gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагдаагийн экс дарга нар өмгөөлөгчөө сонгосонгүй

Нийгэм
2012-05-17
0
Twitter logo

Цагдаагийн хуучин дарга нар өөрсдийн сонгосон, хүссэн өмгөөлөгчидтэйгээ биечлэн уулзсан боловч нэг ч өмгөөлөгч сонгосонгүй.

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл нарын таван өмгөөлөгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр үйлчлүүлэгчдээсээ татгалзсанаар “Долдугаар сарын 1”-ний гэх шүүх хурал гурав дахь удаагаа хойшилсон юм.

Монголын өмгөөлөгчдийн холбооноос холбогдох хууль, журмын дагуу цагдаагийн экс дарга нарт өмгөөлөгч томилсон ч татгалзсан. Улмаар өмгөөлөгчгүй болоод байгаа цагдаагийн экс удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдоод хоёр сар гаруй хугацаа /64 хоног/ өнгөрч байна. Тэдгээрээс хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нар биеийн байдлын улмаас тавдугаар сарын 2-ноос Н.П.Шастины нэрэмжит Клиникийн III нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Монголын өмгөөлөгчдийн холбоонд "Хурандаа нарын хэрэгт өмгөөлөгч томилж өгнө үү" гэсэн хүсэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тавьсан байна. Хүсэлтийн дагуу МӨХ-ноос шууд хүний нэр тулгаж болохгүй, хурандаа нарын өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэх ёстой гэж үзээд Ажлын хэсэг байгуулжээ.

Улмаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1000 гаруй өмгөөлөгчийг шүүгдэгчдэд санал болгож. Ингээд Ч.Амарболд нь Б.Хишигбаатар, Г.Орхон, До.Батсүх нарыг, Ш.Батсүх нь Ш.Лхагвасүрэн, Ё.Энхбулган, Г.Оюунцэцэг, О.Зоригт нь П.Гомбосүрэн, Б.Мөнхбат, Г.Амгалансүрэн нарыг, Г.Ганбаатар нь Ц.Гансүх, Б.Цэцэнбилэг, Г.Золжаргал гэсэн өмгөөлөгчдийг сонгож, биечлэн уулзахыг хүсчээ. Гэвч цагдаагийн экс дарга нар тэдгээр өмгөөлөгчидтэй уулзсан ч өмгөөллийн үйлчилгээ авахаас татгалзсан байна. Харин өмгөөлөгчдийн зүгээс Ч.Амарболдыг До.Батсүх, Ш.Батсүхийг Г.Оюунцэцэг, Г.Ганбаатарыг Ц.Гансүх нар өмгөөлөх боломжтой гэдгийг илэрхийлсэн.

Я.Баяраа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан