“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, компанийн хувьцааны бүртгэлийн өөрчлөлтийг зохион байгуулах, цаашид хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлнэ.
Ингэснээр "ЭТТ"-н хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг нээх, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр бэлтгэх, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Мөн талууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авагчдын хүрээг нэмэх, фьючерсийн арилжааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
“Монголын Хөрөнгийн Бирж” энэхүү санамж бичгийг үндэсний томоохон компанийг хөрөнгийн зах зээлийн зарчимд нийцсэн, ил тод, нээлттэй компани болгон хөгжүүлэх, иргэдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх чухал алхам гэж онцлов.
Эх сурвалж: “Монголын Хөрөнгийн Бирж”