Коллийн Фэргусон малын эмч. Их Британийн Кэнт хотод амьдардаг, 70 настай. Тэрээр "Нохой маань миний хавдрын өвчнийг их эрт илрүүлж, амийг минь аварлаа. Инка бол немц овчарк. Тэр над руу ойртож, миний амьсгалахыг үнэртэх болсон.
Өмнө нь ийм үйлдэл гаргадаггүй байсан болохоор би нэг зүйл биш байна даа гэж бодсон. Ингээд эмчид үзүүлтэл уушгины нэгдүгээр үеийн хавдар гэж оношилсон. Би хагалгаанд орж, эмч нар миний зүүн уушгинаас гольфийн бөмбөг шиг том хэмжээтэй үүсгүүр авсан юм. Эмч нар таны нохой таныг аварлаа гэсэн. Инка над руу ойртож, намайг үнэрлээд түгшсэн байдалтай харагддаг байв. Би эхэндээ юу ч мэдээгүй, түүнийг түлхчихдэг байсан. Нэг удаа унтаад сэртэл хамар нь миний нүүрэнд бараг л наалдчихсан байсан" гэжээ.
Коллийн Фэргусоны цусны шинжилгээний хариу эерэг гарсан тул MR хийлгэж, онош нь тодорхой болжээ. Тэрээр бага зэрэг ядарсан байдалтай байснаас өөр зовуур илрээгүй. Огт тамхи татаагүй тул оношоо сонсоод цочирджээ.
Хагалгаа амжилттай болж, химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн байна. Коллийн Фэргусон боломж л гарвал нохойгоо магтдаг болжээ.
Эх сурвалж: BBC