Үндэсний портал GoGo.mn Март-8-ныг тохиолдуулан "Ханьдаа бичих хайрын захиа" уралдааныг зарласан.
Хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн уралдаан өчигдөр 15.00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хайртай ханьдаа тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ сийрүүлэн илгээсэн бүх оролцогчиддоо талархсанаа илэрхийлье.
Ингээд ирүүлсэн бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Ханьдаа бичих хайрын захиа
Сайн байна уу? Хайрт хань хайртай хоёр хүүгийн минь ээж чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж чин сэтгэлийн талархал гүн хүндэтгэлээ илэрхийлье. Мөн удахгүй болох Март-8 баярын мэндийг хүргэе.
Сая санаандгүй танай сайт руу зочилсон чинь захидал бичих талаар хараад тэгээд л ханьдаа захидал бичээд сууж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ийм боломж олгож байгаа танай хамт олонд талархаж байна.
Хайртай ханьдаа сэтгэлдээ тээж явдаг тэр их хайр, итгэл тэр бүхний талаар захидалдаа бичье.
Юуны өмнө миний хань маш ухаалаг гэрийн эзэгтэй. Одоогоор гэртээ хүүхдээ хараад л сууж байна даа. Бид хоёр 2008 оноос л хойш өдийг хүртэл ариун нандин хайр сэтгэлийн холбоогоор холбогдож хоёр биедээ итгэл өгч хоёр сайхан хүүхдийн аав ээж болцгоосон. Одоо бага нь сар хүрэх гэж байна.
Амьдралын хуудас нэг нэгээр эргэж, амьдралын мод нэг нэг навчаар ногоорж бидний амьдралын түүх өдөр өдрөөр баяжсаар л...
Анх танилцаад хоёулаа л оюутан байлаа. Би хотод сурдаг. Хань маань Сүхбаатар аймагт сурдаг. Тэгээд л амралтаараа л уулзаж, бусад үед утсаар ярьж, хайрын үгтэй шүлэг мессежээр явуулаад л тийм л он жилүүд өнгөрч нэг л өдөр сургуулиа төгсөж хүү маань төрж баяр бүхэн давхацсан сайхан жил. Тэр жил 2009 он байлаа.
Сургуулиа төгсөөд намар нь миний хань сургуулиа төгсөх гээд хоёулаа хүүтэйгээ Сүхбаатар аймаг явж билээ.
Тэр цагаас л хойш эцэг хүний үүргийг маш сайн гүйцэтгэх үүрэг над дээр ирж хань минь хичээлдээ явж хүү маань өдөр өдрөөр том болсоор бас нэг өдөр миний хань сургуулиа төгсөж миний хүү ч нэг нас хүрч Улаанбаатар хотод нагац ахындаа амьдардаг байлаа. Одоо гэр бүлээрээ өөрийн гэсэн гэр оронтой сайхан л амьдарч байгаа залуу гэр бүл.
Ээжийг минь орлох болсон ханьдаа хязгааргүй их хайртай. Ээж минь бурхны орноос хүүдээ явуулсан бэлэг гэж бодож өөрийнхөө хэмжээнд энэ сайхан ухаалаг ханыгаа хайрлаж халамжилж явахыг л хүсдэг дээ. Залуу гэр бүл учраас өөрийн гэсэн мөрөөдөл, зорилго гэж байгаа тэр бүхнийхээ төлөө л цаашид сэтгэл зүрх, хүсэл эрмэлзлэл итгэл сэтгэлээ зориулна гэж боддог доо.
Амьдрал гэдэг үргэлж сорилт байдаг. Харин тэр сорилтыг давж чаддаг л байх тийм л сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж би эр хүний хувьд боддог. Энэ их амьдралын нугачаанд нэг нэгнээ ойлгож уурласан үед инээж уйлсан үед нь аргадаж нэг нэгэндээ дэм өгч нэг нэгэндээ хайлан уярж хайлж нэг бие хүн болж энэ амьдралыг туулах үүргийг бид хоёрт бурхан өгсөн. Тиймээс би аль болох л зөв зүйлийг хийхийг хүсдэг.
Миний ханьд амьдрах ухаан яаж амьдралыг амттай болгох тийм хүсэл эрмэлзэл, зорилго тэр бүхнийг эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр харж оньсого мэт асуудлыг шийдэж чаддаг тийм л ухаантай энгийн нэг монгол бүсгүй. Энэ бүсгүйд дурласан бас сэтгэлээ өгсөн. Одоо бие биедээ итгэж нэгнийгээ хайраар дутаахгүй үр хүүхдээ өсгөж амьдрал өөд тэмүүлэх тийм л зам зурайж байна.
Эцэст нь ханыгаа гомдоож байсан бол уучлаарай. Мэдээж амьдралд зөндөө л асуудал байсан тэр үеийг давж чадсан. Бид чадсан. Зоригтой байгаарай. Хамтдаа гэр бүлээрээ сайн сайхны төлөө зүтгэж амьдрах болно. Хайртай шүү, хайртай шүү, хайртай шүү хань минь чамайгаа үнсье.
Амьдралыг дарсаар цэцэглүүлэх гэж чи бид нар төрөөгүй
Амьдралд уусан шингэ гэж хос заяатай хүмүүний орчлонд төрсөн
Уудам энэ орчлон хүмүүнд ханийн тэнгэр хайрладаг юм
Уг нь бид нар авь адилхан төрчихөөд хайрлах хүнгүй бол тэр гутамшиг …
Гүнээ хүндэтгэсэн Энхтуяа овогтой Ууганбат