gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын экспорт 7.9 хувиар, импорт 14.7 хувиар буурлаа

2016-09-14
0
Twitter logo

2016 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын экспорт, импорт буурсан үзүүлэлттэй гараад байна. Оны эхний найман сард нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 631.5 сая ам.доллар буюу 10.9 хувиар буурч, 5.16 тэрбум ам.доллар болсон бол экспорт 258.3 сая ам.доллар буюу 7.9 хувиар буурч, 2.99 тэрбум ам.доллар болжээ.

Харин импорт 373.3 сая ам. доллар буюу 14.7 хувиар буурсан байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 425.2 сая ам.доллараар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 24.4 сая ам.доллараар буурсан нь экспортод голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч гадаад худалдааны ашиг жилийн өмнөхөөс 16.3 хувиар нэмэгдэж, 819.9 сая ам.долларт хүрчээ.

Харин үнэт чулуу, металл, алтны экспорт 126.9 сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 84.4 хувийг эзэлж байгаа аж. Зарим төрлийн эрдэс бүтээгдэхүүн, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт буурсан нь импортын ерөнхий үзүүлэлт сулрахад голчлон нөлөөлсөн байна. Эдгээр нь нийт импортын 54.3 хувийг бүрдүүлж байгаа ажээ.

Үүнээс гадна нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 42.5 хувиар, зэсийн баяжмалынх 17.5 хувиар тус бүр өссөн байна. Тухайлбал “Эрдэнэс Таван Толгой” компани зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсээ тонн тутмыг нь 25 орчим ам.доллараар үнэлэн “Chalko” компанид нийлүүлж байгаа бөгөөд экспорт нь нэмэгджээ. Харин “Energy Resource”-ийн хувьд эхний хагас жилд үйл ажиллагааны орлого нь жилийн өмнөхөөс 57 хувиар буурчээ.

Мөн нүүрсний борлуулалт нь буурсан боловч олборлолт нь өмнөх оны хоёрдугаар хагасаас 67 хувиар өссөн байна. “Оюу Толгой” компанийн хувьд зэсийн баяжмал дахь алтны агууламж нь буурсан төдийгүй тус компанийн хагас жилийн тайланд дурдсанаар алтны үйлдвэрлэл 40 хувиар, алтнаас олох орлого 100 сая ам.доллараар буурчээ. Тус компани энэ оны хоёрдугаар хагаст алтны агууламжаа нэмэхээр зорьж байгаа аж.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод дэмжлэг болсон нэг хүчин зүйл нь Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд 20 гаруй компани 100 гаруй төрлийн гарал үүслийн гэрчилгээ авч, “Говь”, “Буян кашмер” зэрэг компани хөнгөлөлт эдлэн нэмэлт бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Харин хөдөө аж ахуйн салбарт “Хатан сүйх” компани БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортолж эхлээд байгаа юм. Хэдийгээр хэмжээ нь бага, нийт экспортод бага жин дарах боловч цаашид Монгол Улс мах, махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх, дотооддоо боловсруулж гаргахад дэмжлэг болно гэж харж байна.

Т.Элиса

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан