Улаанбаатар хотод 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 21 нь саарал усаа эргүүлэн ашиглаж байгааг Усны газраас мэдээлсэн.
Тус газрын дарга З.Батбаяр “Манай байгууллага усаа дахин ашигладаг авто угаалгын газруудыг зарласнаас хойш манайхыг энэ жагсаалтдаа оруулж өгөөч, манайхыг оруулсангүй гэдэг сайхан гомдол, санал гарч байна. Учир нь усаа дахин ашигладаг автомашин угаалгын газрууд нэмэгдэх юм бол маш их ач холбогдолтой.
Бид зөөлөн аргаар асуудлыг шийдвэрлэхийн тулд ард, иргэдээс тусламж хүсэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр автомашин угаалгын газраар үйлчлүүлэх бүрдээ “Танайх ямар усаар угаах вэ” гэж асуудаг байгаасай. Хэрэв цэвэр усаар угаадаг гэвэл “Уучлаарай, би хүүхдийнхээ уух усаар машин угаамааргүй байна” гэж хэлээд үйлчлүүлэхээс татгалздаг байгаасай. Үр дүнд нь бүх автомашин угаалгын газрууд усаа дахин ашигладаг болно. Маш энгийн юм шиг боловч, хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл хэрэгтэй байна.
Хэрэв цэвэр усаар угаадаг гэвэл “Уучлаарай, би хүүхдийнхээ уух усаар машин угаамааргүй байна” гэж хэлээд үйлчлүүлэхээс татгалздаг байгаасай.
Энэ шинээр яригдаж байгаа асуудал биш. 2016 оноос л эхлэн энэ зарчимд шилжье гэж ярьсан. Тиймээс Усны газраас цоо шинэ зүйл хийгээд байгаа юм биш шүү. Нэг олзуурхууштай зүйл ажиглагдаж байгаа нь бид автомашин угаалгын газруудаар явж шалгалт хийхэд бизнесээ цааш үргэлжлүүлье гэвэл усыг дахин ашиглах ёстой юм байна гэдгийг ойлгосон тухайгаа ярьж байна. Энэ бол амжилт. Цаашид иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан шалгалтаа дахин хийнэ.
Аливааг төр засаг хуулиар эсвэл мөнгөөр хорьдог биш ард иргэд, хэрэглэгч өөрөө шийддэг хэмжээнд очих ёстой. Иргэн танаас хүртэл усны нөөц хамаарч байна шүү. Тиймээс машин угаахад ч, хажууд чинь хэн нэгэн дэмий ус гоожуулж байвал шаардлага тавьдаг болох хэрэгтэй.
Дараагийн алхам бол зочид буудлуудтай ажиллах болно. Зочид буудлууд маш их хэмжээний ус ашигладаг учраас усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Үүний дараа арьс ширний үйлдвэрүүд гээд тасралтгүй ажиллана. Ард, иргэд заавал оролцох ажил бол дээврийн усыг хуримтлуулах, цуглуулах юм" гэлээ.
Усаа дахин ашигладаг автомашин угаалгын газрууд:
- Shine робот авто угаалга
- JP carsmn авто угаалга
- Авто спа
- City car wash
- Grass auto car wash
- Good car wash
- Зорчигч тээврийн нэгдлийн 1-р баазын авто угаалга
- Эхо эн эс ти эн ХХК
- Сансар авто угаалга
- Амгалан авто угаалга
- TG авто угаалга
- HT авто угаалга
- Мазаалай авто угаалга
- VLVT car wash
- Good center
- 89 car wash
- Даймонд санаа ХХК
- Wooden car wash
- Бас-1
- Форвард авто угаалга
- Аму авто угаалга