Зам, тээвэр аялал жуулчлалын яамнаас зочид буудал, жуулчны баазуудын хүсэлтийг үндэслэн зэрэглэл тогтоох ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос энэ сарын 5-ны хооронд хийжээ. Уг ажилд нийт зургаан зочид буудал, найман жуулчны бааз хамрагдсан байна. Зочид буудлаас "Улаанбаатар-2" гурван од, "Рэд роуз" хоёр од, жуулчны баазаас "Майхан толгой", "Өгий тур", "Баянбулаг", "Бага газрын чулуу", "Ашихай" хоёр цэцэг, Хөх нуур, Эрдэнэ-Ухаа жуулчны баазууд нэг цэцгийн зэрэглэлийн болзол хангасан байна. Зэрэглэл тогтоох ажлыг 2001 оноос явуулж байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн газрууд хүссэн зэрэглэлээ авч чадсан гэнэ. Мөн энэ ажлын хүрээнд зарим нэг зочид буудал, жуулчны баазуудад зочин хүлээн авах, дүрэмт хувцасны өмсөлт, сонголт, гадаадынханд зориулсан тодорхой мэдээлэлгүй байдаг зэрэг үйл ажиллагааны горим алдагдсан зөрчил илэрсэн гэнэ.
Г.Даваа