"Долдугаар сарын 1"-ний хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн экс дарга нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж, 2.6-3.6 жилийн ял оноосон.
Тэгвэл өнөөдөр цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж тус хурлыг хууль бус, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Тухайн үед буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр болсон үймээний улмаас 532 цагдаагийн албан хаагч бэртэж гэмтсэнээс гурван хүн нас бараад байгаа ажээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч оны гуравдугаар сард бэртэл гэмтлээс үүдсэн өвчний улмаас хорвоог орхисон байна. Тиймээс эдгээр нас барсан цагдаагийнхан болон бэртэж гэмтсэн цагдаа нар хохирлоо төрөөс гаргуулах шийдэлд хүрээд буйгаа дуулгалаа.
Амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчийн ар гэрийнхэнд 50 сая төгрөг авах, хөгжлийн бэрхшээлтэй болсон нь эд эрхтэндээ үнэлгээ хийлгэж нөхөн төлбөр авах, өвчтэй болсон хүмүүс эдгэртлээ төлбөр гаргуулах нэхэмжэл гаргахаар болжээ. Харин тэдний ярьж буйгаар төр буруутай этгээдийг олж илрүүлэн түүгээр төлбөрийг барагдуулах ажлыг хийх ёстой гэлээ.
Мөн дараагийн шатны шүүх хурлуудад долдугаар сарын 1-нд гэмтсэн цагдаагийн албан хаагчдыг шүүх хуралд хохирогчоор оруулахыг сануулж байлаа.
М.Жаргал