Мозилла ухаалаг шинэ утасны эх загвараа арван цагийн өмнө танилцуулсныг ВВС онцолж байна. Тэдний дэлхийн хөгжилд зориулан бүтээсэн гэх ухаалаг утас 25 америк доллар буюу 44241 төгрөг (Монгол банкны 2014 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн ханшаар) байх юм.
Firefox веб хөтчөөрөө алдартай Мозилла Хятадын хямд чип үйлдвэрлэгч Спридтрум компанитай хамтран ажилладаг. Шинэ бүтээгдэхүүн хэдийгээр зах зээл дээрх утаснуудаас хүчин чадал өндөр биш ч интернэтэд орж, хэрэглээний аппликейшнүүдээ ажиллуулж болохуйц юм байна. Ажиглагчдын үзэж байгаагаар хямд утас сонирхох эрэлт их байгаа. Дэлхийн зах зээл дээр энгийн дуудлага хийх, хүлээн авах гэх мэт хялбар үйлдэлтэй "тэнэг"утаснууд, олон төрлийн чадвартай, бараг л нисдэг шахуу "ухаалаг" утас гэсэн хоёр төрлийн гар утас байна.
Мозиллагийн хувьд дэлхийн сүлжээ хангалттай ороогүй байгаа бүсүүдэд голчлон анхаарах юм. Тун удахгүй Барселонд "Дэлхийн утасны зөвлөл" хуралдаж, ирэх жилүүдэд гар утасны хөгжил ямар байх талаар хэлэлцэнэ. Түүнчлэн олон сонирхолтой гар утас танилцуулна.
Эдгээрийн дунд бидний анхаарлыг хамгийн их татаж байгаа Samsung Galaxy S5, шинэ, ухаалаг цаг Gear2 болон Apple компаний iPhone 6 зэрэг технологийн сүүлийн үеийн дэвшлийг харуулсан утаснууд бий.
Харин Мозилла хямд утас гаргах гэж байгаагаа "Хөгжиж байгаа орнуудын хэрэглэгчид интернэт, сүлжээнд холбогдоход асуудал их. Тэд Apple компаний iPhonе болон Samsung Galaxy зэрэг утаснуудыг худалдан авах боломжгүй. Ийм л хүмүүст зориулж бид шинэ утас гаргана” гэжээ.
Гар утас шинжээч Каролина Миланеси "Энэ бол жинхэнэ ухаалаг гар утас биш. Та нар энгийн утаснаас арай чадварлаг зүгээр нэг "Бүтэлгүй" утасны талаар яриад байна." гэсэн юм. Мозилла гар утсаа өөрсдийн бүтээсэн үйлдлийн системтэйгээр үйлдвэрлэх аж.