Чехийн нийслэл Прага хотын цагдаагийн газрынхан нутаг нэгтнүүдээ залилдаг есөн монгол залууг тус хотын галт тэрэгний буудлаас баривчилжээ. Эдгээр залуус галт тэрэгний буудал хавиар эргэлдэн, монголчуудыг тосч уулзаад, ажилд оруулж өгнө хэмээн залилж мөнгө авдаг аж. Монголчууд галт тэргээр Прагад бөөнөөрөө очих нь их байдаг гэнэ. Залуусыг баривчлах үед 26 монгол иргэн тус хотод галт тэргээр очжээ. Залилагч залуус тэднийг тосч байсан гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Прагад буусан монголчуудыг цагдаагийнхан шалгахад, хоёр нь бичиг баримтын зөрчилтэй байжээ. Тус хотын цагдаагийн дарга Жири Копечни хэвлэлийнхэнд "Манай хотод ажиллахаар Монголоос долоо хоногт дунджаар 30-40 хүн ирдэг" гэж ярьжээ.
Энэ мэдээлэл Гадаад хэргийн яаманд ирсэн эсэхийг тодруулахаар тус намны холбогдох ажилтанд хандахад, "Прагад Монголын Элчин сайдын яам бий. Элчин сайдын яамны шугамаар манайд тийм мэдээлэл ирээгүй. Үүнийг тодруулахаар саяхан тийшээ бичиг илгээлээ. Чехийн цагдаагийн байгууллагаас тодруулаад хариу өгөх учиртай" гэв.
Х.Болор