gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ким Бейсинжир: Эмгүйгээр нэг ч өдөр байж чаддаггүй байсан

Б.Ананд
Дэлхийд
2014-01-23
0
Twitter logo

“Бэтмэн”, “Зэрэгцээ ертөнц”, “8 миль” зэрэг дөч орчим кинонд гол болон туслах дүр бүтээн, Оскар, “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байсан Ким Бейсинжир хамгийн сүүлд “Grudge Match”   хэмээх инээдмийн кинонд тогложээ. Түүнтэй Оросын сэтгүүлч уулзан ярилцсаныг товчлон хүргэе.

-Ким, өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?
-Баярлалаа. Төрсөн өдрөө чимээгүйхэн, сүр дуулиан бололгүй тэмдэглэсэн. Ер нь ч би хэзээнээсээ л чимээ шуугиан ихтэй үдэшлэгт дургүй. Бэлэг авахыг ч нэг их хүсдэггүй. Хэн нэгэнд бэлэг өгнө гэдэг сайхан хэрэг л дээ. Гэхдээ зул сарын баяраар нэгэндээ бэлэг өгөөд л, хүмүүсийн нүдэн дээр задлахад таалагддаггүй, миний хийх шоу биш. Анхаарлын төвд байх дургүй хүн л дээ. Намайг бага байхад ээж маань надад төрсөн өдрөөр бэлэг өгч, харин би бэлгээ задлах гэж өрөө рүүгээ гүйдэг байлаа. Томроод энэ байдал нэг их өөрчлөгдөөгүй. Миний танил, найзууд янз бүрийн шалтгаанаар надад зориулан үдэшлэг зохиодог л байлаа, харин би удах дургүй. Жаахан байж байгаад л хөршийнхрүүгээ гүйчихдэг. Тийм л чимээ анирт дургүй, хэт даруухан хүн дээ. \инээв\

-Таны тоглосон  “Grudge Match”  инээдмийн киног үзсэн. Үнэхээр гайхалтай кино байсан. Сильвестр Сталлоне, Роберт Де Ниро нар гучин жилийн хугацаанд үргэлжилсэн сөргөлдөөнөө эцэс болгохын тулд дэвжээн дээр гарч байгаа ахмад боксчдын дүрд тоглодог шүү дээ. Харин таны дүр бол тэр хоёрын хоёулангийнх нь дурласан хүн. Энэ дүр юугаараа таныг тэгтлээ их татав аа?
-Инээдмийн сайн кинонд тоглох боломжийг би эртнээс л хайж ирсэн. Харин энэ киноны зохиолыг уншаад амжилт олох боломж байна гэж харсан, тэгээд л шийдсэн дээ.

-Сталлоне энэ киноноос өмнө “Рокки” хэмээх алдартай кинонд боксчны дүрд тоглож байсан. Харин Де Ниро “Галзуу бух” кинонд тоглож байлаа. Харин таны хувьд энэ кинонд тоглосон дүр таны өмнөх дүрүүдтэй аль нэг талаар адилхан санагдаж байв уу?
-Бараг үгүй дээ. Гэхдээ Саллигийн дүр надтай бага зэрэг адилхан. Саллин надтай л адилхан ганц бие ээж. Хүчтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэн. Энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна. Тэр насныхаа хайрын төлөө тэмцэхээс айдаггүй, аз жаргалд итгэдэг нэгэн.

-Саллигийн залуу насны дүрд таны охин Айленд тоглодог. Түүний анхны кино байх аа?
-Тиймээ, түүний анхны кино, тэр ч их “бухимдсан”. Охиныг маань олон кинонд урьж байсан. Гэхдээ сонирхлыг нь татсан анхны кино нь энэ. Найруулагч Питер Сигал санал тавихад би охинтойгоо ярилцсан. Тэгэхэд охин маань “Сайн байна, би зөвшөөрлөө. Харин би тэнд юу хийх юм?” гэж асууж байлаа. Анхны зураг авалт Шинэ Орлеанд болсон юм. Би өөрийнхөө хэсгүүд дээр тоглочихоод охин дээрээ очиход охин маань олон даашинзнаас сонголт хийж чадахгүй, бухимдсан хүн л сууж байлаа. Би үүнийг өмсвөл тэдэнд таалагдахгүй болов уу, тэд намайг киноноос хасах болов уу гээд л байнга санаа нь зовнисон, бухимдсан байсан. Гэхдээ зураг авалтын эхний өдрийн дараа л  тэр өөртөө итгэх итгэлтэй, энэ салбарт 20 жил ажиллачихсан хүн шиг болчихсон. Түүнийг хараад ажаад байх нь надад их сонирхолтой байсан. \инээв\

-Таны охин загварын ертөнцөд хөл тавьсан байх аа?
-Тиймээ, саяхан нэг агентлагтай гэрээ байгуулсан. Хувцас загварын чиглэлд ч өөрийгөө сорьж байгаад би баяртай байгаа. Айлендыг жаахан охин байхад л хүмүүс түүнийг хөөрхөн, царайлаг гэдэг байлаа. “Чи том болоод ямар хүн болох вэ?” гэхээр “Би өөрөө өөрөөрөө л байна” гэж хариулдаг байсан шүү дээ. Гайхалтай биш гэж үү. Тэр хэлсэн үгэндээ байж, өөрөө өөрөөрөө л байгаа нь энэ. Үүнийг нь ч би дэмжиж байгаа. Хэзээ нэгэн цагт алдсан боломжоо санаж, амаа бариасай гэж хүсэхгүй байна. Ер нь охин маань их авьяаслаг, загвар өмсөхөөс гадна юм бичнэ. Одоохондоо өөрийнхөө тааваар л байгаа нь энэ, цаашлаад юу болохыг харж л байя.

-Загварын ертөнц их аюултай гэдэг. Та энэ тухай түүнд сануулж байв уу?
-Мэдээж. Айленд орчин үеийн бусад залуустай л адил “Твиттер”, “Инстагррам” идэвхитэй ашигладаг. Хүмүүс түүний инстаграмм, твиттерээс ямар ч зөвшөөрөлгүй зургийг нь аваад, өөр цахим хуудсууд дээр тавих тохиолдол байлаа. Ийм муу хүмүүсээс болоод охин маань найз залуутайгаа үл ойлголцох явдал гардаг. Папарацциуд бол бүр тайван байлгахгүй.

-Найз залуу нь юу хийдэг вэ?
-Мэргэжлийн SUP-серфингээр хичээллэдэг. Ийм серфингийн талаар сонсож байсан уу? Энэ бол Хавайн арлууд дээр зохиогдсон серфингийн нэг төрөл. Охины маань найз залуу олон улсын тэмцээнд ч оролцдог юм.

-Та олон нийтийн сүлжээ ашигладаг уу?
-Үгүй. Гэхдээ сүүлийн үед ашиглаж эхэлдэг юм бил үү гэж бодож байгаа. Олон нийтийн сүлжээ бол үнэхээр чухал зүйлсийнхээ талаар олон хүнд дуулгах сайхан арга шүү дээ. Жишээ нь хүрээлэн буй орчин, амьтан хамгаалах тал дээр хүмүүсийг уриалж болно. Харин өөрийгөө сурталчилж, гэрэл зургаа янз бүрээр тавих зэргийг бол ёстой хийхгүй шүү.

-Нас ахихаар үл үзэгдэгч болчих юм гэж Роберт Де Ниро хэлсэн байна лээ. Настай хүнийг хэн ч анзаарахгүй юм гэдэг утгаар нь хэлсэн юм болов уу?
-Түүнээс ийм үг сонсоно гэдэг үнэхээр хачирхалтай. Гэхдээ нөгөө талаас чин үнэнээ л хэлсэн байх. Де Нирог хар л даа, тэр залуу хөвгүүн биш. Гэхдээ тэр ямар олон зүйлийг амжуулав, хичнээн ч олон зүйл хийв, байнга л кинонд тоглож, рестораны бизнес нь амжилттай байгаа. Мөн жил бүр Нью-Йорк хотноо зохиогддог Трибека кино наадмыг үүсгэн байгуулагчдын нэг шүү дээ. Тэр одоо аз жаргалтай, тайван амьдарч байгаа, “Амьдралд надад том аз тохиосон ” гэж ярьдаг. Би ч гэсэн азтай одтой хүн. Бид өөр өөр амьдралтай ч Боб зоогийн газар руугаа явж байхад би шүхрээр үсэрдэг \инээв\

-Шүхрээр үсрэхээс айхгүй байна уу?
-Үгүй дээ, маш хөгжилтэй. Анхандаа өндрөөс, өөрөөсөө, амьдралаас айх үе гарч л байлаа. Хямралын эсрэг эмгүйгээр нэг ч өдөр байж чаддаггүй байсан юм. Би Агорафоби \нээлттэй орон зайгаас айх өвчин\-тэй байсан юм. Алек Болдуинаас салсан нь миний эрүүл мэнд, сэтгэл санаанд маш муу нөлөөлсөн.

Их хэцүү үе байсан л даа. Гэхдээ энэ бүгд ард хоцорсон. Одоо бол амьдралын баяр баясгаланг мэдрээд л сууна. Үүний тулд ямар ч эм бэлдмэл хэрэглэх шаардлагагүй, амьдрал өөрөө сайхан шүү дээ.

-Та энэ насан дээрээ их сайхан харагдаж байна. Гоо сайхнаа хадгалж үлдсэн нууцаа дэлгээч?
-Баярлалаа. Нууц нь их энгийн зүйлд оршдог. Өөрөөсөө өвчин, сөрөг энергийг бүгдийг нь авч хаях хэрэгтэй. Би нарны харшилтай учраас үргэлж нарнаас хамгаалах тос түрхэж, спортоор хичээллэдэг гээд олон л зүйл байгаа. Гадна төрхөө сайхан хэвээр хадгалж үлдэхэд хамгийн гол нь дотоод гоо сайхан чухал байдаг. Олон жилийн турш дотроо гомдол, өширхөл, уур бухимдал тээж явдаг хүмүүсийг би мэднэ л дээ.

Хэн нэгнээс хариугаа авах юмсан гээд л өширхөөд яваад байдаг. Энэ нь эцэстээ эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тиймээс муу муухай зүйл битгий бодож бай, өөрийгөө сайн сайхан энергиэр цэнэглэ. Ингэсэн цагт таны амьдралд жинхэнэ гайхамшиг тохиож, баяр баяслаар дүүрнэ гэдгийг амлаж байна.

-Сайхан сэтгэгдэлтэй байж, эерэг эрчмээр өөрийгөө цэнэглэж сурах амархан уу? Та үүний тулд юу хийдэг вэ?
-Үнэнийг хэлэхэд амар биш. Би бясалгал хийдэг. Чимээгүй орчинд сууж, толгой дахь бодлуудаа цэгцэлдэг. Би одоо тантай ярилцаж байна, харин бусад үед яриа хүн биш. Ер нь бясалгал хийх, мэдээж хүмүүст чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэх хэрэгтэй. Нэгэнтээ таныг гомдоож, танд муу зүйл хийж байсан хүнийг ч өршөөж, түүнд сайн сана. Хэтэрхий хийсвэр мэт сонсогдож болох ч энэ үнэхээр үнэн шүү. Ер нь муу, атгаг санаанаас ямар сайн сайхан зүйл гарах вэ дээ.

Муу санаа биднийг торонд хүлж, амьдралыг сайхнаар мэдрэн, баярлах боломж өгдөггүй. Тиймээс муу муухай бодлоо хөөн гаргаж, дахин толгойд чинь орж ирэх боломжийг битгий үүсгэ гэж бүх хүнд зөвлөе. Ингэж чадвал та үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй хүн болж, хүмүүс ч танд татагдана.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан