсгал нэг хэсэг явлаа. Одоо үүнийг болимоор байна. Д.Нямсүрэн хэрвээ одоо амьд байсан бол тэгж яриа ч уу, үгүй ч үү. Гэтэл өнөөдөр хүн бүхэн түүнтэй адил бичиж чадахгүй ч, түүнтэй адил мэдрэмжээ чагнаад мэлхий шиг вааглаад сууж байдаг. Зөвхөн өөрсдийнхөө тодорхой хүрээнд байгаа "мэдрэмж" гэдэг амьдралд тийм чухал биш шүү дээ. Мэдэрсний цаана хүний хүлээх өөрийн гэсэн үүрэг, гартаа барьж явах туг байх ёстой. Үүнийг мартчихвал амьдралын тэргүүн эгнээнд дандаа бусдыг илгээгээд ард нь найрлаж эсвэл хойноос нь чимхээд сууж байдаг далд фронтын хүмүүс болж хувирна. Ийм зүйл байж бо-лохгүй л гэж боддог юм. Би хувьдаа ямагт тэргүүн эгнээнд байж байж л дуусах ёстой гэж боддог.
Өнөөдөр яруу найрагчдын дуу хоолой шиг үнэ цэнэгүй юм алга байна. Ийм яруу найрагч байснаас будагчин болоод төмөр хашлага будаад зогсож байвал нийгэмд илүү хэрэгтэй байна шүү дээ. Нэгэнт дуу хоолойг нь ард түмэн нь сонсохгүй, дуугарсан нэгнийгээ улс төржлөө гэх маягаар хэмэлдэг мөнхийн хэмлээс манай найрагчдад байдаг.
-Аливаа улс орны түүхийг яруу найрагчид бичилцдэг. Та ч гэсэн түүх бичилцэж л яваа биз дээ?
-Шихихутаг, Аргасун хуурч гэх мэтээс эхлээд түүх бичилцсэн түүхэн хүмүүс олон байна. Монголын нууц товчоог хэдхэн хүн бичсэн байдаг. Ер нь улс орны түүхийг өөрсдийн хоёр хуруугаар биш, сэтгэлээрээ бичдэг. Сүүлийн үеийн нэг сонин дээр Дэндэвийн Пүрэвдорж гуайг Монголын яруу найргийн хоцрогдсон хүн гэж бичээд байгаа. Гэтэл тэр хүний "Тусгаар тогтнол" шүлэг байхгүйгээр төрийн наадам эхэлж бас жаргадаггүй биз дээ. Есөн хөлт цагаан тугийг залж байхад уншдаг тэр яруу найрагчийнхаа өмнөөс баярлах гэрэлт агшинууд бидэнд бишгүй дээ л байдаг. Өөрсдөө шүлэг байтугай үг, үсэг холбож сураагүй нялцгай, жулдрайнууд байж өвгөн яруу найрагчийг нулимж байхад тэрийг өмгөөлөх оюуны бяд хүмүүст дутагдаж байгааг харахад надад хэцүү санагддаг.
Энэ мэтчилэнгээр ганцхан яруу найргийн сэдвээр яривал их л байна. Яг үнэнийг хэлэхэд Монголын утга зохиолыг ойлгоно гэвэл гадаадын боловсрол хэрэггүй. Унших тусмаа Монголыг ойлгохгүй тэнэгтэнэ. Гадаадын утга зохиолд Монголын утга зохиолынхтой дуу дуугаа авалцсан, сайн сайхан мөр бадгууд утга санаа тэгш дүүрэн байдаг боловч тэр нь Монгол утга зохиол биш.
Оросын агуу утга зохиол, Иран, Персийн яруу найраг, Энэтхэгийн гүн ухааны яруу найраг, Францын уянгын шүлгүүд, Италийн сэргэн мандалтын үеийн сайн зохиолууд байдаг ч бид Монгол хүн учраас Монголын утга зохиолыг уншиж байж л анхны алхамаа хийнэ. Шууд гадаадынхыг уншаад "Монголынх биш байна" гэж голж шилдэг хүмүүс ажиглагддаг. Ийм байж болохгүй юм.
-Та муу ном, муу яруу найраг гээд л шүүмжлээд байна. Гэвч зохиогчид нь үүнийгээ хэзээ ч болихгүй, үйлдвэрлэсээр л байвал яах вэ?
-Хүмүүс худалдаж авахгүй байх хэрэгтэй. Муу ба-раа үйлдвэрлэчихээд, сурталчлахдаа арга хэрэглээд байгааг хүмүүс ойлгохгүй байна. Яруу найргийн номууд гарч байгаа ч хичнээн нь хүмүүсийн зүрх сэтгэлд очиж байгааг хэмжих хэмжүүр байхгүй байна. Хэрвээ тэр номыг уншаад таалагдаагүй бол эргээд хариуцлага тооцдог механизм байх ёстой. Ямар хэлбэрээр гэдгийг сонгож мэдэхгүй байна. Гэхдээ ард түмний оюун санаа хогийн тампуу биш шүү дээ.
-Харин та хэрхэн сайн, муу номыг ялгаж, сонгодог юм бэ?
-Монгол цөөн хүнтэй учраас зохиогчийг нь хараад сонгоно шүү дээ. Тухайлбал түүхч Далай гуайн номыг би шууд авна. Гэтэл нэг орчин үеийн модернист яруу найрагчийн номыг жорлондоо л тавихгүй бол өөр хэрэглэх газар олдохгүй шүү дээ.
-Өөрийгөө яруу найрагчид хэмээн сурталчилдаг зарим хүмүүсийг та мэлхийтэй зүйрлэсэн байдаг юм билээ. Энэ нь хэтэрхий шударга санагдсан шүү?
-Мэлхий намагт байдаг. Намаг бол ямар ч салхи ордоггүй, битүү, заваан орчин. Тэр заваан орчиндоо таашаалтай амьдраад байдаг хэсэг мэлхийнүүд зөвхөн утга зохиолд ч биш, нийгэмд ч байна. Өнөөдөр хадгаламжиндхэдэн төгрөг хийчихээд, данс нь устчихаар төр лүү "Мөнгө өг" гэж вааглаад байдаг мэлхийнүүд хаа сайгүй явна. Өмнө нь тэд ард түмнээс хүүгээр идэж, мөнгийг нь шулж байсан атлаа өнөөдөр хохирогчид болоод л, сүйдлээ гээд байна. Тийм л юм бол яах гэж анх бизнес хийсэн юм, бидний татварын мөнгийг төрөөр дамжуулж яагаад авах ёстой гэж. Би лав тийм эрсдэлтэй бөгөөд шуналтай наймаандзаяа нь орохгүй байсан. Надад мөнгө байсан ч эцсийн эцэст энд хүн чанарын л асуудал хөндөгдөнө. Хоёрхон настай хүүхдээ Сүхбаатарын талбайд барьцаалаад мөнгөө нэхэж байгаа ээжид ямар ёс суртахуүн байна. Энэ хүний биеэр цус урсаж байна уу, мөс урсаж байна уу.
Ер нь тэгээд мөнгө юу ч биш гэж ганц байранд нь тавьдаг зүйл бол утга зохиол. Өөр ямар ч хууль тогтоомж мөнгийг барьдаггүй. Ямар ч хуулийн дарангуйлал хүнийг зөөлөн сэтгэлтэй, ариун сайхан болгодоггүй. Хэдийгээр бид хотожсон нийгэмд амьдарч байгаа ч энэ дундаас олж болох өчнөөн олон хайр байдаг. Үүнийг том хотууд номын сангуудаар нөхдөг. Ганцхүү утга зохиол мөнхийн үнэт зүйлийг ярьж байдаг учраас хүмүүс түүнд дурладаг. Монголчууд утга зохиолын эртний соёлтой ч хэрвээ өнөөдөр мөхөж байгаа бол миний номыг уншихгүй нь гэж нэг их харамсахгүй байна.
Монголчүудыг зарим нэг судлаачид мөхнө гэж бичдэг. Энэ нь юунаас болж байна вэ гэхээр хүмүүс мөнгөнд дуртай, боловсролгүй, хатуу сэтгэлтэй байгаагаас шалтгалдаг. Харин мөхөхгүй гэвэл эдгээр чанарын эсрэг чанарын ачаар хөгжинө гэж би боддог.
С.БЭЛЭГМАА